
Монголын улс төр, нийгмийн амьдралаас харахул, лав энэ жилийн турш Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай өнжих бололтой. Эх адаггүй, эмх замбараагүй мэт шинж тэмдгийн үйл явдлууд ширүүхэн л үргэлжилж байна. Гэвч энэ бүхний үзүүрийг хөөвөл нөгөө л Үндэсний баялгийн сан хийгээд түүнд багтах учиртай үндэсний баялаг руу бараадуулсаар байгаа юм.
Гэхдээ үүний зэрэгцээ уламжлалт хаврын улс төр ч хөдөлгөөнд оржээ. Засгийн газрын “гурвал”-ын нэг АН-ынхан ойрд албан болоод албан бус хурал хуй ихтэй байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын шийдвэр гаргах түвшний нэгж нь хуралдаж, ойрын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээнийхээ талаар ярьж тохирчээ.
Тэд “...Ямартай ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулъя” гэж ярьцгаасан байна. Үнэхээр ч УИХ-д суудалтай таван нам Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн бэлтгэлийг хангах цаг хугацаа тулаад байгаа юм. Ердөө хоёр жилийн дараа болох уг сонгуулийн өмнө намууд дотоод сунгаа, сонгууль гээд зохион байгуулах үйл ажиллагаа ихтэй байх юм. АН-ын тухайд, дээрх агуулгаар байгуулагдах ажлын хэсгээ 2025 оны дөрөвдүгээр сарын 7-нд, Ардчиллын баярын өдрөөр зарлаж магадгүй байна.
Дашрамд хэлэхэд, уг нь одоогийн АН байгуулагдсан өдөр нь арванхоёрдугаар сарын 6-нд тохиодог. Тэртээх 2000 оны тэр өдөр таван нам нэгдэж АН-ыг байгуулж байв.
Харин дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бол Монголын Ардчилсан нам байгуулагдсан өдөр байдаг. 1990 оны дөрөвдүгээр сард тус намын Их хурал болж, намынхаа дүрмийг баталсан. Ингээд тавдугаар сард нь Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлж байжээ. АН-ынхан яагаад баяраа 2000 онд нэгдсэн өдрөөр биш 1990 онд Монголын Ардчилсан нам байгуулсан өдрөөр тэмдэглэдэг болсныг олонх нь ойлгодоггүй юм. Зарим нь даапаалаад “…Тэд баярын өдрөө булаалгачихсан” гэдэг. Аль нь болохыг бүү мэд. Тэгвэл, АН-ынхан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах яриа хийж байх зуурт гадна талд тус намын талаар нэлээд томоохон “шийдвэр” гарчээ. Тодруулбал, мөн л өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Ухаахудаг”-ийнхан уулзалдсан байна.
“...Ухаахудагийн Улс төрийн ТУЗ” гэхээр бүгд мэднэ. Тэнд харьяалагддаг хүмүүс гэсэн үг л дээ. Тэд “...АН-ын даргаар С.Баярцогтыг тавья” гэдэг тохироонд хүрсэн байгаа юм. “...С.Баярцогт АН-ын тэргүүн дэд дарга болсон” гэдэг мэдээ байдаг. Тэр худлаа бололтой.
АН-ын албан ёсны мэдээллийн сайтад АН-ын удирлагуудын танилцуулга байна. Тэнд АН-ын дарга Лу.Гантөмөр, генсек Н.Ганибал, дэд дарга гэх 15 эрхмийн танилцуулга байна. Мөн тус намын Улс төрийн зөвлөлийн 24 гишүүн, Нарийн бичгийн зургаан даргыг танилцуулжээ. Харин С.Баярцогтын нэр ус алга. Өөрөөр хэлбэл, тэрээр өдгөө АН-ын удирдлагад ажилладаггүй гэсэн үг. Тэгэхээр “Ухаахудаг”-ийнхны ярьж тохирсон нь хэрэгжвэл С.Баярцогт АН-ын ҮБХ-ны гишүүнээс дээшилж дарга болох бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл17
20 myangan huvisagch bodood zavgui bgaa
"Морь унасан толгойгүй банди"-ийг бушуухан мориноос нь буулгахгүй бол мухар цээж морь баллах нь ээ!!!
Баярцогт гэж Хятадын эрлийз шоронд байх ёстой хүн биздээ!
lodoi hvv der dee .
20 myangan huvisagch bodood zavgui bgaa
Сонгуулиас өмнө нь Хүүк дахиж сонгогдох заалт нэмээд оруулчихна тэгээд МАН аас ахиж дэвшинэ ! Парламёнт нь сонгодог болсон гээ биз дэ ! Ардчилсан намаас Жёнко ахиж дэвшинэ ! Бусад 3 н намаас гурвөн жижиг хүн дэвшинэ ! Хүүкийн ялалтаар өндөрлөна !
Хүрэлсүх гэж эргүү дагзаар яах нь вэ?! Билэгдлийн чанартай, талийгаачтай хүртэл уулздаг согтуу толгой! Женко уг нь овоо сэтгэлтэй Ерөнхийлөгч байсан юмсан. Хулгайч царайлсан хэдэн малнаасаа яаж нэг салдаг юм?
Хүрэлсүх гэж эргүү дагзаар яах нь вэ?! Билэгдлийн чанартай, талийгаачтай хүртэл уулздаг согтуу толгой! Женко уг нь овоо сэтгэлтэй Ерөнхийлөгч байсан юмсан. Хулгайч царайлсан хэдэн малнаасаа яаж нэг салдаг юм?
Улсын дээд шүүхээс ял авчихсан нөхөр шдээ. Гэтэл хүчингүй болчихсон хуулийн заалт бариад дээд шүүхийн тогтоолыг хүчингүй болгоод хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон. Монгол улсад хууль, шүүх гэж байна уу? Процессийн хууль буцаан хэрэглэгдэхгүй гэдгийг захын хуульч мэдэж байгаа. Гэтэл дээд шүүхийн шүүгч нар үүнийг мэдсээр байж нийт шүүгчдийн хуралдаан гэгчийг зохион байгуулж хууль зөрчсөн. Тэгэхээр манай шүүх улстөр, мөнгөнөөс бүрэн хараат байгаагийн тод илрэл. Ард түмэн минь ерөнхийлөгчийн сонгуульд маш бодолтой оролцох хэрэгтэй. Учир нь ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог, прокурор, АТГ удирдлагуудыг сонгож томилуулдаг, шударга ёсыг тогтоох хангалттай эрх мэдэлтэй хүн юм. Зөв хүнээ сонговол Монгол улсын хөгжилд маш чухал хувь нэмэр оруулна.
Хэн ял авчихсан бэ?
баярцогтгүй з. энхболдгүй өнгөрсөн 8 жилээ хардаа. улс төр, эдийн засгийн бөөн хар удаа л байгаа биз дээ. Боол байсан хүн хамгийн харгис хаан болдог. энэ бол Овунэрдэнийн 8 жил
За-г, хэдэн хятадын эрлийзээр одоо яах нь вэ?! Малаар бол ортоом л гэсэн үг! Очирбатаас авахуулаад яалаа?!
Үнэн бол сайн л байна. Баярцогтын тархийг АН байтугай Монгол улс ашиглах цаг нь болсон.
Баярцогтын 20 мянган хувьсагчаа одоо хүртэл бодож олоогүй явна уу? АН-ынхан. Та нар үнэхээр ийм тэнэг юмуу эсвэл ийм их мөнгөний хамааралтай толгой нь төгрөгөөр ажилладаг түлхүүртэй юмуу? Монгол хүний толгой, философоор сэтгэх гээд үзээч. Тэгэхгүй бол улс төрийн тавцангаас арилсан нь дээр шүү.
Шал дэмий юм бичиж байх юм. Ямар ч барьцгүй, зүгээр л таамаг хэнд хэрэгтэй юм бэ?
Түрүүний бөөс толгойд гарах нь
Женко юу Хурэлсух уу эсвэл … Энхбаяр уу