
ОТТАВА, 2025 оны гуравдугаар сарын 24 /BBC/. Ирэх дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэрлэснийг Канадын Ерөнхий сайд Марк Карни ням гарагт зарлалаа. Ингэснээр таван долоо хоногийн турш үргэлжлэх сонгуулийн кампанит ажил эхэлжээ.
Английн банкны ерөнхийлөгч асан М.Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхэд тодорхой мандат хэрэгтэй гэдгийг дурдаад “канадчуудыг хагалан бутаргаж, манай улсыг өөрийн эзэмшилд оруулахыг хүсэж байна” гэж Трампыг буруутгасан байна.
Өмнө нь Консерватив намын гишүүн Пьер Пуальевр өөрийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэлэхдээ “хүндэтгэл хүлээсэн, тууштай, хүчирхэг” удирдагчийн хувиар АНУ-тай дипломат шугамаар яриа хэлэлцээ өрнүүлэх болно гэж мэдэгджээ.
Д.Трамп Канадын эсрэг худалдааны дайн эхлүүлж, тус улсыг АНУ-ын 51 дэх муж улс болгоно гэж мэдэгдсэний дараа Канад-АНУ-ын харилцаа муудаж буй үед сонгуулийг товлосон байна.
Либерал намын дарга М.Карни, П.Пуальевр, Шинэ Ардчилсан намын дарга Жагмит Сингх, “Квебекийн блок” намын дарга Ив-Франсуа Бланшет нар сонгуульд өрсөлдөх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0