
Шадар сайд Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холбох хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ үйл явдалтай зэрэгцэн манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Ер нь хил холболт хийгдсэнээр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хил холболтын гэрээ байгуулагдаж байгаа энэ цаг хугацаа бол манай улсын хувьд маш чухал цаг хугацаа юм. Эдийн засаг тэр дундаа геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед гадаад орчны нөлөөллийг бууруулах, аливаа хүндрэлийг даван туулахад чухал ач холбогдолтой хэлэлцээр юм.
Манай улс нээлттэй, жижиг эдийн засагтай орон. Түүхий эдээ экспортлоод гаднаас бараа бүтээгдэхүүнээ худалдаж авдаг онцлогтой. Хүн ам цөөн, зах зээл нь хумигдмал. Тийм учраас дотоод руу чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүндрэлтэй.
Түүнчлэн маш том газар нутагтай, ард иргэд маань тараад суурьшчихсан учраас тээвэр логистикийн зардал өндөртэй. Ингэхээр аж үйлдвэрлэл хөгжих боломж бага. Тэгэхээр нэгдүгээрт, ард иргэд маань улс орныхоо онцлог болоод нөхцөл байдлаа маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улс хөгжье гэвэл хамгийн нэгдүгээрт, дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан тогтвортой бодлого, улс төрийн тогтвортой байдал чухал байна. Хоёрдугаарт, дэд бүтэц чухал. Харин манайд бусад улстай харьцуулахад дэд бүтцийн хөгжил асар сул. Гэтэл орчин үед иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ, эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд тэлэх шаардлагатай. Эдийн засгаа тэлэхэд хөрөнгө оруулалт маш чухал. Маш энгийнээр хэлэхэд манайд гаднаас валют орж ирж байж л эдийн засаг тэлнэ.
Валют байхгүй бол эдийн засаг байхгүй. Буурах юм бол эдийн засаг маань хурцлагдчихдаг. Манай улс эдийн засгийн хувьд яг л ийм өгөгдөлтэй орон. Харамсалтай нь өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Том төслүүдээ хөдөлгөж чадаагүй.
Харин энэ удаагийн Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холбох хэлэлцээр дээрх алдагдсан боломж, цаг хугацааг нөхөж орж ирж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Хамтарсан Засгийн газар томоохон төслүүд хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холбох ажил юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол Улс ганцхан төмөр замын гарцтай байлаа. Уг нь 5-10 гарцтай болох боломж байсан. Гэвч популизм хийж, улстөрчид хоорондоо хэрэлдэж маргалдсаар байгаад ганцхан гарцтай явсаар ирлээ. Үүгээрээ Монгол Улс хөгжлийн асар их боломжоо алдсан. Гэвч одоо бид хожимдсон ч гэлээ алдсан боломжоо олж харж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хийж, холболтоо явуулж байна гэдэг сайн. Үүнийгээ дагаад таван чиглэлээр хил холболтоо хийнэ.
-Манай улсын эдийн засгийн өгөгдөл нэлээд онцлог гэдгийг та ярилаа. Олон улсын эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Манайх шиг өгөгдөлтэй улс оронд хэрхэн яаж тусахаар байна вэ?
-Дэлхий ертөнцийн дэг журам орвонгоороо өөрчлөгдөж байна. 1945 он хүртэл буюу дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх дэлхий маш их бужигнасан, дайн байлдаантай, том улс нь жижиг улсаа эзлэн түрэмгийлсэн, өөрийн бодлогыг тулгадаг, колоничлолын бодлоготой ийм байлаа. Энэ үед иргэдийн амьдрал ахуй маш хэцүү, дундаж наслалт маш бага, хоол хүнсний хязгаарлалтай байсан. Харин 1945 оноос хойш бүгдээрээ ингэж болохгүй юм байна.
Энхтайван дэлхий байх ёстой гэж үзээд НҮБ, НАТО үүсэн байгуулагдаж, ОУВС, Дэлхийн банк бий болж дэлхийн нийтийг хамарсан ядуурал, хямралын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Үр дүнд нь дэлхий дээр энх тайван тогтсон.
Дэлхийн эдийн засаг өнгөрсөн 80 жилийн хугацаанд найм дахин өссөн, ядуурал гурав дахин буурч, дэлхийн хүн амын дундаж наслалт 20 жилээр өссөн. Улс орнууд өөр хоорондоо зорчдог, аялдаг, худалдаа наймаа хийдэг, улс орнуудыг холбосон дэд бүтэц маш сайн хөгжиж нэг дэлхий болсон. Гэтэл одоо дэлхий нийтээрээ 1945 оны өмнөх үе рүүгээ явж байна. Дайн байлдаан хийдэг, том гүрнүүд нь хөгжиж байгаа жижиг улсууд руугаа өөрсдийн бодлогоо тулгаад эхэллээ. Тарифын хязгаарлалтууд эхэлж байна. Манай эдийн засаг хөгжиж байвал танайх хамаагүй, манай улсын иргэд л болж байвал танай улсын иргэдийн асуудал бидэнд хамаагүй гэсэн бодлогууд сүүлийн хоёр гурван сарын хугацаанд гарсаар байна.
Дайны нөхцөл байдлаас илүүтэй дэлхийд эдийн засгийн дайн эхэллээ. Ийм тохиолдолд жижиг нээлттэй манайх шиг эдийн засагтай улс орнууд хамгийн их хохирдог. Сүүлийн 35 жилийн хугацаанд бидэнд алдсан, оносон зүйл бий.
Ямар ч гэсэн экспорт хийдэг, эдийн засгаа өсгөсөн улс болсон байна. Тэр ч утгаараа гадаад орчны нөлөөлөл манай эдийн засагт тусна. Бидний борлуулдаг уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурна. Гадаадын том зах зээлүүд бие биеэ хаагаад эхлэхээр үйлдвэрлэл нь зогсоно. Үйлдвэрлэл нь зогсоод ирэхлээр манай улсын экспортолдог түүхий эдийн хэрэгцээ буурахаар байна. Энэ дүр зураг нүүрснээс эхлээд ажиглагдаж эхэллээ. Цаашлаад эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ буурах нь. Энэ бол бодит байдал юм.
-Засгийн газраас геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үүнээс та бодлогын ямар арга хэмжээг онцлох вэ?
-Энэ тохиолдолд дэлхийн улс орнууд нэгдмэл бодлого хэрэгжүүлж байна. Европын улсууд хамтдаа энэ сорилтыг яаж даван туулах вэ гэдгээ яриад эхэллээ. Саяхан би булангийн орнуудад очиж ажиллаад ирсэн. Тэд түүхэндээ байгаагүйгээр нэгдэж, зах зээлээ хамгаалж үлдэхээр ярьж байна. Тогтвортой байдал бий болгохыг чухалчилж байна. Манай улсын хувьд нэг сайн тал нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд засаглалын хувьд тогтвортой байж чадаж байна. Хамтарсан Засгийн газар байгуулсан. Өмнөх шигээ бид хэдэн талдаа гарч чулуу шидээд байвал бодлого маань тогтворгүй байна. Ийм нөхцөлд том төслүүд маань хэрэгжих эхлэхгүй байлаа. Ер нь гадна талд бужигнаж байхад бид дотооддоо бужигнаж таарахгүй шүү дээ. Яг ийм тохиолдолд бидэнд юу хэрэгтэй байна гэхээр экспортоо нэмэгдүүлж, орлого олох бүхий л арга хэмжээг авах шаардлагатай.
-Олон улсад нүүрсний үнэ унаж эхэлсэн. Гэтэл манай улсын орлогын дийлэнх хэсгийг нүүрсний экспорт бүрдүүлж байна. Цаашид энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?
-Орлогоо олж авахын тулд нийлүүлэлтээ биет хэмжээгээр нь нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд экспортын гарцуудаа олон болгох, дэд бүтцээ угсрах, төмөр замаа барих хэрэгтэй. Ингэж байж бид хямралыг богино болон урт хугацаандаа даван туулна. Засгийн газар оны өмнөөс эхлээд дээрх ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлээд явж байна. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гэхэд төмөр замын хил холболтын гэрээг соёрхон батлах асуудал орж батлагдах байх.
- Төмөр замын хил холболтын гэрээ хэлэлцээртэй холбоотой улс төржилт нэлээд байх шиг байна. Танд ер нь хэр мэдрэгдэж байна вэ?
-18 жил улстөржилтийн гол цэг байсан, 70 жилийн дараа холбогдох гэж байгаа төмөр замын хоёр дахь гарц шүү дээ. Юу үнэн гэхээр Монголын эдийн засаг БНХАУ-ын эдийн засгаас хамаарч байна. Энэ бол бодит байдал. Хятад бол дэлхийн хоёр дахь том зах зээл. Удахгүй нэг дэх болон хөгжинө. Бидэнд энэ бол том давуу тал юм. Хуурай газраараа холбогдож байгаа хэсэгтээ гарцыг аль болох олноор нь холбох нь чухал байна. Дэлхий ингэж л явдаг шүү дээ. Улс орнууд энэ л зарчмаар хөгжиж ирсэн.
- Эрчим хүчний реформ хийхээр зарласнаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Тал талдаа янз бүрийн л асуудалтай тулгарч байна. Реформ хийж чадсан уу, чадах нь уу?
-“Ард түмэн ядуу байна. Тийм болохоор эрчим хүчний үнийг өсгөж болохгүй” гэсэн популизмаас болоод эрчим хүчний салбар ядууралд өртчихсөн. Тоног төхөөрөмж нь хуучирсан, тог нь тасардаг болчихсон. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийе гэхээр үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр эрчим хүчээ нийлүүл гээд тулгаад байхаар хувийн сектор орохгүй.
Төр нь мөнгө байхгүй, зээл авч болдоггүй. Ингээд чөтгөрийн тойрог шиг эргэлт нь гацчихсан байгаа. Ингээд ярихлаар Т.Доржханд их муу, муухай хүн болдог. Гэхдээ уучлаарай, ийм юм ярих гэж Хамтарсан Засгийн газар байгуулагдсан.
Үүнийг бодитоор нь хэлээд ойлгуулаад шүүмжлүүлсэн ч гэлээ энэ улсын төлөө реформыг нь хийж, дуусгана. Эдийн засгийг дараагийн түвшинд аваачих нь Т.Доржханд гэдэг хүний, энэ Засгийн газрын үүрэг юм. Эрчим хүчний үнийг ядаж өртөгт ойртуулж нэмээгүй бол дараагийн том төслүүд энэ салбарт үнэхээр явах боломжгүй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олон улсад тоглогч болох боломжтой. Засгийн газраас энэ чиглэлийн ажлыг эхлээд гэрээ хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Харбинд болсон уулзалтаар урд хөрштэй сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ч гэсэн эрчим хүчний реформын нэгэн хэсэг юм.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл30
Хотонд орсон ЧОНЫГ бууд ...
Ter ajlaa duusgaad yavaasai
Энэ халтайсан юмыг ямар юмнууд нь дахин, дахин сонгоод байдгийн болоо? Үлдэж байгаа 3н жилээ дуусгаад нүдэнд харагдахгүй зайлаасай!
Худлаа үлээсэн,,,,Халтар баньд,,,,
YUruu tolled zovhon undestenee usgeed hoid Solongos shig bj bolso sh dee.Nothing wrong be Mongl
YUruu tolled zovhon undestenee usgeed hoid Solongos shig bj bolso sh dee.Nothing wrong be Mongl
Zailaa pisdaa.munge ideh gj UIHd orj irsen eedgui hulgaich.Tsalin tetgever 6%.tog tsahilgaan 89 %.hamgiin hulgaicjuud.MUiin ard irgedee HUN gedeg zalit heden nuhriig dahij hezeech buu songo.126 hulgaich gedeg toog mun l ene hulgaich hiisen shuu.126 bol ogt hereggui.50 bhd bolno.Ard tumen yduu.deer n tsadaj hanahgui 126 tejeej diilehgui bn.126 g 50 bolgohiin tulee temtseerei.Dorjhand bol shuud zail.
Zailaa pisdaa.munge ideh gj UIHd orj irsen eedgui hulgaich.Tsalin tetgever 6%.tog tsahilgaan 89 %.hamgiin hulgaicjuud.MUiin ard irgedee HUN gedeg zalit heden nuhriig dahij hezeech buu songo.126 hulgaich gedeg toog mun l ene hulgaich hiisen shuu.126 bol ogt hereggui.50 bhd bolno.Ard tumen yduu.deer n tsadaj hanahgui 126 tejeej diilehgui bn.126 g 50 bolgohiin tulee temtseerei.Dorjhand bol shuud zail.
Zailaa pisdaa.munge ideh gj UIHd orj irsen eedgui hulgaich.Tsalin tetgever 6%.tog tsahilgaan 89 %.hamgiin hulgaicjuud.MUiin ard irgedee HUN gedeg zalit heden nuhriig dahij hezeech buu songo.126 hulgaich gedeg toog mun l ene hulgaich hiisen shuu.126 bol ogt hereggui.50 bhd bolno.Ard tumen yduu.deer n tsadaj hanahgui 126 tejeej diilehgui bn.126 g 50 bolgohiin tulee temtseerei.Dorjhand bol shuud zail.
Zailaa pisdaa.munge ideh gj UIHd orj irsen eedgui hulgaich.Tsalin tetgever 6%.tog tsahilgaan 89 %.hamgiin hulgaicjuud.MUiin ard irgedee HUN gedeg zalit heden nuhriig dahij hezeech buu songo.126 hulgaich gedeg toog mun l ene hulgaich hiisen shuu.126 bol ogt hereggui.50 bhd bolno.Ard tumen yduu.deer n tsadaj hanahgui 126 tejeej diilehgui bn.126 g 50 bolgohiin tulee temtseerei.Dorjhand bol shuud zail.
Zailaa pisdaa.munge ideh gj UIHd orj irsen eedgui hulgaich.Tsalin tetgever 6%.tog tsahilgaan 89 %.hamgiin hulgaicjuud.MUiin ard irgedee HUN gedeg zalit heden nuhriig dahij hezeech buu songo.126 hulgaich gedeg toog mun l ene hulgaich hiisen shuu.126 bol ogt hereggui.50 bhd bolno.Ard tumen yduu.deer n tsadaj hanahgui 126 tejeej diilehgui bn.126 g 50 bolgohiin tulee temtseerei.Dorjhand bol shuud zail.
ХҮН нам чамтай хамт МАН ы гар хөл гэдгээ баталлаа. Реформ огтхон ч биш,энэ нэр томьёогоор үнэ нэмж ард түмнээ шулах л арга. Реформ бол үнэ нэмэх биш бүтэц хөшүүрэг энэ салбартаа нэг мөр шинэчлэх асуудал. Хэрэглэгч бид сонголттой өрсөлдөөнтэй хариуцлага нэхэх эрчим хүч хангамж хүсч байна. Хямд чанартай хариуцлагатай үйлчмлгээ эхлээд бий болго
Яг хэдэн онд ямар хүчин чадалтай цахилгаан станцууд барихаа тов тодорхой хэлчих...
дэлхийн эдийн засаг эвгүй болчихсон, дээр нь Трамп тарифын нөхцөл байдал хурцдаж магадгүй бгаа ийм үед засгаа хамтраад байгуулсан нь одоо эргээд харахад маш зөв байж. Ер нь яагаад заавал бие биетэйгээ хэрэлдэж, нэг нэгнээ дэгээдэж улс төр нь нэг тийм архичин айл шиг байх ёстой гэж. Энэ дээр бол залуу ЕС холыг харж дээ л гж бодож бгаа. Гол нь хамтарсан шалтгаан, үр дүнгээ л одоо харуулах хэрэгтэй. Монгол тэгээд их балай л даа, дулааны улирал богинохон бүтээн байгуулалт хийх хугацаа бага бдаг гэдгийг тооцож эртхэн тендерээ зарлаад зам, барилга, уул урухайн бүтээн байгуулалтуудаа одоо шууд эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол найр наадам гээл намар гээл дуусаа шд. Тэгээд л өвөл гэж асар том зардал гардаг улирал бдаг нь манай улсын хөгжилд асар их гай болдог шүү
Ацны реформ байх вэ дээ, шууд үнэ 88% р нэмчихээд, дагаад бүх юмны үнэ өссөн, монголчууд та нарыг сонгоод амаараа шороо үмхэж байна даа лалруудаа.
энэ нохойн алны үснээ дорр бангладеши пиздааг шууд ард түмэний нэрийн өмнөөс цаазал улаан бузар Монгол орны минь эсрэг энэ халтарыг үг дуугүй шууд бууд
гөөхий Данхын үстэй хар хошного. Данх хошногонд нь сэлдийгээ хийхийн өмнө бөгсний нүхийг нь сайтар долоож цэвэрлэж байгаа биз
Уучлаарай, юу ярьж байгаагаа ойлгож байна уу, ард түмэн та нарт өгдөг мөнгөө өгсөн, нүүрсний хулгайн мөнгөөр эрчим хүчний салбарыг өлхөн өөд нь татаж болно, гэтэл та нар нийлж хулгай хийчхээд тогны үнийг нэмж ард түмний хармаа уруу бузар гараа дахиж шургуулаад байна, хулгайлсан мөнгөөр минь эрчим хүчний салбарыг өөд нь татах ажил санаачилна уу. Чадахгүй бол ард түмнийг доромжлоод суулгүй зайлцгаасан нь дээр
Энэ Доржханд гэдэг этгээд бол Монгол шиг ядуу буурай орнуудыг мөлждөг Дэлхийн банк, Олон улсын валютын сан мэтийн гадаадын эдийн засгийн алуурчдын бууны нохой болсон этгээд. Тэрээр сүүлийн үед ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч гэж монголчуудын тархи толгойг залхтал угаадаг боллоо. Үүнийгээ эрчим хүчний реформ гэж гоё сайхан үгээр монголчуудын тархи толгойг өдөр бүр угаана. Эрчим хүчний реформ гэж томоохон хүчин чадалтай Дулааны цахилгаан станцууд, Атомын цахилгаан станцууд Монголын бүс нутгуудад барьж, өөр хооронд нь олон мянган км өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбож, Монгол улсыг нэлэнхүйд нь төвлөрсөн хэлбэрээр цахилгаанжуулж, эрчим хүчний томоохон систем үүсгэхийг эрчим хүчний реформ гэдэг болохоос биш, солиот Доржхандын ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим биш шүү гэдгийг ухаант монголчууддаа хичээнгүйлэн захиж хэлье.
Эдний намыг ямар хүмүүс сонгодог бнаа
Нүүрсний хулгайчуудаа барьж мөнгө төгрөгөө олж авахгүй юм уу?????
Tegeef yu khuleegeed baigaa yu. Tatvar nemekhees uur zyil kharagdakhgyi l bna dag.
Ulnii haltar setgehui l bn lee gedeg ni Hudal, Amarhaaaaan Barigdah Yariaanaas ni medregddeg. Oust him immediately effective Today. Can't look at his face, please don't pop up again. My eyes will be humiliated. Will sicken too. To hell.
ТӨРӨӨС ЗАЙЛ
Доржхандаа өөрийг чинь гайгүй эдийн засагч юм болов уу гэж харж байсан чинь номын дуу сонссон боловч үүлэн дээгүүр хөвж явсан бялзуухайл байсан юм байна гэж харлаа,учир нь эрчим хүчний реформ хийх гэдэг санаа зөв боловч түүний эдийн засгийн хор холбогдлыг маш буруугаар тайлбарлаж УИХ-ын болоод иргэдийн тархи угаалаа.Хэнч бодсон иргэдийн өдөр тутмын хэрэглээ цахилгааны үнэ өссөнөөр юмны үнэ өсөж инфляци өсөх нь тодорхой байхад онцын өөрчлөлт гарахгүй гэж тархи угааж байгааг чинь харахаар үнэхээр харамсч байна,эдийн засагч хүн ингэж ярих нь үнэхээр зохимжгүй,түүний оронд амьжиргаанд нөлөлнө,үнэ өснө гэдгийг шулуухан хэлж анхааруулах байсан,мөн хэрэгжүүлсэн арга нь маш буруу огцом нэмсэн гм ер нь өөрийг чинь гүн гүнзгий мэдлэггүй популист улс төрч гэж л харах боллоо.
МАН гэх мафийн хөнжилд хоргодох гэж сонгогчдын сонголтыг үгүйсгэсэн мал...
Орлогоо хадгалахын тулд нийлүүлэлтээ нэмнэ .Энэ хүнийг эдийн засагч гэж бодох уу... Бараа бүтээгдэхүүний өртөг гэж бий...Өртөг с бага зарвал алдагдал гэдэг ... Алдагдалтай ч зарах уу... Энэ этгээд намаа арилжсан.... Иргэд мартахгүй байх ёстой Уг нь хяналтаа хамтдаа тавья ..Тэгээд төрөө засья гэсэн .Энэ итгэлийг нь зарсан
энэ халтхйсан лалар үхсэн ацны ерөнхий сайд шууд бууд
Үнэ нэмэхээс өөр юун реформ. Йим балай юмыг сонгож байх гэж. Ард түмэн сөхөрчихөөд байхад дээрээс ачааг нь улам нэмэхийг реформ гэдэг үү?!
Үнэ нэмэхээс өөр юун реформ. Йим балай юмыг сонгож байх гэж. Ард түмэн сөхөрчихөөд байхад дээрээс ачааг нь улам нэмэхийг реформ гэдэг үү?!