
АНУ Эрх чөлөөний хөшөөг Францад буцааж өгөх шаардлагад хариу өгчээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт Францын Европын парламентын гишүүн Рафаэл Глюксманны Эрх чөлөөний хөшөөг Францад буцааж өгөх хүсэлтэд "Хэрвээ Америкчууд байгаагүй бол Францчууд герман хэлээр ярьж байх байлаа. Тийм учраас та нар манай агуу улсад талархах ёстой" гэж хариулжээ.
Тэрбээр Левитт Глюксманыг “Хэн ч танихгүй, Францын доод түвшний улс төрч" гэж нэрлэсэн гэж AFP агентлаг мэдээлсэн байна.
Өмнө нь Европын парламентын гишүүн өөрийн зүүн төвийн Place publique намын их хурал дээр "АНУ-ыг дарангуйлагчдын талд орохоор шийдсэн" хэмээн буруутгаж, Америкийн тусгаар тогтнолын дайны үеэр хоёр орны эвслийн дурсгалд зориулж Францын ард түмнээс америкчуудад бэлэглэсэн Эрх чөлөөний хөшөөг Парист буцааж өгөхийг Вашингтоноос шаардсан юм.
Тэрбээр "Бид түүнийг та нарт өгсөн, гэхдээ та нар үүнийг үл тоомсорлож байх шиг байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Ж.Бат
Сэтгэгдэл9
Америк, Франц хоёрын бодлого мөргөлдөж байна. Францын армийг Оросоор хорихоос өөр яахав.
Чи тэгсэн би ингэсэн дээрээ тулвал Америк английн колониос тусгаарлах дайн хийж байхад Францын флот Английн флотын бут ниргэсэнээр Английн колонын захиргаа хангамжаар тасарч ялагдсан биш билүү
Францын санааг буруу ойлговол аюултай. Английг ялах хүсэлдээ франц дайныг дэмжсэн болохоос Америкийг тусгаар тогтнох нь гол зорилго биш.
Энэ хүүхнээс авах юм байна. Царайлаг бас хариуг булталгүй дор нь өгдөг. Америкт биш Хойд Солонгос юм уу коммунист улсад ажилж байвал таарахаар бүсгүй байсан
Царай сайн бол ухаан саруул гэсэн үг. Ухаан саруул байх ухаантай байх хоёр өөр.
Үнэн хэлж !
Тахар чи ер нь тамтаггүй хоцрогдсон ловш юмаа, ер нь ямар сургууль төгсөхчөө болсым бэ, Цагдаагийн дээд үү, Цэргийн дэнд үү..... тэр хавиас цааш ч нэг их гавиагүй байхоо доо.
oros amerik 2 bgaagyi bol gevel buur unen bolno
Францууд АНУ-аас Луизанагаа авья гэж бас болно ш дээ.