
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.
Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна. Улмаар эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл1
Усан онгоцоор далайн тээвэр хийнэ. Далайн худалдааны замыг Усан цэргийн хүчээр хамгаална. Дэлхийн худалдааны 90% далайгаар явдаг. Ийм байхад усан онгоц хийхэд асар их төмөр хэрэгтэй. Төмөр хийхэд сайн чанарын коксжсон хямдхан нүүрс хэрэгтэй. Монгол улсын тавантолгойн нүүрсний уурхайд сайн чанрын коксжсон нүүрс хямдхан байна. Ийм учраас нүүрсний төлөө Америк, Хятад хоёр Монголд өрсөлдөж байна. Ийм том өрсөлдөөнд Монгол улс ашиг хийж чадахгүй үлдэж болохгүй. Нэг муу хувийн компани энэ өрсөлдөөнд ялаахгүй тул дампууруулж хая. Монгол улсын коксжсон нүүрс агуу баялаг юм.