.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.
Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.
Сэтгэгдэл10
Украинаар дайраад буухдаа Оросын түрэмгийллийг эсэргүүцэж байна гэж хэлж чадах уу
Chi ochood baildaach tsalin saitai
ZOV
Цагаан сарын дараа айл - саахалтаа хальж айл хэсж явааг буруутгах гэсэнгүй . Гэр оронд чинь ам бүл нэмж тусгай элчин , БЭТ үүд , зөвлөхүүд \ коментерний биш шүү \ , элбэн тохинуулагчдаар дүүрэн хоол хүнсний ховдоглол ихэсч - төсв хөрөнгө чинь хомсдож \ халхын буян барагдашгүй \ байгааг ч сануулах гэсэнгүй ... ААВЫН БИЙД НҮД ТАЙЛ - АГТЫН БИЙД ГАЗАР ҮЗ зүгээр зүгээр ... юм юм үз ...
Энэ майга эрх мэдлээ ашиглаж дэлхийн орноор аялж хувийн архиваа зузаатгах л зорилготой болохоос улс орноо хөгжүүлэх бодлого огт байхгүй гэж л харагдаж байна. Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан Элбэгдоржтонгуудын талаар огт авч хэлэлцэхгүй байгаа нь МАН АН-ын мафийн толгойлогчдын заавраар ажилладаг " МУ-н ерөнхийлөгч " гэж өөрийгөө өргөмжилсөн орлон тоглогч юм.
Дараа нь аль улсад хэзээ айлчлах бол тэсэн ядан хүлээж байна.
UKRAIN BIZ DEE
5 sard Oros yawna
Монголд гадаадын цэргийн тоноглол хэрэггүй. Бид өөрсдөө зохион бүтээж чадна.
Гадаад харилцаа гэдэг хоосон амлах, хуурах, дээрэмдэх гээд олон муу зүйл байгааг одоо дэлхийд болж буй том том үйл явдлууд харуулж байна. Ийм нөхцөлд гадаад улсад найдах, итгэх ямарч шаардлагагүй. Монголчууд бид илүү дотоодынхоо хүч чадалд найдах, итгэх нь чухал болохоос биш харийн улсаас олз хайх хэрэггүй. Энэ айлчлалууд бол Зөвхөн Монголын ард түмний хуурсан жүжиг гэж бууна. Монголын үндэсний олон нийтийн телевиз мэтээр тархи угаах сурталчилгаа их явж байна.