
ТЕХРАН, 2025 оны гуравдугаар сарын 10 /AFP/. Иран, Орос, Хятадын тэнгисийн цэргийн хүчнүүд “хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор” Ираны эрэгт хамтарсан сургууль хийнэ гэж тус улсын хэвлэлүүд ням гарагт мэдээлжээ.
Гурван улсын цэргийн хамтарсан сургууль гуравдугаар сарын 11-ний мягмар гарагт Ираны зүүн өмнөд хэсэгт, Оманы булангийн эрэгт орших боомтод эхэлнэ гэж “Tasnim” агентлаг мэдээлжээ.
Тус сургуулилалтад Азербайжан, Өмнөд Африк, Оман, Казахстан, Пакистан, Катар, Ирак, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Шри-Ланка улсууд ажиглагчаар оролцох аж. "Хятад, Оросын тэнгисийн цэргийн флотын байлдааны хөлөг онгоцууд, түүнчлэн Ираны тэнгисийн цэргийн хүчин, Исламын хувьсгалт гвардийн корпусын хөлөг онгоцууд бэлтгэл сургуулилалтад оролцоно.
Сургуулилалтыг Энэтхэгийн далайн хойд хэсэгт хийх бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэнэ" гэж “Tasnim” агентлаг мэдээлжээ. Ираны арми энэхүү бүсэд "аливаа аюулаас хамгаалах чадвараа бэхжүүлэх" сургуулилалтыг хоёрдугаар сард хийснийг мөн онцолсон байна.
"Аюулгүй байдлын холбоо-2025" гэдэг нэртэй энэ удаагийн сургуульд Хятад улсын “эскадрын мина зөөгч болон хангамжийн хөлөг онгоцууд" оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам Энэтхэгийн далайд удахгүй болох сургуулилалтын талаар албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Москва флагманы араас бөөндүүлэх гээд л байнадаа,,,,
Монгол улс батлан хамгаалах салбартаа хөрөнгө оруулж, цэргийн сургууль хийж байх ёстой.
Орос Хятад Иран хойд Солонгос Бёлорус гэсэн энэ таван улс Дундын тэнхлэг гэсэн нэртэй цэрэг улс төрийн эвсэл яаралтай байгуулж дэлхийн 3р дайндаа орох хэрэгтэй байна ! Энэ ондоо багтаад байгуулчихвал энэ эвсэлд дэлхийн 30 улс нэгдэхээр байна ! Тэгээд нэг өдөр Хятад Тайвань ру ! Хойд Солонгос өмнөд Солонгос ру ! Орос Нато ру ! Иран Ормузын хоолойг хаагаад хуурай замаар Израил ру ! Бёлорус Укрианы хойд тал ру гэнэт дайрах хэрэгтэй байна ! Нэг өдөр зэрэг хөдөлбөл нөгөө талын хүч тарамдах тул амжилт олох бүрэн боломжтой !