
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Прага хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа.
Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл3
Монголыг дайнд татан оруулж мэдэхээр байгаа энэ нөхцөлд цэргийн эрдэмд гарамгай, бас иргэний ухаанд сурамгай аавын хүүхдүүдийг төрд ажиллуулах цаг иржээ. Өнөөдөр дайны талбар дээр орос, украйны сая хол давсан цэргүүд хоорондоо алалцаж байна. Монгол гэтэл таг чиг, батлан хамгаалах зэвсэгт хүчиндээ олигтойхон хөрөнгө оруулах тухай бодлого алга байна. Цэргийн баяраар төв талбай дээр олигтойхон парад хийж алхахгүй байна. Энэ дарга нарыг нь ахиж сонгуулиар сонгох хэрэггүй бололтой. Шулуухан хэлэхэд чехүүд НАТО-гийн бодлогоор ажиллаж байгаа. 🇲🇳👮♂️🌏⚔
ZA ZA ZOV
Монгол улс цэргийн салбарт шинэчлэл хийхгүй юм бол бүүр ялзрал явагдсан байна. Цэргийн эмэгтэй дарга гэж ойлголт байх ёсгүй. Мянган цэргийн дунд байгаа эмэгтэй хүн гэдэг дэг журамгүй болгодог ганц шалтгаан болдог. Цэргийн дарга нар нь чадваргүй, цалингийн хулгайч байж болохгүй.