
Ногоон автобусны хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Үргэлжилж байна. Автобус худалдаж авах ажиллагаа авалт гэмт хэрэг болж хувирсан гол үндэслэл нь худалдан авалтыг нууцад оруулсантай холбогддог. Тэгвэл модон могой жилийн цагаан сарын шинийн 1-нд Чингис хааны алтан хөшөөг “Чингис хааны музей”-д залж, Их хааны өргөө, Их Эзэн хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн Хасбуу тамгын нээлтийн ёслолыг хийсэн юм. Уг хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгажээ. Харин хөшөөний худалдан авалт, уг хөшөөг бүтээсэн үнэ хөлс нууцлагдмал байна. Ер нь бол, уг хөшөөг анх төсөв хөрөнгийг нь шийдэж, гадаадад захиалгаар хийлгэсэн 2022 оноос хойш л хөрөнгө зардлыг нь нуусаар байгаа гэхэд болно.
“Чингис хааны музей”-нхэн “…Энэ талаар Монголбанкныхнаас тодруулах хэрэгтэй” гэдэг. Харин Монголбанкныхан “…Мэдээлэл өгөх боломжгүй” гэчихдэг. Тиймээс олон нийт “…Чингис хааны хөшөөг бүтээсэн нь зөв. Харин гарсан зардлыг нуугаад байгаа нь эргэлзээтэй” гээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “…Чингис хааны алтан хөшөөний зардалтай холбоотой асуудал ногоон автобус шиг болох вий” гэдэг болгоомжлол бий болоод байна. Гэхдээ “…Монголбанкнаас ес орчим тэрбум төгрөг гаргасан” гэх зарим эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнчлэн энэхүү “Их хааны өргөө, Их Эзэн хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн Хасбуу тамгын нээлтийн ёслол” нь ч чамгүй зардлаар бүтжээ.
Тухайлбал, “Хүрэл соёмб” ХХК нь Хүндэтгэлийн өргөөний үзүүллэг дэглэлт, тохижилтын ажлыг 2 296 287 885 төгрөгөөр, “Саунд ов Монголиа” ХХК тус арга хэмжээний шаардлагатай тоног төхөөрөмжийн түрээс, тохижилтыг 19 750 000 төгрөгөөр, “Мастер төмрийн уран дархан” ХХК уг ёслолын арга хэмжээний шалны хивсэнцэр, нээлттэй холбоотой хөшөөг бүтээх даавуун чимэглэлийг 16 500 000 төгрөгөөр, “Хаан палас” ХХК ёслолын хүлээн авалтыг 13 994 400 төгрөгөөр, “Аравсай” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд Шүншиг байрлах хоёр хайрцгийг 18 100 000 төгрөгөөр, “Урсус энд сирус” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд төмөр хийцлэлийг 19 500 000 төгрөгөөр, “Дулаан хан трейд” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд төмөр хийцлэл, метал цутгуурыг 19 650 000 төгрөгөөр, “Хантайн цоохор өв” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд төмөр хийцлэл, метал цутгуурыг 19 250 000 төгрөгөөр, “Хас гоёл” ХХК нь мөнгөн том бумба, мөнгөн жижиг бумба, том жижиг бумбаны хоёр хайрцаг сэлтийг 13 662 000 төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл11
Дарга нарын хамааралтай компанийг баяжуулжээ
Нүүрсний оффтейк гэрээ шиг л юм болсон. Харин энэ удаад Женко оролцож чадалгүй хоцроод одоо Хүүкийгээ илчлэх гээд цагдаа, хуулийн байгууллагуудыг бүхэлд нь дайчилж эхэллээ. Манай хүчнийхээ төр, засагтаа захи рагдахаасаа илүү Женкийн дориогоор л буж игнана шүү дээ !
Монголыг дайнд татан оруулж мэдэхээр байгаа энэ нөхцөлд цэргийн эрдэмд гарамгай, бас иргэний ухаанд сурамгай аавын хүүхдүүдийг төрд ажиллуулах цаг иржээ. Өнөөдөр дайны талбар дээр орос, украйны сая хол давсан цэргүүд хоорондоо алалцаж байна. Монгол гэтэл таг чиг, батлан хамгаалах зэвсэгт хүчиндээ олигтойхон хөрөнгө оруулах тухай бодлого алга байна. Цэргийн баяраар төв талбай дээр олигтойхон парад хийж алхахгүй байна. Энэ дарга нарыг нь ахиж сонгуулиар сонгох хэрэггүй бололтой.🇲🇳👮♂️🌏⚔
Дэлхийд гайхуулах Монгол бүтээл болсон байхад өчүүхэн жоохон юм ярьж тэнэгтэх хэрэггүй. Монгол өв уламжлал гэхээр л НҮД НЬ ХОРСОЖ байдаг амьтад элдвээр муулах гэж ядаж байгаа биз. Барууны гар хөл утсан хүүхэлдэйнүүд, өмнө зүгийн зөөлөн бодлого сурталчилагчид байгаа гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу
ЭНЭ БАРИМАЛ ХӨШӨӨНИЙ НҮҮР НЬ ИХЭД БАЯСГАЛАНГҮЙ ГУТРАНГИ, АРХИРЧ БУЙ АРААТНЫ ДҮРИЙГ САНАГДУУЛАМ БОЛЖЭЭ. ЧИНГЭС ХААН БОЛ ТАЛБИУН ТОГТУУН ХАРЦТАЙ НҮҮРИЙН БАЯСГАЛАН ТӨГӨЛДӨР УУЖУУ УХААЛАГ ТӨРХТЭЙ ХҮН БАЙСАН ГЭДГИЙГ ЭШ ЗУРАГНААС ИЛТ ШҮҮДЭЭ. ИШ ЗУРАГНЫ ДҮРИЙГ АШИГЛАХГҮЙ ЯААВДАА. ҮҮН ДЭЭР ХЯНАЛТ ЗӨВЛӨМЖ САНАЛ БАЙГААГҮЙ ЗЗҮГЭЭРЛ НЭГ НӨХРИЙН САНААГААР ХИЙЛГЭСЭН НЬ ДУЛИМАГ БОЛЖЭЭ. ЭНЭ ХАТУУ БИШ ҮНЭН ҮГ ШҮҮ
Худлаа яриад байгаарай. Чингэс хааны тайванд байгаа хөрөгийг сайн ажиглавал шүдээ зууж ихэд уурлаж занаж байгаа төрх харагддаг. Харин хуулбар зурагуудад энэ төрх нь харагддаггүй
Ingeed l xutsaad exlenee
1990 онд " Жанрайсаг " бурханы хөшөөг бүтээвэл МУ хөгжинө " гээд ард түмнээс мөнгө цуглуулж босгосон. Гэвч МУ хөгжих биш уруудан доройтож хорвоогийн бузар булай шингэсэн хулгайчууд төрийг самарч эхэлсэн. Мөн Зайсан толгойн энгэрт " Будда " бурханы баримал барьж их сайхан үйлс бүтээсэн мэт сүр дуулиан болж байсан ч түүнийг нь шүтэх улныхан байхгүй. 90 онд "алт диллерийн хэрэг " -т холбогдож 4,4 тонн алт гадагш гаргаж өөрсдөө одоо Австрали , Америкт тансаг амьдардаг нөхдийн хэрэг замхарсан. Удам дамжсан төрийн эрх барьж байгаа МАН АН-ын мафийхныг цэвэрлэхээс нааш МУ хөгжлийн нар харахгүй.
Ямар муухай царайтай юм хийвээ
НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХУЛГАЙ
Есөн цагаан тугнийхан бүгд алтан аягатай болсон шиг юм болоогүй гэж найдья.