
Ирланд улс хэрэв хилийн чанадад цэргээ байршуулахад хялбар болгох шинэ хууль батлагдвал тусгай хүчнээ Украин руу илгээх боломжтой гэж мэдэгджээ. Энэ талаар Irish Times сонин мэдээлсэн байна.
Уг арга хэмжээг Киев дэх Ирландын элчин сайдын яамыг хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Тус эх сурвалжийн мэдээлснээр “Ирландын Засгийн газар тус улсын төрийн албан хаагчдыг хамгаалахын тулд Киев хотод тусгай хүчнийг байрлуулахыг зөвшөөрсөн хууль тогтоомжийн өөрчлөлтийг баталлаа" гэж гэж дурьдсан байна.
Гуравдугаар сарын 2-нд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо манай улс Украинд энхийг сахиулах хүчний хувиар цэргээ илгээх талаар хэлэлцэж байна гэж мэдээлжээ.
Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд энхийг сахиулагчдыг илгээх бодолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэрбээр "Оросыг элбэн элбэн тохинуулсны дараа л Европ тивд энх тайван эргэн ирж чадна" гэв.
Харин Францын улс төрч Марин Ле Пен энэ нь жинхэнэ энхийг сахиулах ажиллагаа биш л бол Украинд Францын цэргийг илгээх нь ухаалаг хэрэг биш гэж үзэж байна.
Эх сурвалж: The Irish Times
Ж.Бат
Сэтгэгдэл2
Ирландууд Англиас хойд Ирландаа авч чадахгүй бж үхсэн ацны Украйн цэрэг илгээх
Английг долоож бгаа царай нь юм бх даа. Ирландуудыг агуу дайчин гдг чинь худлаа байж жинхэнэ янаг гөлөг үндэстэн байсан бна шдээ. Ертөнцөд булайгаа чирлээ эрээн банзалтнууд.