
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбоцогт, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцов.
Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.
Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.
Сэтгэгдэл4
Чингисийн үеийн Монгол цэргийн сүр жавхаа 1000 жилийн дараа ч мандан бадарч өнөөдөр даян дэлхийн олон бүс нутаг, газар оронд энхи йг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж явна !
Феодалын монгол.
feodum ॐ a u m. a ➷ u ma. хөө хүүлэх
Цэрэг, зэвсэг хоёртоо мөнгө зарцуул. Цэргийн сургуулийг хийж, зэвсэг хийж чаддаг болмоор байх юм. Батлан хамгаалах зардал нэмэгдэж байгаа хэрнээ зэвсэг хийх талаар хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллахгүй байна. Орчин цагийн дайн бол дрон хэмээх хямдхан нисгэгчгүй аппарат, мэргэн артелерын зэвсэгээр голлон байлдаж байна. Монголд дрон хийдэг хувийн компанийг дэмжих бодлого байна уу?