
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /DW/. Европын авто машин болон бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт мэдэгджээ.
Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойших Засгийн газрын анхны хуралдааны үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид шийдвэрээ гаргасан, энэ талаар удахгүй мэдэгдэл хийнэ. Татварын хувь хэмжээ ерөнхийдөө 25 хувь байх бөгөөд авто машин болон бусад бүх бараанд хамаарна” гэлээ.
Үүний зэрэгцээ Америкийг өөрийн тусын тулд ашигласаар хэмээн Трамп Европыг буруутгажээ. “Тэд бидний машиныг худалдан авдаггүй. Тэд манай фермерүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ч бараг худалдаж авдаггүй. Харин бид тэднээс бүх барааг нь худалдаж авдаг” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Европын Холбоог /ЕХ/ АНУ-ыг хууран мэхлэхийн тулд” байгуулсан гэж мэдэгджээ. ЕХ одоогоор авто машины импортод 10 хувийн татвар ногдуулж байгаа нь Америкт тогтоосон 2.5 хувийн татвараас дөрөв дахин их юм.
Хариу арга хэмжээ авахаа ЕХ мэдэгджээ
ЕХ-ны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын Комисс хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд, дэлхийн хамгийн том чөлөөт зах зээл болох тус холбоо “АНУ-д ашиг тусаа өгсөөр ирсэн” гэжээ.
ЕХ-ны нэгдсэн зах зээл нь “худалдааг хөнгөвчилж, АНУ-ын экспортлогчдын зардлыг бууруулж, 27 орны стандарт, зохицуулалтыг уялдуулсан” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“ЕХ чөлөөт, шударга худалдаанд учирч буй үндэслэлгүй саад тотгоруудын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл13
ЕХ гэсэн хувийн байгууллагаас гарч европын орнууд тус тусдаа биеэ даагаасай.
Эмээ уу,,,дебыль ээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Яг тийм. Хулгайч францаас болж Герман муу нэр зүүж болохгүй. Иймд амь амьдрал тусдаа байх нь зөв.
БАРУУНЫХАН ХООРОНДОО БАЙЛДААД ЭХЭЛБЭЛ ОРОС ХӨЛД НЬ ҮРЭГДЭЭД АЛГА БОЛОХ ЮМ БАЙНА ДАА.
Украйнд явуулсан зэвсэгнээс европын холбоо хулгайлж шаасан. Дээрэмчдээс ялгарах юмгүй европчууд.
ЕХ задрахын өмнөхөн. 700 тэрбумаа Украйнд хаясан ч яахав гж гайхуулсан Европчуудыг Америкчууд сэгсэрч эхлэх нь.
За хөөрхий ЕХ ч баларчээ. Трамп үнэнийг нь улалзтал хэлж орхиж. Оросын эсрэг эдийн загийн хориг авч байна гээд хямд үнэтэй байгалийн хийгээ өөрсдөө авахаа больчихсон. Гэтэл Германы эдийн засаг гэхэд л 2023 болон 2024 онд ДНБ нь хасахтай гарч байна шүү дээ. Харин нөгөө арга хэмжээ авахуулсан Оросынх эдийн засаг өсчихсөн байдаг. Үнэн бодит байдал ийм л байна. Одоо барууныг сохроор шүтэгчид хичнээн гях гух гэсэн ч байдал өөрчлөгдөхгүй ккк
Хаха банкны бодлогын хүү нь 21% тай байгаа оросын эдийн засаг хэвийн үү. Украйнд очоод дэлбэрээд шатаад хог болох зэвсгийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь оросын эдийн засгийг жаахан нэмэхтэй гаргаж байгаа л даа. Хятад Энэтхэгийг долоож хэмх холгуулж байна. одоо бүр Трампыг долоогоод өвөрт нь гүйгээд орлоо
орос хэнийг ч долоохгүй дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш хүчирхэг хэвээр дэлхийг хазаарлаж байна курскийн хоёр сууринг өчигдөр шууд эзэллээ курскийн украйны шуудайн амыг боогоод жа лам шиг тулам болгоно
орос бүх онгоцоо хийж чадах орлох юмаа хийчихлээ ямарч онгоцыг хийнэ бүр орон нутгийн ""байкал"" онгоц ч хийнэ орост хориг тавиад байвал бэлэнчлэхгүй дотоод нөөцөө толгой өвдөтлөө гаргаж байна ГЭРЭЛ ЗАМЫГ ЗААГЧ ХҮН ТӨРӨЛХТНИЙ МАЯК БОЛСОН ПУТИН ХАРИН ОРОС ОРНЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛЛАА ТЭНГЭРЭЭС БУУСАН НОГОН МОРТОЙ МАЙДАР БУРХАН ЮМ ДАА БАЙКАЛЫН УРД НУУРЫН ХӨВӨӨН ТӨРСӨН ЧИНГЭС ХААНЫ ХОЙТ ДҮР БУУЖ ИРЖЭЭ
Хулгайч нарын бүлэглэл европын холбоог задалвал таарна.
Гях,,,гяхх,,,гяхх,,,,,чи задалж яах гэж байгааам,,,,чиний юуг хусчихаа вэ,,,,,
тампыг эсргүүцсэн украйн цаадах эзэд байдантай хуйвалдагчид иймхэн татвар ноогдоно гэж үү ёвропчуудад чихээ сэт буудуулаа бик дээ