
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 26 /WP/. АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) тэргүүлж буй Илон Маскийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байж болно хэмээн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа зөвшөөрсөн тухай The Washington Post (WP) сонин эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
И.Маск тушаал гаргаж, долоо хоногт хийсэн ажлаа тайлагнаагүй ажилтнуудаа халах шаардлагыг төрийн бүх байгууллагад хүргүүлжээ. Тушаалыг 2.3 сая төрийн албан хаагчид цахим шуудангаар илгээсэн бөгөөд эл шаардлагыг хэдэн хүн биелүүлсэн бэ гэдэг нь тодорхойгүй байна.
WP сонинд бичсэнээр, АНУ-ын Хүний нөөцийн удирдах газраас "байгууллагууд тайлангаа танилцуулах ёстой" гэж мэдэгдсэний зэрэгцээ ажилтнууд ийм тайлан гаргахгүй байж болно гэдгийг мөн дурджээ. Гэхдээ ажилтнууд тайлангаа гаргаагүй шалтгаанаа тус газарт мэдэгдэх ёстой бөгөөд тухайн ажилтанд ямар арга хэмжээ авахыг байгууллагуудын дарга нар гаргах аж. Холбооны мөрдөх товчоо, Батлан хамгаалах яам, Төрийн департамент, Үндэсний тагнуулын газар, Дотооддын аюулгүй байдлын яам зэрэг төрийн байгууллагууд DOGE-ийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх үүргийг ажилтнууддаа өгсөн тухай “The New York Times” сонинд өмнө нь мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Дональд Трамп Илон Маск хоёр хамтарч байгаа нь маш зөв. Барууны сатанууд энэ хоёрыг салгаж муудалцуулах хүсэлтэй байна.
Эмээ уугаач,,дебыль ээ,,,,гях,,гяхх,,гяхх,,,
Өөрөө эмээ уугаач шизотой пизда. Миний бичсэн коммент бүрийн доор энэ нэг шизотой пизда эмээ уу гээд мэдрэлтээд байх юм. Мэдрэл пиздаа вэ?
Гях,,гяхх,,гяхх,,,трамп маск хамтарч байгаа нь яг яагаад зөв гэж чи бодож байнаа,,,хоорондоо хэрэлдээд эхэлбэл яахуу,,,,,
И маск соио маск болсоон