
Шинэчлэлийг одоогийн хурдаар нухацтай үргэлжлүүлэх аваас Украин улс 2030 оноос өмнө Европын Холбоонд элсэх боломжтой хэмээн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен даваа гарагт мэдэгдлээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Киев хотноо хүрэлцэн ирсэн бусад улсын удирдагчдын хамт хийсэн хэвлэлийн хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийжээ.
Дайны маш хүнд нөхцөлд Украинд явагдаж буй шинэчлэлийн хурд, чанар, үр дүн нь өөрийг нь гайхшруулсан гэдгийг Урсула фон дер Ляйен хэлсэн байна.
Украинд дэгдсэн дайн бол Европын ирээдүйд нөлөөлөх хамгийн гол ноцтой хямрал хэвээр байна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглээд “одоогоор Оросын эсрэг хоригуудыг цуцлах боломжгүй байгаа бөгөөд энхийг тогтоох эрмэлзэлтэй байгааг нь нотлох алхмуудыг Орос улс хийхгүй байна” гэжээ. Мөн Киевийн уулзалтын үеэр Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта үг хэлэхдээ “Украин ЕХ-нд элсэх нь ирээдүйд тус улсын аюулгүй байдлын чухал баталгаа болно” гэдгийг онцолсон байна.
Тэрбээр Орос-Украины дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлэх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гаргаж буй хүчин чармайлтыг сайшаагаад, энэ дайн бол зөвхөн Украинтай бус Европын аюулгүй байдалтай холбоотой гэдгийг сануулан дурдсан байна.
Киевт хуран цугларсан ЕХ-ны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар Украинд дахин шинээр багц тусламжуудыг олгохоор шийдвэрлэснээ зарлан мэдэгдлээ. Тухайлбал, гуравдугаар сард гэхэд 3,5 тэрбум еврогийн зээл олгох бөгөөд энэ мөнгийг Барууны банкуудад царцаагдсан Оросын хөрөнгөнөөс гаргах ажээ. Мөн Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо Киевт 5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш яг гурван жил өнгөрч буй энэ өдөр Украиныг дэмжигч улс орнууд нийтдээ 10 тэрбум еврогийн тусламж амлажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл19
Украин орос цэргийн сүйрүүлсэн балгас дундаас босож ирнэ. Эргэлзэх хэрэггүй
Украин бол феникс,,,,
Украинд ЕХ-д нэгдвэл украин дүрвэгсэд цагаачдаар дүүрнэ.
Оростой нэгдвэл хойд туйл алс дорнодын хорих лагериуд украины иргэдээр дүүрншдээ,,,
Олон залуус амь үрэгдэж олон сая хүн дүрвэж хот суурингууд балгас болсонг нь шинэчлэл эрчимтэй явагдаж байна гэж ойлгож байгаа юмуу
Тэнэг
Дкбыль,,,,
Том улсыг 3 жилийн дотор ийм хурдан бүрэн сүйтгэж болно гэж бодсонгүй. Алиалагч еврай украйн үндэстнийг ч сүйтгээд үлдсэн жаахан газар нутгийн байгалын баялагийг Америк бэлэглээд алга болох нь
Яг коммунистын байр суурьнаас харж бгаа дурак бнаа !
украйныг ёвроп гайхширтал хурдан хугацаанд найман жилийн дотор майдандаад нацизмжуулж фашизмжуулж чадсан шүү тиймдээ ч бүр курск руу орос руу довтолж домбаассын еврейчүүд гэж үзэн алж хядсаар өнөө хүрлээ орос хамгаалж дийлэх эсэх нь иэдэхгүй напедеон нэг удаа г?рман дөрвөн удаа л орсыг дээхэлхээд байнга байх юм орос нь худал үнэн юм ярихгүй дэлхийгээр нэг гүйхгүй хувиа борлуулаад явах юм
Эмээ уусан уу,,,дебыль ээ,,,уугаагүй бол яг одоо уучихаа,,,
10 тэрбум еврогоороо хэр удаан явах юм бол доо хөөрхий!!!!
Чи өөрөө юу гэж бодож байна,,,,
7 хоног
Гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутин 3 хоног л гэж шаагаад байсандаа,,,чи 7 хоног гэх юм,,,,хэн чинь үнэн хэлээд байнаа,,,
ССээ,,,,ууцыг бүрхээрт хэдэн цаг чанавал болох бол,,,чи мэдэж байвал зөвлөөч,,,,
Украйн дууссан одоогийн удирдагчид нь тусламжын мөнгийг хагасын гадаадад гаргаад нуучихсан шүү дээ
Баримт нь байна уу,,,чамд,,,хэн тэгж хэлээв,,,,
Дэл ээ,,,,баримтаа бичээчээ,,,,хаанаас олж үзэх вэ,,,ямар сайт сонин дээр зэлэнский тэргүүтэй ноход тусламжийн мөнгөний талыг нь хаана нуусан тухай бичсэн байнаа,,,