
Украины эсрэг хийсэн өргөн цар хүрээтэй дайнд оролцсон цэргүүд Оросын бүс нутгуудад хамгийн багадаа 240 гаруй хүний аминд хүрчээ. Энэ талаар шүүхийн статистикт дүн шинжилгээ хийсэн "7х7" хэвлэл мэдээлэв.
Сэтгүүлчид зөвхөн хүн амины хэрэгтэй холбоотой эрүүгийн таван зүйл ангиар эцэслэн шийдэгдсэн хэргүүдийг л авч үзсэн байна. Нийтдээ 225 ийм төрлийн хэрэгт ял шийтгэл оногдуулжээ.
Мөн уг хэрэгт хамт алба хааж байсан цэргүүдийнхээ амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой Новочеркасскийн цэргийн гарнизоны шүүхээс гаргасан 17 тогтоолыг оруулаагүй байна. “7х7” хэвлэлийн судалгаанд хүн амины хэрэг (Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл), өөрийгөө хамгаалах зорилгоор бусдын амь насыг хохироосон (Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйл), болгоомжгүйгээс хүний амь нас хохироосон (Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйл), хүний биед хүнд гэмтэл учруулсан (Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл), мөн мансууруулах бодис хэрэглэхийг өдөөн турхирсан (Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл) зэрэг зүйл ангиудад заасан хэргийг хамруулжээ. Зарим тохиолдолд хүн амины гэмт хэргүүдийн зэрэгцээ цэргүүдийг хүчингийн болон дээрмийн гэмт хэрэгт буруутгасан байна.
Нийт 62 бүс нутгийн оршин суугчид Украины эсрэг дайнд оролцогчдын хохирогч болсон бөгөөд цэргийнхэн зөвхөн хамаатан садан, найз нөхдөө төдийгүй хажуугаар өнгөрч буй хүмүүс, хүүхдүүд, тэтгэвэрийнхэн зэрэг танихгүй хүмүүсийг ч хөнөөжээ.
Хамгийн олон хүн нас барсан газар нь Краснодарийн хязгаар болон Кострома мужид буюу тус бүр 14 хүнийг хөнөөсөн байжээ. "7х7" хэвлэлийн мэдээлснээр шүүх Украины эсрэг дайнд оролцсон явдлыг хөнгөрүүлэх нөхцөл гэж авч үздэг бөгөөд тэндээс авсан шагнал, гэрчилгээ нь сайн нэр хүндийн шинж тэмдэг гэж үзэж хөнгөн ял оноодог болохыг тэмдэглэсэн байна.
Ж.Бат
Эх сурвалж: currenttime.tv
Сэтгэгдэл10
Монгол эрчүүд орост очиж хүүхэн хээлтүүлвэл яасан юм.
ОРОСУУД УГААСАА НО ВШ. ИЙМ БАЙДАЛ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ.
Өнгөрсөн жил охиныг нь хүчиндчээд дараа нь тамлаж алсан нөхөр Украины дайнаас эргэж ирчээд баатар мэтээр хүндлүүлэн сагсалзаж байна - хэмээн Новогородын эхнэр нөхөр 2 шүүхд гомдол мэдүүлж байсан даа
Энэ ч бага хэрэг ээ.. Харин Кремль нь Украины дайнаас эргэн ирэгчидээсээ их айж байгаа..
Афганы дайнд оролцсон нөхдүүд Оросын ямар ч хот сууринд атаман болдог байсан юм ! Гэвч ихэнхи нь 90 ээд оны мафи дээрмийн бүлгүүдийн хоорондын тулаанд үхсэн дэ ! Одоо бол Укрианаас ирвэл тахир дутуу л ирнэ ! Улс тэтгэмж өгөхгүй бол дээрэм хийхээс өөр аргагүй багөөд тэр нь ч зөв ! Дэндүү цөөхөн хэрэг гарсан байна !
Эд нар ийм юм постлоод хэдэн төгрөг авдаг бол ккк
битгий эргүүт
МАНАЙ ХУРЦЫН ТАСГИЙНХАН СЭРЭЭД АЖИЛДАА ОРСОН БОЛОЛТОЙ КККК
КГБ-гийн чекистээр удирдуулсан улс оронд ийм л юм болно л доо, аргагүй !!!
орос орныг кгб аварна кгб шудрага байгууллага хрущев горбачёв ельцэнийг авч хаясан бира мэтийн дотоод яаманд шургагсдыг цаазалсан фашизм нацизмтай хатуу тэмцэж ард түмнээ хамгаалдаг