
“Ухаахудаг” бол улс доторх улс юм. Энэ товч бөгөөд тодорхой нэрэндээ яг тохирно. Тэдэнд байхгүй зүйл алга. Яг л улс шиг бүх бүтэц тэнд ажилладаг байжээ.
Улс шиг УИХ-ын гишүүдтэй.
Улстай адилхан улс төрийн намуудтай.
Улстай адил армитай.
Улстай ижил Тагнуулын албатай.
Улс шиг өөрийн иргэдтэй.
“Ухаахудаг улс”-ын тэдгээр иргэн тэдний босгосон Туулын эрэг дэх тансаг зэрэглэлийн байранд түрээс төлж, тагт залгаа амьдардаг.
“Ухаахудаг”-ийнханд Монгол Улсын хууль үйлчлэхгүй, эрх зүйн тусдаа орчинд амьдардаг. Тухайлбал, татварын таатай орчинд амьдардаг.
“Ухаахудаг”-ийн босс нь Улсын Ерөнхийлөгч байсан хүн рүү залгаж загнаад л пост бичүүлдэг.
“Ухаахудаг”-т хэнийг ч “хог болтол машиндах” хүчтэй PR баг байдаг.
“Ухаахудаг” бас “Улс төрийн ТУЗ”-тэй. Энэ “ТУЗ” Тавантолгойн нүүрсний ордыг төрд авснаас эхлээд олон үйл явдлын үндэс шалтгааныг шийдэж иржээ. Жишээ нь, “2009 онд Ерөнхий сайд яагаад солигдсон бэ” гэдэг Ухаахудагтай л холбогддог. Ийм хүчтэй. Ямар сайндаа л “НҮБ-д элсэхээс бусдаар улс болчихож” гэх вэ дээ. Гэхдээ энэ бол тоглоом биш. Шоглоом гэсэн ч зөөлдөнө. Сая “Ухаахудаг” гэж яригдахад л Монгол Улс доргиж байна. Уг нь бид “Ухаахудаг”-ийнханд өөрийнхөө, үр хүүхдийнхээ ууж идэхийг алдчихаад, ухуулаад байж байдаг. Гэтэл “Баялаг бүтээгчид рүү дайрлаа” гэх хүн цөөнгүй гарч ирж, тийм PR ч хүчтэй явж байна.
Сангийн сайдаар 20-иод жилийн өмнө ажиллаж байсан нөхөр хүртэл “Газрын дор байгааг байгалийн нөөц гэнэ. Гаргаж ирээд баялаг болно” гэсэн захиалгат ухуулгыг зогсоо зайгүй хийж байна. Газар доорх алт гарч ирэхээрээ алт биш болчихгүй биз дээ. Хаана ч нэг л чанараараа байдаг. Нүүрс ч адилхан.
Ер нь бол, Ухаахудагийг авсан эзэд юуных нь баялаг бүтээгчид байх вэ дээ. Тавантолгойн ордыг 1999 онд “Майн инфо” ЗБН аваад, 2000 онд “Энерго ресурс” ХХК-д шилжүүлсэн. “Энерго ресурс” ХХК нь 2002 онд талбайгаа төрд шилжүүлж, “Ухаахудаг” нэршилтэй хоёр лиценз бүхий талбайг авч үлдсэн. Ингээд “Энержи ресурс”-т 2005 оны хавар шилжүүлсэн. “Энержи ресурс” нь 2007 оны нэгдүгээр сарын 23-нд Ухаахудаг нэртэй 1011 гектар талбай бүхий 11952А дугаартай ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Ухаахудагтай “Хасвуу”, “Спейшл холдинг лимитед”, “Минтек минералс”, “Алтай холдинг”, “Тугсан”, “Майн инфо”, “Вектор-интернэшнл”, “Интернэшнл финансиал групп” зэрэг аж ахуйн нэгжийн эзэд янз бүрийн цаг хугацаанд ямар нэг байдлаар холбогддог. Хамгийн гол нь Ухаахудагийг төрийн ямар ч шийдвэргүй хувьчилсан. Ийм байхад л “Хөөрхий, баялаг бүтээгчид минь” гэж өмөөрч, өмөлзөөд сүйд бологсод цөөн бус байх юм. “Нохой зассан эзэндээ янаг” гэдэг л энэ биз ээ. Харин тэдний хажууд нарийн боовны цех, оймсны үйлдвэрийн эзэд жинхэнэ баялаг бүтээгчид шүү дээ. Түүнчлэн хэд хоногийн өмнө “Ухаахудагийн Тагнуулын алба” гэгж нэрлэгдээд байгаа хамгаалалтын албаныхантай холбоотой дуулиан гарлаа.
Тэдний талаар анх “Ухаахудагийг эзэмшдэг гол компанийн харуул хамгаалалтын албаныхан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг хууль хяналтын гүйцэтгэх албаныхан илрүүлжээ. Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэт¬гэх ажиллагаа явуулдаг тоног төхөө¬рөмж байршуулсан байжээ.
Тэд ингэж тоноглосон авто¬машин, ресторандаа гүйцэтгэх ажил¬лагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Мөн утас чагнах төхөөрөмжүүд ч илэрсэн аж. Түүнчлэн уг хэргийг илрүүлэх үед нэр бүхий шүүгчдэд байр, машин лизингээр өгдөг баримтууд гарч ирлээ” гэх мэдээлэл цацагдсан. Одоо нэмээд, “Хэрэглэгчдийн утсыг түүвэрлэн чагнадаг байж болзошгүй”, “Тансаг байрны түрээслэгчдийн мэдээлэлд камерын системээр дүгнэлт хийдэг байж болзошгүй”, “GPS-тэй автомашинаар ажилтнуудынхаа болон бусад иргэдийн байршлыг тогтоож хянадаг байж болзошгүй”, “Шүүх хурлын танхим болон бусад обьектуудыг тоноглож мэдээлэл авдаг байж болзошгүй”, “Хууль хяналтынбайгууллагуудын ажилтнуудыг элсүүлэх замаар нэр бүхий албан тушаалтнуудын байршлыг тогтоож, уулзалтуудын мэдээллийг авдаг байж болзошгүй” гэж яригдаж байна. Энэ бүгд үнэн, эсвэл худал нь цагаан сар өнгөрүүт ил тодорхой болох биз ээ. Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг” хэмээх улс доторх улс мэт, бүх түвшинд бяр хүчээ үзүүлээд нэг л биш байна шүү. Тиймээс, нэгэнт л хууль нь батлагдсан Үндэсний баялгийн санд стратегийн ордууд байх ёстой бол Ухаахудаг ч багтах л учиртай. Төр хийхээ хийж, стратегийн орд эзэмшигчид өгөхөө өгөх л ёстой гэсэн үг.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл40
Uneniig bichjee. Erenhii saidiin er zorig, ers shiidemgii shiidver bodlogoos ur dun haragdana. Oyunerdene ard tumenteigee hamt bgaa, ard tumen huleej bna, bas itgej bna, tsag hugatsaa haruulna. Erenhii saidaa yunaas bitgii ai !!!!!!.ARD TUMEN CHAMTAI HAMT BNA .
Женко УИХ-ын чуулганд ч суух завгүй гагцхүү өст дайсан "М-Си-Эс"-ийн эсрэг цуврал гүтгэлгийн кампанид ажлаа эхлүүлжээ!!! Бага ч гэсэн юмны учир гадарладаг хүнд бол эргэлзээд байх юм байхгүй л дээ! "Ухаа худаг" нь Таван толгойн бүлэг ордын дөнгөж 4% шүү дээ!! Гэхдээ хамгийн их нөөцтэй "өрөм" нь гэж дайрдаг? Хэрэв 4-хөн хувь нь "өрөм" юм бол үлдсэн 96% нь сул шороо болж таарах уу??!! Юманд өчүүхэн ч гэсэн логиктой хандмаар байна шүү, монголчууд аа!!Бодитой юм хийж бүтээж байгаа үндэсний компаниудаа гадны тавиул атаархуу ятгалгаар ингэж дайрч дарамтлахад монголын ард түмэн л хохирно!! 1950-1960-1970-аад онд Өмнөд Солонгос улс "Самсунг", "Хюндай" нтрээ зориудаар дэмжиж байж л өдий зэрэгт хүрсэн байдаг!! Гэтэл бид арай өөд яваагаа хөлнөөс нь татаж нүхэндээ унагаж санаа амардаг!!!
Өмнөд Солонгосын Самсунг, хюндай бол баялаг бүтээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог! Энержи ресурс байгаль бүтээсэн ард түмний баялгийг ухаж зөөдөг! Ялгаа их л байна даа!
MCS зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн Вант Улс болтлоо томорчээ. Бүүр Ерөнхийлөгчийг хүртэл элсүүлж зүтгүүлэх хүртлээ томорч. Энэ бүлэглэлд УИХ ын гишүүдийн хичнээн ил далд зүтгэдэг нь тодорхойгүй, хууль хүчний байгууллагуудад хамаарах дээд дунд тушаалын оффицерүүд, шүүх, прокурортой, бүүр тагнуул тусгай албатай нь тодорхой боллоо шд. Гэтэл Ерөнхийлөгч Хүрэлсүх гэнэт үсрэн гарч ирэн өмөлзөн өмөөрдөг бшд.
Надад MCS, МАК гэдэг компаниуд огтхон ч хамааралгүй би өөрөө нэгэн байгууллагад жирийн ажилтан ба өөрөө гадаадад их дээд сургууль төгссөн боловсролтой бөгөөд жирийн нэгэн өөрийн амьдралаа босгоод аваад явж байгаа эмэгтэй юм. Энэ гэхдээ миний л бодол! Миний бодлоор улс орон гэдэг чадалтай мөнгөтэй компаниудынхаа хүчээр урагшладаг хөгждөг гэж боддог! Японд SONY TOYOTA, солонгост SAMSUNG гээд. Хэн хэзээ яаж үүнийг үүсгэн байгуулсан нь тусдаа асуудал байх! Харин одоо бол манай улсын хувьд анхнаасаа л бүх зүйл будлиантай явагдсан! Тэгэхээр энэ бүгдийг анхнаас нь ухаж төнхөнө гэдэг юу л бол? Миний бодлоор манай том компаниуд улсдаа л юм хийж хөгжүүлж байгаа! Харин төрд гараад эрх мэдэлд очоод гарын үсэг, эрх мэдлээр мөнгө ологсод мөнгөө гадаад гаргаж эхнэр хүүхдүүдээ гадаадад амьруулдаг нь үнэн шүү дээ. Төр их юм эзэмших тусам ийм үзэгдэл улам гаарч үүгээр хөлжин гадагшаа нүүгчид улам л нэмэгдэнэ! Ядуус эндээ л үлдэнэ! Харин ч зарим уурхайг монгол хүн эзэмшдэгт баярлаж яваа нэгэндээ би.
Sony / Toyota чинь Японы нийгэмд Бүтээгдхүүн Үйлдвэрлэж Инженерчлэн байгаа технологи компани ууд аа! Жамбалжамцын Оджаргал гэх 12 Микрын 33 р суургууль,Киевын Политехникийн оюутан байхын Дамын наймаачин гар юугаар Монголчуудыг гийгүүлэх вэ? Шуналын бэрд! Тахир дутуугийн комплекстой гар! Охид хүүхэн эргүүлэж архи ууж садарлаж Явдаг байсан,одоо ч хэвээрээ! Бүтэхгүй этгээд! Авилгалын Хаан ! Хээл хахууль Монголын шүүх,Их хурал,Засаг төр д аалзны шүүлс шиг тарааж Системийн хэмжээнд аваачсан! Гадны хөл гар! Хятад эзэдтэй компани!
Цээж цээжиндээ бөгс бөгсөндөө гэж үгтэй...Төр бол цор ганц.MCS бол зүгээр л нэг компани.Төрд татвараа төлж.төрөөс гаргасан хууль журмын мөрдөж ажиллах ёстой.Давраад байвал буцаагаад байрандаа..бүүр доошилбол яана!!!
yag unen baidliig oilgomjtoi bichsen shu end bugd unen ene M Armor gedeg gazart dan tsagdaa tsetser tagnuuli hil gaalid bsan humuus ajildag gesen shu bugd deed ahlah dund ofceruud bdag gesen nuguu Wagner l gesen ug shu B Ariunbold gej neg ajiltan ni yapan hytadaas mash olon chagnah tagnah tuhuurumj deed udirdlaga buyu Turmandak geh ezniihee uurgiin daguu iruulj irsen gej yarigddag bas Uniteliin data tubiin 8811/8888 tai dugaaraar zarim hereglehchiin medeelel holboo hariltsaag hynadag medeelel oldog gej yarigddag Uniteld mun l tsagdaa eruugiin ajiltanuud olon ajildag gegddeg dee MCS bol odoo zadrah uneng guitsetgeh tsag bolson doo
tsagtaa SU 5 tolgoig turd ugluu , jijighen uhaa hudag ordiig uldeelee gej helsnii unuudur l oilgoj bg bololtoi mudakuud ymdaa , biznes hun gej henii heleh ve ?
Бачлгийн санд стратегийн ордууд баых естой гэдэгтэй санал ниылрнээ ягэхдээ бодох юм те байна Сан байгужлах гь эцсийн зорилго өиш Яах гэж сан баыгуулах гэ байгаа эцсийн зорилго юу вэ гэвэл иигэдиын аж амьдралыг жигдидээшоэноэх шүү Үүний тулд цалин тэтгэвэр нэмэх ажилгүыдэл чдуурлыг бууруулах зорилт чухал Санд тор баахан мөнгө цугоужлаад албан хаагёид мөнгийг лураараа зарцуулаад авилга хавтгаырхаад баыхгүй гэсэн баталгаа хаана байна Засаг тодорхой зорилтуудаа илүү яримаар
Эм си эс ийн эсрэг кампани нилээн өндөр хэмжээнд явж баына Тийм учраас түүхээс нь эхлэх естой Анх улсын төсвөөр хайгуул хийсэн ордод лиценз огох хорииоттой баыхад тэр үеийн ашигт малтмалын газрын дарга байсан Д Жаргалсайхан гэгч лиценз биёиж хувьдаа авч дараа нь олон хүнд дамлан худалдсанаар Таван толгойн орд хуваагджээ Ерөнхий сайд яагаад хянаагүй вэ
Sony / Toyota чинь Японы нийгэмд Бүтээгдхүүн Үйлдвэрлэж Инженерчлэн байгаа технологи компани ууд аа! Жамбалжамцын Оджаргал гэх 12 Микрын 33 р суургууль,Киевын Политехникийн оюутан байхын Дамын наймаачин гар юугаар Монголчуудыг гийгүүлэх вэ? Шуналын бэрд! Тахир дутуугийн комплекстой гар! Охид хүүхэн эргүүлэж архи ууж садарлаж Явдаг байсан,одоо ч хэвээрээ! Бүтэхгүй этгээд! Авилгалын Хаан ! Хээл хахууль Монголын шүүх,Их хурал,Засаг төр д аалзны шүүлс шиг тарааж Системийн хэмжээнд аваачсан! Гадны хөл гар! Хятад эзэдтэй компани! MCS энхцэцэг (МГУ ын) тендерийн Хатан хаан болтолоо цулайсан! Казино энхбаатарын төрсөн дүү эмгэн бг.. Гол хор найруулагч!
Sony / Toyota чинь Японы нийгэмд Бүтээгдхүүн Үйлдвэрлэж Инженерчлэн байгаа технологи компани ууд аа! Жамбалжамцын Оджаргал гэх 12 Микрын 33 р суургууль,Киевын Политехникийн оюутан байхын Дамын наймаачин гар юугаар Монголчуудыг гийгүүлэх вэ? Шуналын бэрд! Тахир дутуугийн комплекстой гар! Охид хүүхэн эргүүлэж архи ууж садарлаж Явдаг байсан,одоо ч хэвээрээ! Бүтэхгүй этгээд! Авилгалын Хаан ! Хээл хахууль Монголын шүүх,Их хурал,Засаг төр д аалзны шүүлс шиг тарааж Системийн хэмжээнд аваачсан! Гадны хөл гар! Хятад эзэдтэй компани! MCS энхцэцэг (МГУ ын) тендерийн Хатан хаан болтолоо цулайсан! Казино энхбаатарын төрсөн дүү эмгэн бг.. Гол хор найруулагч!
Ухаа худаг бол Монгол хүн бүрт өгөөжөө өгөх бүрэн эрхт улсын байгалийн баялаг. Тиймээс хууль бусаар авсан хууль бусчуудаас авсан аргаар нь буцаан авах ёстой.
Оджааг Баривчил! Хорь! Монголын ард түмний баялгыг луйвардсан учир Шоронд оруулаж 15 жилийн Ял өг! Та нар маргах юм байхгүй ! Монгол ямар байна ? Энэ л Увайгүй улаан цагаандаа гарсан хар луйварчин ямар байна ?
Энэ оджаргал чинь ийм увайгүй новш байсан юм уу
Засаг төр нь улсынхаа удирдлага байх ёстой. Гэтэл энэ хөгүүн гар Баяр гэгчийг ерөнхий сайдаар тавиад Ухаа худагыг авчээ
улмаар ухааа худаг олон хүний гар дамжсан ч хамгийн амжилттай ажилуулсан нь Оджаргал тэргүүтэй Эм Си Эс ба Энержи ресухс кампанийхан Засагэнэ кампаниудад баяжих боломж олгосон ч хамгийн том ашиг хүртэгч нь олон арван жил асар их хандив авч баысан МаН юм МАН ыхан Оджарралыг ашигласан гэсэн Үг Ард иргэдэд яахав хурааж аввсан татвар хэлбэрээр өас ч оёиж л байсанн биз
Улсаас байгалийн баялгийг нь хулгайлж ард түмэнийг нь өлөн зөлмүүн амьдруулж өөрсдөө тансаглалд умбаж байгаа хүмүүс бол баялаг бүтээгч ёстой биш. Лодой мэтийн мөнгөнд үхдэг новшнууд л тэгж гонгинох байх.
мАН ы Эм Си. эсээс олон аррван жил авч байсан. Хандивын ниыт хэмжээ аымшгиын тоо гарах баыхаа ятэхлээр МАН хууль бус лицензтэй кампаниас ашиг хүртэжж байсан болж байна уу яийм намыг яах естой вэ Улс төрийн авилгал цэцэглүүлсэн гэж тараах естой юу МАН ыг тараана гэж хэлсэн хоер ч ерөнхиылөгч байгаа шүү Энэ өүх хэрүүлиыг хэн өдөөв Тэд үү
Стратегийн ордыг хувааж жижиглэж болохгүй. Аль 1992 онд Үндсэн хуульд ард түмний өмч гэж заасан
Засагаар энэ асуудлыг шийдүүлж улс ард түмний эрх ашгийг хангахад МСS-ээс мөнгө орон сууц хаус машин хандив нэрээр бэлэн мөнгө авсан улсын их хурлын гишүүд, засгаас газрын гишүүдийг оролцуулаагүй байна. Дараа хууль шүүх дээр бас лизингээр байр машин авсан тэдний талын шүүгч нарыг оролцуулаагүй байна.
Төрийн албан тушаалтнужд хариуцлагатайг байх естой л доо Ард түмний нэрийн өмнөөс чухам тэд төрийн өмёийг хамгаалахиестой Хариуцлага хүлээлгэхдээ ч хувийн хэвшлиынхэнийг эсрэг дайраад баых биш албан тушаалтнуждтай илүү ярих естой Эрлэнэтийн 49 жишээлбэл Эрдэмөилэг гэж нэг өвгөниэй л хатуурхаад баыдаг өмчөө хамхааоах естой тэр үеийн Эрлэнэтийн захирлыг яагаад ярьдаггүй юм Албан. Тушаалаа ашиглаж илидалд хөхүүлэн дэмжсэнн Элбэгдорж буружгүй юу
Ухаа худгийн хувьцааны 49 хувь гонконгийн бирж дээри худалдагдаад хяттадуудаас гадна Европ америкийн кампаниуд эзэмшигч болчихсон шүүидээ Д Жарралсайханы хууль бус үйлдэл ийм балагтай Гэхдээ тэд мөнгөө төлөөд авсан учраас хураана гэвэл засгийн газар оу шүүхтэй шүүхдэлцэнэ ятэнд бол члахгүй Тэхлээр засаг чадлагаарааа монгол кампаний хувьцааг хураах уу Энэ шударга уу Гадныхан илүү эрхтэй юу
Улс хулгайд алдсан ордоо лицензийг цуцлах замаар олж аваад, хохирлоо төлүүлэх хэрэгтэй.
Odjargal mafiin tolgoilogch boljee
Odjargal mafiin tolgoilogch boljee
Улсын бодлого, шийдвэр ард түмэндээ тус ээлтэй байх ёстой. Нэг хүнд биш, тиймээс лицензийг нь цуцлах ёстой.
Газрын баялгийг түмний хөрөнгө төсвийн мөнгө, зээлээр хэмжээ төрлийг нь тогтоосон байхад хувийн өмч гэж балайраад буй малууд үх. Оджаргал мэтийн хөгийн хятадын бууны ноход бүү бохго. Төр ажлаа хийгээд бүү саад бол
Би Оджаргалыг таних ч үгүй мэдэх ч үгүй. Жирийн геологич. Тавантолгойн ордын хайгуулд оролцсон азтай геологич. Ганц үнэнийг хэлэхэд Ухаа худагт улсын төсвөөр хайгуул хийгээгүй. Ухаа худаг хайгуул хийсэн Тавантолгойн ордоос 90x60 км кв.талбайг эзлэх 1200 метр хүртэл өрөмдөж хайгуул хийсэн. 12 нүүрсний давхаргатай 8 миллиард тоннын нөөцтэй том Тавантолгойгоос 7 уулын цаана байгаа 321 сая.тн нөөцтэй жижигхээн орд. Үүнийг Тавантолгойн өрөм зөөхий гэж цэцэрхдээ болих хэрэгтэй. Энэ орд дээр гадаадын хөрөнгө оруулалт босгож Монголд нүүрс баяжуулах анхны үйлдвэр, ДЦС барьж байгуулсан Оджаргалд баярлаж явдагаа. олон арван хүнийг ажлын байраар хангаж, олон чиглэлийн үйлдвэр үйлчилгээ явуулж ирсэн орчин үеийн Монгол залуу гэж бодож явдагаа хэлэх хэрэгтэй.
Хөө Оджаргалаас мөнгө цохиж хөөрхий.
Монгол улсын маань компаниуд яагаад амжилттай явж болдоггүй юм бэ. Үндэснийхээ аж ахуйн нэгж компаниудыг илүүтэй дэмжих ёстой байтал хятад, канадын компаниудыг сүржин ихээр дэмжиж, унутаг орныхоо газрыг хүртэл хэмжээлшгүй ихээр өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ. Одоогийн байдлаар нийслэл лав хятадуудаар дүүрлээ. Бүх хороонлд хятадууд байна. тэгээд дээр нь эрлийз хурлийзүүд их өсөж үржиж байна. Ер нь улс орны хөгжил джвшил, ард түмний амь амьдралыг хэн хамгаалах болж байна аа.
Энэ Женко гэдэг аймшгийн хачин хүн, тэр херо Баатар, Оюунэрдэнэ нарыг одоо улс төр, хаоорондын муу муухай зүйл хийдэг хамаарлаас нь зайлуулахы нь зайлуулж, цэгцлээч ээ. Улс Оюунэрдэнийг байсан цагт худлын орон зайд амьдарч, хөгжихээ өнгөрөх нь байна.
боабар тэжээвэр тэгж шаа луу
За дээр сэтгүүлчийн бичсэнчлэн Оджаргалын бүлэглэл бичээд эхэлж байна дандаа 202-оор эхэлсэн хаягаас нөгөө туулын хөвөө хавиас нь болов уу даа
Их сонин юм аа. Тавантолгойн ордод анх Пуушин, Тавантолгой транс, орон нутгийн Тавантолгой гээд 2-3хан компани байсан ба хааяа нэг нүүрстэй сомасвал харагддаг байсан нь урагш нь нүүрс гаргаж буй нь тэр. Сүүлд нь Тавантоглой- Гашуун сухайт руу амвтозамтай болсноор аж ахуйн нэгжүүдээс гадна аж ахуйн нэгжээс авахуулаад бүх л шуналтай гэсэн хүн болгон нүүрс тээврийн машин зээлээр авч нүүрс гаргах болсон. Замын Дэд бүтэц сайжруулах ажлы нь МСS хийсэн шүү дээ. Уг нь сайны нь яримаар юм. Оджаргал бол боловсрол сайтай, ухаантай, өөрийгээ дөвийлгээд юмуу улс төрөөр яваад байдаггүй аргагүй л туршлагатай бизнес хүн. манайхан бүгд нь ганзагын наймаагаар гараагаас эхэлж байнсан. Амжилттай яваа нэгнээ дэмжиж, магтаж сурьяа. Монгол хүн нэгнийгээ тамын тогоонд унагаж санаа нь амардаг тэр муухай заншлаасаа холдоцгооё. Манайхан, миний ард түмэн ухаантай, одоо бүр өдөр ирэх тусам хөөрхөн болж байгаа, Хүн амьтныг муу талаас нь өөрий нь харахгүй байяа. Мөдхөн Монгол улсхөгжинө. Бид сайхан амьдарна аа.
Arai l dendyy idej uulaa daa. Ta nar yasan ichdeggyi yheeriin buzruud ve. Odoo ter munguuruu yr hyyhdyydee turd shurguulsan gej sonsogdoh yum yhehdee yyreed yvahgyi bailgyi dee!
Гүзээ шар тос авсан хүүд шүүх олон жилийн ял өгдөг юм байна лээ. Ард түмнээс сайхан амьдралын баталгааг нь хулгайлчихаар бүтээн байгуулагч болдог ийм хогийн байж болох уу
Харин тиймээ Монголын ард түмнээс ордын нь хулгайлна. CU болон GS гэсэн гадны сүлжээ оруулж ирж монголчуудын ажлын байрыг булаана.
Sain niitlel bolson bna.B.Bayart bayar xurgie! Amjilt.Uragshaa!