sonin.mn

КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 24 /unn/. Хэрэв Украинд энх тайван тогтвол, эсвэл Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлбэл төрийн тэргүүний албан тушаалаас буухад бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгч ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 


“Хэрэв Украинд энх тайван тогтвол, хэрэв та нарт тийм их хэрэгтэй байгаа бол би албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Үүнээс гадна Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход бэлэн байна” гэж тэрбээр хэллээ. 


В.Зеленский мэдэгдэхдээ "би Украины аюулгүй байдалд 20 жилийн дараа биш яг одоо анхаарлаа хандуулж байгаа бөгөөд төрийн эрхэнд хэдэн арван жилээр байх гэж эрмэлзээгүй" гэжээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол Киев, Москва хоёрын хооронд зуучлагч төдий биш, харин Украины түнш гэсэн утгаар хандахыг хүсэж байгаагаа тэрбээр мөн дурджээ. "АНУ зүгээр нэг зуучлагчаас илүү үүрэг гүйцэтгээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Зуучлагчийн үүрэг бол хангалтгүй" гэж тэрбээр хэллээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг