
“Монгол төр, Монголын нийгэм хэнд талтай, хэнд халтай вэ?” гэх сэдвээр социологийн тодорхой судалгаа хиймээр байна. Энэ талаарх үнэн байдлыг тодруулах нь илүүц зүйл ер биш. Хэн хүний амьдралд хүчтэй нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бараг бүгд л нийгмийнх гэж хэлж болно. Хүнийг эрт хөгшрөх, эрт өтлөх, эрт үхэхэд түлхэц өгдөг нийгэм гэж байнаа! Энэ талын муу нөлөө багатай, ер нь бараг үгүй гэж үнэлэхээр нийгэм ч бас буй. Иргэдээ ажиллах хүчний хувьд ашиглаж чаддаг, чаддаггүй нийгэм гэж ч бас байна.
Эмэгтэй, эрэгтэй иргэд 55, 60 хүрээд л тэтгэвэрт гардаг, тэтгэврийн хэмжээ бага, мөнгөний ханш уналтыг тооцож нэмдэггүй, хөгшдийг хэн ч, хаана ч ажилд авдаггүй, хөгшид нь хашаандаа ямар нэгэн туслах аж ахуй эрхэлж орлого олох боломж хомс, гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өсдөг, эмийн үнэ өндөр, эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй, хүртээмж муу, очер дараалал ихтэй, үр хүүхэд нь халамжгүй бол тийм нийгэмд хөгшид эрүүл байх, урт наслах, зөнөглөхгүй байх боломжгүй юм.
Төр нь, нийгэм нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын фондоо элдвээр үрэн таран хийчихдэг, халамж, хүмүүнлэгийн тусламж гэж байдаггүй, дээрээс нь иргэд нь тэтгэвэрт гараад хэрхэн амьдрахаа ер төлөвлөдөггүй, энэ талын мэдлэг, туршлагагүй бол байдал бүр ч их хүндэрдэг ажээ. Үйлдвэрлэл, бүтээгч хөдөлмөрөөс хүмүүсийг 55, 60 нас хүрмэгц нь чөлөөлөх нь хүмүүст ч их халтай, нийгэмдээ ч их хортой юм. Хөгшид ч их хохирдог, нийгэм нь ч их хохирдог юм байна. Баялаг бүтээх боломж, чадавх энэнээс болж 20-30 хувиар буурдаг гэсэн тооцоо ч байдаг ажээ.
Манай жишээ, баримт гэхэд л малчид 80-90 хүртлээ ажилласаар л байдаг бол хотын иргэд 55, 60 хүрээд л ажилгүй суудаг, ядаж л гэрээр баялаг бүтээдэггүй, хашаандаа ногоо ч тарьдаггүй, туслах аж ахуй ч эрхэлдэггүй.
Тэтгэвэрт гарна гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хэнд ч болов ажил, амьдралын хоёр дахь шат, бүтээх хийх удаах боломж, цаг хугацаа юм. Нас, бие, хүч чадалдаа дүйцсэн хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээх, орлого олох боломж уг нь ахмад настан бүрд бий. Хүний дэлхийн дундаж нас 2024 оны байдлаар монгол төрхийн хүний хувьд эрэгтэй нь 80, эмэгтэй нь 85, европ төрхийн хүний хувьд эрэгтэй нь 75, эмэгтэй нь 78, негр төрхийн хүний хувьд эрэгтэй нь 73, эмэгтэй нь 77 болж өсчээ. Ийм болчихсон нөхцөлд 55, 60 насны хүмүүст амьдрал нь хөдөлмөрлөх, бүтээхээс хол, ангид байх учиргүй юм. Тэд наад зах нь л 10 орчим жил өөртөө ч орлого олж, нийгэмдээ ч баялаг бүтээж чадна. Хөдөлж, хөдөлмөрлөж байвал эрүүл мэндэд нь ч хэрэгтэй, урт наслахад нь ч тустай, зөнөглөхөөс ч хол байж чадна. Монголын төр, засаг ахмадууддаа ийм байх боломж, нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэж өгөх бодлого баримталж, хэрэгжүүлж байх үүрэгтэй. Төр, засгийн үндсэн, гол үүрэг бол ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах, аж байдлыг дээшлүүлж байх явдал юм. Ард иргэдээ ядууруулах, эрт хөгшрөх, түргэн өтлөх, зөнөх, богино наслахад түлхэц болдог нөхцөл, байдлыг төр, засаг бодлого үйлдлээрээ арилгаж, үгүйсгэж байх ёстой. Ахмадуудынхаа 55-80 насны хоорондох хүч, эрдмийг, сургамж, дууриаллыг үл хэрэгсдэг, ашиглаж чаддаггүй нийгэм бол мохоо, дорой, үрэлгэн, ухаалаг бус нийгэм юм.
Ахмадууд нь ядуураад л байх аваас нийгэм нь дагаад л ядуурдаг жамтай.
Тэтгэвэрт гарсан нэрийн дор ахмадуудаа (бүр, 55, 60 насанд нь) “гэрт нь цөлөх, гудамжинд хаях нь” орчин үед, тэр тусмаа цөөхөн хүн амтай улс орны хувьд үнэнхүү бүдүүлэг, харалган ааш, авир юм. Ахмадуудынхаа ухаан, туршлага, ур чадварыг ашиглах, авч үлдэхэд анхаардаггүй төр, засгийг ямар төр, засаг гэх вэ дээ! Ахмадууд гол төлөв л 40 гаруй жил тасралтгүй ажиллаад тэтгэвэрт гардаг. Социалист байгуулалтын жилүүдэд бэлэн мөнгөний хадгаламжтай байх боломж ажиллагсдын 90 гаруй хувьд нь ер байгаагүй юм. Энэ онцлогийг тооцох ухаан 1990-2020 оны хооронд холбогдох том дарга нарт байсангүй. Энэ 30 жилийн туршид Саарал Ордон байнгад л дүүрэн дарга нартай байсан даа! Гэтэл тэдний дунд энэ талаар яриа, хэлэлцүүлэг ч болоогүй өнгөрсөн юм. Тэдэнд мэдлэг ч байсангүй, бас сэтгэл ч байсангүй бололтой...
Эмнэлэг урт дараалалтай, шинжилгээний үнэ өндөр, эмийн үнэ ч өндөр, зарим нь хулхи, шинжилдэг техник аппарат нь хоцрогдсон, хариу нь буруу гардаг, тэтгэврийнхэн, эмзэг бүлгийнхэн бэлэн мөнгөгүй. Энэ байдлаас болж мөн ч олон хөгшид цаг бусаар, зовиуртайгаар нүд аньсан даа хөөрхийс...
“Тэтгэвэрт гарсан л бол хүн хэн ч биш, бас хэнд ч хэрэггүй, үнсэнд хаягдсан шалз мөн” гэх шахуу ойлголт ч байх болжээ. Хүний дундаж нас 80, 85 болсонтой уялдуулж, Монгол улс цөөн хүн амтайг тооцож, ядаж л ахмадуудынхаа 60-70 хувийг нь хөдөлмөр, үйлдвэрлэлийн хүрээнд бүр элдэв урамшуулалтайгаар үргэлжлүүлэн ажиллуулж байх юмсан.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл25
Чулуунжав гуай өрөөлд болоод өөрт учирч байгаа бодит байдлыг л бичсэн байна ... Ер нь Монголын төрд гарсан, 4 жилд улс орноо аль болох ихээр тонож ашиг унагах сувдаг санаат намчид бол улс орноо авч явах чадваргүй, биеэ тоосон хоосон толгой, усан тархитай пээдгэрүүд ..
орсоос салан тусгаарлаж орос хэл мэдсэнээр эрүүл мэнд эрүүл байх үүднөөс хүнтэй холбоотой юм бүхнийг зөвхөн эрүүл мэндийн үүднээс хийж бхйгуулдаг хэлдэг байсан бол орос хэлгүй болсноор хүмүүс тэнэг болсон гэж би үздэг
Үеэ өнгөрөөсөн хөгшид 35 жил МАН АН хулгайчдыг дэмжиж толгой дээрээ суулгасны горыг залуучууд эдэлж байна
Үеээ өнгөрөөлгүй эртхэн бурханы биш ТАМЫН ОРОНДОО зайлаарай . Энэ эх орныг үеэ өнгөрөөсөн ахмадууд эдүгээ хүртэл авч ирсэн юм шүү . Залуучууд саналаа гүйцэт өгдөг болгочих . Сайн санаж бай....
тэнэг орк
Ахмадуудын ихэнхийнх нь сонголт МАН шүү дээ. Ахмадын хорооны хурал гэдэгт суугаад үзээрэй. Өөрөөр сэтгэдэг улсаа толгой дээрээ залах дургүй л улс даа. Яалтай билээ
Дан ахмадууд нийт сонгогчдийн 50 хувь болохгүй шдээ. Гэтэл 50 хувиас дээш сонгогч сонгуульд оролцсоноор сонгууль хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр залуучууд, тэр тусмаа өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх гэж зүтгэгчид оролцож өнөөгийн МАНГАР уудыг сонгосон. Чиний ч оролцооны үр дүн энэ элийрэгч минь.
Ахмады тухай хуультай байж өндөр насны тэтгэвэрт гаргана гэж доромжилдгоо болих хэрэгтэй
Манай парламент нар тэтгэвэрт гараал элчин сайд эсхүл нэг компанийн зөвлөх харин энгийн настайчууд шууд гэрийн хорионд
Нүүдэлчид суурьшаад гуйлгачин болсон тул хоногийн хоолоо олж идэхийн тулд хот бараадаж түгжрэл үүсгэв. Хувийн өмчтэй болгосон бол өмчөө хаяаад хаашаа явах билээ.
хувийн өмч бол бусдын хөдөлмөрийг мөлжиж ажлуулж баяжих гэсэн капиталист помещикуудын алтан корилго хөрөнгийг хувьчлах нь нэг хүний гарт төвлөрүүлнэ гэсэн үг гурван сая хүн ажилгүй болж гурван зуун хөрөнгөтөн капиталист үүснэ капиталист маш их шахаж ажлын цагийг нягтруулж ажлуулснаас хүн эрүүл мэнд амьдрах мөнгө хүрэхгүй төрийн өмчид бүх хүн адил ажиллаж төрөөс тогтоосон хүрэлцээтэй мөнгө авч төрийн нэгдсэн нэг тогоог ард түмэн хянаж шалгаж байдаг тул идэгдэл шашигдалгүй хэрэгцээгээ хангаад төр бүтээгдэхүүн үйлдьэрлэж том үйлдвэрүүдийг байгуулдаг хүмүүс урамтай ирээдүйдээ итгэлтэй байдаг тэхдээ орос хятад шиг том улсыг дагаж хөгждөг Америкийг дагасан африк ёвропийн улсууд хөгжөөгүй нь одоо харагдлаа хөгжингүй улсад хүрч чадаагүй
Америкыг дагасан япон өмнөд сологос яацын,,,,дампуурцымуу,,,европ яацын,,,эмээ уугаач дебыль ээ ,,,
Ахмадууд тэтгээрт гараад юу хийх нь өөрсдийн санаачилга шүү дээ.
55, 60 насны хүмүүст амьдрал нь хөдөлмөрлөх, бүтээхээс хол, ангид байх учиргүй юм. Монголын хувьд тэтгэвэрт гарах нас болж байна. Татвар НДШ төлж төлж үр шимийг нь үзэхгүй эрт нас барж байгаа тохиолдол их байна.
ер нь зөв санаа
зөв санаа ч наад оюук зэрэг боловсролгүй мэдэлгүй хүмүүс ойлгохгүй ээ
хөдөлмөрлөж байгаад нь төр гай болохгүй л байгаасай гэх. амралт сувилал нь явахын аргагүй үнэтэй гэртээ байсан нь дээр болсон биз. хөгшчүүл байтугай юм өөр болжээ
Одоо нөхцөл байдал муу биш сайн тал руу явж байна. Ажиллаж байгаа, ногоо тарьдаг хөгшид зөндөө болсон. Ажиллах орон тоо их байна. Ахмадын наслалт сүүлийн үед 10 жилээр нэмэгдлээ. Нэгэнт эрүүл мэнд муудсан, бүр хөгшрөөд хөдөлмөрийн чадвар алдсан бол яах аргагүй. Ихэнх оронд 67 хүрч тэтгэвэрт гардаг. Манайд харьцангуй эрт тэтгэвэр авдаг. Зарим асуудал бий байх.
Ert oroi negen tsagt bugd l hogshirno.erni mongoloos busad orond 65 hurtel ajil hiij bgaa. Ene humuusiin turshlaga medleg chadvar yum yumand heregtei.hytad usa g har nastai humuus l uls ornoo udirdaj huchirheg blgaj chadaj bna.
Маш нарийн судалгаа түшиж чамбай бодлого ... эд уул нь мэдэж байгаа даа. Засах хэцүү гэж үү??? Хоноцын хүүхдүүд ахмадад их дургүй гэдэг үү??? За талцмааргүй ...
Сэтгэлгүйг ердийн үзэгдэл гээд бодчихож
Тархиндаа мэдлэггүй баян хүн хүн доромжилдог
Ахмадууд зугаагаа гаргадаг тоглоом бишээ
Амьдрал философийн үүднээс энэрэлгүй.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00