.jpg)
Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийв.
Энэ үеэрээ тэрбээр: "Монгол Улсад Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордод бүртгэж, 38 ордыг УИХ-аар стратегийн ордод оруул гэдэг шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна.
Энэ 16 ордын хамгийн сор болсон ордууд нь одоо дуусч байна. Сүхбаатрын "Цайрт минерал" болон "Бороо Гоулд", "Оюу толгой" нөөц нь дуусаж байна. Оюутолгойг 2040 гэхэд бид нар ноогдол ашиг авах үед дөнгөж 5-хан хувь нь үлдэх нь. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж явахгүй бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж байх хэрэгүй гэж би бодож байна.
ЗГ-ын БЭТ бол онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилогддог албан тушаал. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна. Стратегийн 16 ордоос 9 ордыг хувийн компаниудад 2005-2007 онд шилжүүлсэн хүн нь Д.Жаргалсайхан.
Энэ хүн Ховдын Халзан бүргэдэйгээс эхлээд Бороогийн орд, Нарийн сухайтаас эхлээд Ухаа худаг хүртэл улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн бүх ордуудыг 1997-2004 онд Ашигт малтмалын газраар ажиллаж байхдаа хувийн компаниудад албан тушаалаа ашиглаж олгосон байна.
Энэ хүн одоо өөрөө Цайрт Минералаас хувь эзэмшээд явж байгаа. Энэ орд Сүхбаатар аймгийн стратегийн орд. Мөн ховдын Халзан бүрэгтэй гэж ордыг Жаргалсайхан хувийн компанид олгосон. Өөрөө одоо гурван стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна.
Одоо хулгайч нартай хэлэлцэл хийх үү, хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёрхон сонголт байна. Би ЗГ, УИХ-д тодорхой саналуудаа тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэл хийх гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг.
Монголын төр авлигачидтай хэлцэл хийх гэж байгаа бол энэ бүлэглэлийн талд урвасан гэсэн үг. Би ҮАБЗ-д энэ бүхнийг удахгүй танилцуулна.
Аль орд нь хуулийн дагуу, аль нь хулгай луйврын замаар очсон бэ гэдгийг ҮАБЗ, Засгийн газар, Хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад надад өгөх ёстой. Ингэж байж БЭТ энэ хүмүүстэй хэлцэл хийх үү, үгүй юү гэдгээ шийднэ.
Өнөөдөр Ж.Батзанданг БЭТ-өөр томиллоо гэж бүх хэвлэл мэдээллээр муу хэлж байна. Та нартай хэлцэл хийж, та нартай тохирох хүн томилогдохыг та бүхэн хүлээж байсан байх. Тийм юм байхгүй.
Ер нь уул уурхай сүүлийн 30 жил хариуцлагагүй, авлига хулгай нүүрлэсэн хаалттай системээр явж ирсэн. Одоо энийг өөрчлөх цаг болсон.
Удахгүй татвар, гааль, бүх яамдаас дүгнэлтүүд гаргуулна. Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхай стратегийн том ордуудын нэг. Гэтэл хэдэн гэр бүл аваад 10 хэсэгт жижиглэж хуваагаад нөөцийг нь дараад бүртгүүлсэн байна. Энэ бол уул уурхайд нүүрлэсэн луйвар. Хөшөөтийн уурхайг УИХ руу оруулж стратегийн ордод бүртгүүлнэ. Энэ орд бүрийн ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Энэ завхралыг одоо зогсооно.
Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван компани байна. Нэг үүсмэл ордыг П.Цагаан дарга, Эбэ дарга хоёр эзэмшдэг. Би П.Цагаан даргыг Монголдоо хурдан ирж хэлэлцээрээ хийхийг урьж байгаа. Хэрвээ үүнийг хулгайгаар авсан бол хэлэлцээр хийхгүй лицензийг шууд дараагийн этгээдэд шилжүүлнэ.
Хоёр дахь компани нь "Зэс Эрдэнэ"-ийн хувь гэж компани байгаа. Үүний 27 хувь нь иргэдэд очсон. Үүний цаана хоёр УИХ-ын гишүүн байгаа. Дүүгээ захирлаар нь томилсон. Хэрвээ хууль бусаар авсан бол хэлэлцээр хийхгүй.
Гурав дахь нь "Эрдмин" гэж компани байгаа. Одоо энэ компанийг манай Ерөнхийлөгч асны найзын хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ гурван орд бол гурвуулаа албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа хэдэн дарга нарын орд.
Би ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч гэдэг амаргүй ажлыг хүлээж авсан. Албан тушаал, эрх мэдлээрээ далимдуулж монголын ард түмний баялгийг дээрэмдсэн хүмүүстэй тулах ажлыг хийж байгаа. Намайг харлуулах юмыг өдөр болгон хийж байна. Би тэр хүмүүсээс айдаг хүн биш. Би төрийн ажлыг гардаж авсан бол дуустал нь хийдэг хүн. Энэ гурван ордтой хийх хэлэлцээр удахгүй эхэлнэ. Хууль бусаар авсан бол лицензийг хүчингүй болгоно. Дараагийн хэлэлцээрийн явцад Гашуунсухайт орж ирнэ. Өнөөдөр нэг жилийн дотор 2 их наядын орлого олсон байна. Бидний баялгийн сангийн хуримтлалын санд 470 тэрбум төгрөг байна. Тэр долоон компани нийлээд 2 их наядын орлого олсон байна. 30 жил бид нар доромжлууллаа.
Одоо бага доромжлоорой. Нарийнсухайт ордыг 1995 онд Уул уурхайн сайд Жигжид гэдэг хүн Б.Нямтайширт өгсөн. Сайдын тушаалаар өгсөн. Б.Намтайшир энэ ордыг 2005 онд гадаадын банканд тавиад 500 сая ам.долларын зээл авсан. Тэгээд энэ уурхай эхэлсэн. Бидний баялгийг банканд тавиад Нарийнсухайтын ордыг ашиглалтад оруулсан. Улсын төсвөөр хийсэн ордуудыг аваад банканд тавиад уурхайг ашиглалтад оруулсан. Би бүх баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч байна.
Стратегийн ордуудад монополь үүсгээд байгаа гэр бүлүүдийг хязгаарлахын тулд Монгол Улс хуулиндаа өөрчлөлт оруулсан. Нэг стратегийн ордын 34-өөс дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл МАК-ийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн гэдэг хоёр хүн дээр байдаг. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй. Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхийг Нарийнсухайтаас эхлээд МАК хүртэл шаардана.
Тавантолгойн орд 8 тэрбум нүүрсний нөөцтэй. 1950-иад оноос хойш хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон. Гэтэл нэг гэр бүл Тавантолгой хоёр талд Ухаа худаг, Барууннаран гэдэг том ордыг эзэмшиж байна. Лицензээ Д.Жаргалсайханы үед буюу 1997-2005 оны хооронд авсан. Ухаахудаг 30 жилд 130 их наяд төгрөгийн орлого олох уурхай. Эзэмшлийнхээ асуудлыг Ж.Оджаргал гуай шийднэ. Стратегийн ордыг ганц гэр бүл дангаараа эзэмшихгүй. Ж.Оджаргал гуай танаас өөр хүн Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчиж уландаа гишгэж, Монголын ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгоод дараа дараагийн компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах олон Монгол хүн байгаа. Одоо больцгоо.
34 жилийн энэ завхарлыг бид одоо хуулийн аргаар шийднэ. БЭТ-ийн хувьд би ийм санал тавьж байгаа. Хэрвээ бид нарыг эсэргүүцэж байгаа бол үзсэн шиг үзье. Надад айгаад байх юм байхгүй.
38 том стратегийн ордыг жижиглээд бүгдийг нь ашиглаж байна. 18 жил хулгайгаар стратегийн ордод оруулахгүйгээр ашиглаж байна. Бүгдийг нь хувийн аж ахуйн нэгжүүдэд хуваагаад өгчихсөн. Одоо Монголын ард түмнийг доромжлохоо больцгоо” гэлээ.
Ж.Бат
Сэтгэгдэл39
Итгэл найдвар төрүүлэхээр үг хэлжээ. Гарах бэрхшээл саадыг тэвчээртэй даваарай. Ерөнхий сайд команддаа ийм 30 залуу олоод тавьчихвал ч. Хууль зүйн сайд онц.
Hundhen Temtseliin Garaa (a debut, real fascinating one) mash sain , haluuhan ch sonsogdoj b. Itgel toruulchihlee. Baria l chuhal b. Ur dun chuhal b. Dutuu alsan Mogoi shig "JUNK DIRTY DUMB STUPID JOB" bish baigaasai gej Uneneesee hvsch b. Tiim baival Batzandan chi MASH HEREGTEI UED, MASH CHUHAL GAZART, MASH "CRITICAL" ALBAND tomilogdjee.
Batzandan Chi harsan bol USA-iin 80 nastai D.Trump ni tulgamdsan olon olon olon asuudaluudaa 1 jild bish, 1 sard bish, 1 honogt bish 1 shunuduu l (just overnight) hiij ur dungee margaash ugluu ni zarlaj b. Ajil hiine gedeg chin chuham ene l shuu dee. Chimeeguihen sain ajillaarai. Olon hural, uulzalt, hooson ug, tsaas uildverlel, Har tsagaan Ereen PR geh meteer buu dugar. Avia ch buu garga. No to Propaganda Machine. No to Sensations. No to Half-done-raw-results. Periodical only Briefings will be appreciated. Good Luck.
Улин хуцах нэг асуудал Урж тасдах нэг асуудал..Худлаа улин хуцаж шантаажилж байгаад авлигал авах санаатай байгаа биз..МАН-ын махан толгой Ням Бао данжаад Авлигал хорооллыг нураана тендер зарласан байгаа гэж молиго үмхүүлж улин хуцаад байсан яасан.Авлигал аваад амаа таглуулчихаад сууж байна..
МАН-ын халзан тангад Ж.Мөнхбат гэдэг хулгайч энэ Батзандан шиг улин хуцаад байсныг бүгд санаж байгаа байх.Энэ хулгайч Хүй Сюй жаныг хийсэн хулгайн хэргээр нь дарамталж байгаад Солонгос руу зугатааж хулгайлсан мөнгөөрөө казнинодож яваа гэнэ.Энэ хулгайчийг барьж авчрах гэхээр сармагчин Хүй Сюий Жан садаа болоод байгаа сурагтай..
Ийм 30 залуу байхад мөн ч олон хүнийг хэлмэгдүүлж хядна даа.
Ийм зоримог шийдэмгий залуус гарч ирж өөрчлөлт хийнэ гэж ард түмний баялагийг хууль бусаар авсан бүлэглэлүүд зүүдлээгүй байх даа. Дэмжмж байна амжилт.
Улин хуцах нэг асуудал Урж тасдах нэг асуудал..Худлаа улин хуцаж шантаажилж байгаад авлигал авах санаатай байгаа биз..МАН-ын махан толгой Ням Бао данжаад Авлигал хорооллыг нураана тендер зарласан байгаа гэж молиго үмхүүлж улин хуцаад байсан яасан.Авлигал аваад амаа таглуулчихаад сууж байна
Батзандан шиг хэдэн залуу сонгож \ хээрээс хамаагүй олж \ аваад - эрх мэдлийг нь эргэлзээгүй өгөөд БОГИНО хугацаанд - ШИЙДМЭГ шийдэхгүй бол ЕС - гүй битгий хэл УЛСГҮЙ ч болж мэднэ . ЕС маань том юм нээдэг мөртлөө - ЮМ ГОРЬДДОГ юм уу , нальналь гээд горьдоод байх шиг байдаг ....
МАН-ын халзан тангад Ж.Мөнхбат гэдэг хулгайч энэ Батзандан шиг улин хуцаад байсныг бүгд санаж байгаа байх.Энэ хулгайч Хүй Сюй жаныг хийсэн хулгайн хэргээр нь дарамталж байгаад Солонгос руу зугатааж хулгайлсан мөнгөөрөө казнинодож яваа гэнэ.Энэ хулгайчийг барьж авчрах гэхээр сармагчин Хүй Сюий Жан садаа болоод байгаа сурагтай.
Г. Батхүү агсаныг Саарал ордон дотор хэн зодож алсан бэ? Хүрэлсүх гэж зарим улс ярилцах юм. Энэ үнэн үү?
Монгол африкийн араас орж байна.
Нян Тао Ши гэдэг цагаач данжаад Э Бао Цай -д 2 сая долларын авлигал өгч Цагаансуваргуыг хувьдаа авсан гэж Мунзуй Нямдорж тотлоод байхад Монголын хуукль хнаялт одоо болтол таг чиг байгаа байгаа.Батзандан чи чаддаг юм бол хулгайд алдагдсан Цагаансуваргыг буцааж аваадах,,
Лу Болд 2004 -2008 онд ашигт малтмалын газрын дарга байсан ! бас их хөлжсөн ! Энэ найзыгаа яагаад Батзандан хэлэхгүй байна аа ! Жагаа барьцах хүнтэй юм байна !
Дутааачээ сэтгэцийн өвчтэй халтар амьтан
Батзандан ч яс хийх залуудаа. МCS болон Эбий Батүүл болон тэдний гар хөл болсон бандерчууд төрөл бүрээр заналхийх байх их хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Үнэхээр бид уул уурхайн баялгаас хүртэх цаг нь болсон. Энэ нарт хорвоо дээр нэг удаа төрнө амьдарна. Их л муухайгаар ярьцгаах байх битгий шантраарай. Үр хүүхдэдээ зөв ойлгуулаарай. Ард түмний өмнө амласан даалгавраа биелүүлсний дараа үр хүүхдүүд чинь бахархах болно
Батзандан үхвэл аллагын захиалагч нар нь Оджаргал,Баяр,Нямтайшир, Номтойбаяр ,Жаргалсайхан Сү,Батболд нар мөн болох нь тун ойлгомжтой шдээ.
Эрдэнэтээс 8 дахин том Оюутолгойн баялгийг гадныхан шууд хил гардаг тусгай замаар зөөж байгааг юу гэж үзэх вэ Монголчуудаа
ямааны хошного царайт алуурчин өвгөн Баярын хийж байгаа ажил.
МОНГОЛЫН ГАЗАРДООРХИ БАЯЛАГ АРД ТҮМНИЙ БАЯЛАГ ГЭДЭГ. МОНГОЛД НЯМТАЙШИР, ЦЭНГҮҮН ГЭНЭ ҮҮ ЦЭЛМҮҮН ГЭНЭ ҮҮ.ЦАГААН ЭБЭГИЙН ХАМТ Л МОНГОЛЫН ИРГЭН БОЛЖ ТААРЛАА. ҮЛДСЭН ХЭСЭГ НЬ ХЭРЭГГҮЙ НОВШ БОЛЖ ТААРАХ НЭЭ
Улин хуцах нэг асуудал Урж тасдах нэг асуудал..Худлаа улин хуцаж шантаажилж байгаад авлигал авах санаатай байгаа биз..МАН-ын Ням Бао данжаад Авлигал хорооллыыг нураана тэндэр зарласан байгаа гэж молиго үмхүүлж улин хуцаад байсан яасан.Авлигал аваад амаа таглуулчихаад сууж байна..
Батзандан чадна одоо харин Магнайг ШӨХТГ ын даргаар тавих ёстой тэр үед захыг үнэгүй 00үнэгүй болгосон гавьяатаа ажил хийсэн заримын мартажээ
Дэмжиж байна
Улин хуцах нэг асуудал Урж тасдах нэг асуудал..Худлаа улин хуцаж шантаажилж байгаад авлигал авах санаатай байгаа биз..МАН-ын махан толгой Ням Бао данжаад Авлигал хорооллыг нураана тендер зарласан байгаа гэж молиго үмхүүлж улин хуцаад байсан яасан.Авлигал аваад амаа таглуулчихаад сууж байна
Хүн чанаргүй, хүний оронцог энэ Батзандан гэгч новшийг онгироож хөөрөгдөж байгаад хар нүх рүү унагах гоё төлөвлөгөө олжээ. Үхэж далд ор.
МАН-ын халзан тангад Ж.Мөнхбат гэдэг хулгайч энэ Батзандан шиг улин хуцаад байсныг бүгд санаж байгаа байх.Энэ хулгайч Хүй Сюй жаныг хийсэн хулгайн хэргээр нь дарамталж байгаад Солонгос руу зугатааж хулгайлсан мөнгөөрөө казнинодож яваа гэнэ.Энэ хулгайчийг барьж авчрах гэхээр сармагчин Хүй Сюий Жан садаа болоод байгаа сурагтай.
Оджаргал,Нямтайшир,Жаргалсайхан нар сахал Эрдэнэбилэг шиг МАН-ын дарга нарт авлигалаа өгөөд гадаад руу дүрвээд тэндээсээ хулгай дээрмээ удирдах хэрэгтэй.
Жаргалсайхан хужаа их баяжсан хужаа шуу. Одоо ч хужаа торхондоо ороод иржээ
Жаргалсайхан хужаа их баяжсан хужаа шуу. Одоо ч хужаа торхондоо ороод иржээ
МАН-ын алуурчин хулгайч С.Баяр өвгөн Америк руу зугатаах бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна,
Batzandangiin helj baigaa ni barimtaar yarij baina,odoo negent chag ni bolsoon,hylgaigaar hiideg hyyli bys kampaniudiig yneheeriin darah chag ni irjee,batzandaan byy aigaarai,bid ch chamaig hamgaalah bolno§Odoo Mongol ylas hylgaich luibarchidtaigaa temzeh chag ni boljee?...............eh oronii byteen baigyylalt,sine Har horium hotiin byteen baigyylalt ch ireh daraalalaar boloh gej ene bygded Mongol ylas maani emh zambaraataigaar herenge mengeen gesen byten ylas bolohiin tyld ene olon zambaraagyi yabdaliig taslan zogsooh chag ni boljee.............................
ТУМНИЙ БАЯЛГИЙГ АЛГА ДАРАМ ЦААСААР ХУЛГАЙЛЖ АВСАН ХУЛГАЙЧ НАР ЯДАЖ ХАГАСЫГ НЬ ОГОХГУЙ БОЛ БУУДАЖ ДУУЖИЛЖ ГАЛДАЖ БАЙГААД БУГДИЙГ НЬ БУЦААЖ АВНА ШУУ. ОНГОРСОН 30 ЖИЛД АМЬДРАЛ НЬ СУЙРСЭН МОНГОЛЧУУД, ХАНДИВ ГУЙЖ БАЙГАА ХУУХДУУД, ИРЭЭДУЙН МОНГОЛЧУУДЫН ТОЛОО УУНИЙГ ЗААВАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ШААРДЛАГАТАЙ БОЛ БИ Ч ГЭСЭН ТОЗ-8 АРЧИЖ АВААД ЯВААД ОЧИХОД БЭЛЭН БАЙНА. ОДОО ХУЛГАЙЧ НАРАА ХЭН БОЛОХЫГ НЬ МЭДСЭН. ОГТ ОРОВДОХГУЙ
Манайдаа уурхайгаа зараагүй хөрөнгө болгоод татвар төлж бгаа компаниуд чамд хорон бнуу!! Өөрөө юу хийж гиийгүүлсэн блээ! Хулгайлсан юмаа харин өгдөө пацааны гөлөг Батзандаан!!
Манайдаа уурхайгаа зараагүй хөрөнгө болгоод татвар төлж бгаа компаниуд чамд хорон бнуу!! Өөрөө юу хийж гиийгүүлсэн блээ! Хулгайлсан юмаа харин өгдөө пацааны гөлөг Батзандаан!!
Суллагджээ
Батзандан бдалыг зөв тодорхойлж дүгнэж бна.Одоо зөв шударгаар эрчтэй ажиллах л үлдлээ.Ард түмний хүчэй хамтран маш том эргэлтийн чанартай үйл ажиллагааг эхлүүлэхээр зориг шийдэмгий дуугарлаа.Ажилд нь амжилт хүсэе.Дэмжиж бна
Батзандан ерөнхийлөгч гэвэл яах бол. Мундаг байх юм байна
Байгалийн баялагийн үр өгөөжийг ард иргэддээ илүү хүртээх нэн хариуцлагатай ажил үүрэгтэй болсон Батзандандаа амжилт хүсье. Явж явж ард түмнийг олон жил хуурч доромжилсон нь үнэн шүү дээ. яасан ханаж цаддаггүй хулгайчууд вэ? асуудлыг хуулийн дагуу хурдан шийдэх хэрэгтэй. дэмжиж байгаа шүү жирийн иргэд.
Ер нь бол хатуу ч гэсэн үнэнийг хэлжээ.Батзандан ард түмнийг төлөөлөхгүй ч гэсэн ард түмний баялагийг, тодорхой хэлбэл, өмчийг цөөн хэдэн хүн, гэр бүл нийлж хууль бусаар ашиглаж маш их ашиг орлого олж байгааг шудрагаар шүүмжилсэн бна. Бас хуулийн дагуу засаж залруулах шаардлагатай гэж дүгнэжээ.Энэ хүн худлаа юм яриад, хүн гүтгээд байгаа бол шүүх, цагдаад өгч шалгуулах хэрэгтэй.Ямарч байсан Монгол улс сайн ч муу ч хуультай улс. гэхдээ хуулийн цоорхой их бий. Үүнийг ашигласан байж болно. Гэхдээ засах шаардлагатай.