
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспари Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Жуух бичиг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбарт улам идэвхтэй хамтрах талаар санал солилцлоо.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.
Сэтгэгдэл1
holy see гэнэ үү нүх харна 😁. италийн булчин шилбэнд байдаг хотоос юм байна. инээдэмтэй царайтайн. туулай жилт. Alice's Adventures in Wonderland rabbit hole 🕳 . гоё гоё инээдтэй юм болох байх доо