sonin.mn

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд, Үндэсний Аудитын цахим мэдээллийн хуудсан дээр 50 гаруй гишүүдийн сонгуулийн хуулийг зөрчсөн гэх хязгаарлагдмал нэр усгүй мэдээлэл гарсны дараа тус байгууллагаас эдгээр нэрсийг ил тод болгооч ээ гэж бид шаардсан. Ингээд шаардсаны дагуу н.Самбууням болон хариуцлагатай албан тушаалтнуудын төлөөлөлтэй бид бүхэн шууд лайвтайгаар орж уулзсан. 


Энэ үеэр Самбууням болон хяналтын менежер Цогбаяр зэрэг хүмүүс өөрсдөө алдаа дутагдал гаргаж ажилласнаа хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн аудитын дүгнэлт нь байгаа. УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай оффшор данстай компаниас санхүүжилт авч сонгуулийн хуулийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон. Орон нутгийн удирдах албан тушаалтан ийм авлигалын шинж чанартай асуудалд холбогдсон.


Нийслэл аудит компаниас Үндэсний аудитын газарт өгсөн Э.Болормаагийн тайланг зөрчилгүй гэж үзсэн дүгнэлтийг бүрэн хянаж ажиллаагүй гэдгээ хэлж, ахин нягталж шалган дүгнэлтээ гаргаж өгье гэдгээ амласан. 

Бид бүхэнд үндсэндээ иргэдийг төөрөгдүүлсэн ийм зүйлийг мэдэгдсэн. Энэ баримтан дээр Э.Болормаа гэдэг хүний нэр байхгүй байгаа. Э.Болормаа өөрөө энэ сонгуулийн материалтайгаа танилцаад Нийслэлийн аудитын газраар дамжуулан Үндэсний аудитын газарт өгсөн материал нь энд байна. Ингээд 12 хоногийн хугацаанд гадаад явсан, амарсан гэх шалтгаанаар иргэдийг төөрөгдүүлсэн зүйлийг хэлсэн. Биднийг өчигдрийг хүртэл ндүгнэлтээ гаргаж өгнө үү гэж хүсэхэд ахин бичиг өг, журмын дагуу 14 хоногийн дараа хариугаа өгнө гэсэн хариу өгсөн. Үүнийг бид Үндсэн хуулиас давсан энэ журмуудаар хазаарлаж, ард иргэдийн гомдол саналыг шийдвэрлэхгүй бүлэглэлийн эрх ашгийг хангаж ажиллаж байна гэж үзэж байна. 


Нийслэлийн аудитын компанийн дүгнэлтээр наад асуудлаа шийд гээд биднийг басамжлан хүнд суртал гаргаж байгаа нь цаашид дүгнэлт гаргах эсэх нь тодорхойгүй ийм Үндэсний аудитын газар цаашдаа Монгол Улсад байх шаардлага байна уу гэдгийг асууж байна. 


Мөн эдгээр гэмт хэрэгтнүүдийн болон хууль бус санхүүжилт, хандив гэх бодит дүгнэлтүүдийг нуун дарагдуулж байгаа авлигал, үндэсний аудитын газар, нийслэл аудит компанийн удирдлага, хариуцсан албан тушаалтан, мэргэжилтнүүдийг авлига авсан байж болзошгүй гэж хардаж байна. 

Уг зөрчлүүдийг нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулж байгаа байдал нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж харах үндэслэл болж байна гэж үзэж байна.  

Хувь хүний сонгуулийн дансанд хууль бусаар 30 сая төгрөг орсныг буцаагаагүйг илрүүлэх чадамжгүй дүгнэх эрх мэдэлгүй, Үндэсний аудитын газар өнөөдөр үндэсний томоохон компани, томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Засгийн газар, хэдэн их наядын хулгай, төрийн өмчит байгууллагуудын санхүүг хянаж чадах чадвар байна уу гэдэг зүйлийг асууж байна. Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрчийн ёс зүйгээ сахиж өөрийн гараар улс төрд хөтлөн оруулж ирсэн Э.Болормааг хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс түдгэлзүүл, чадахгүй бол өөрөө дагаад огцор гэж шаардаж байна.             

Хуулийг хэрэгжүүлж чадахгүй Э.Болормаа болон бусад тайланг хянаж дүгнээгүй анхан шатны аудитор болон түүнийг хянасан аудитор болох хяналтын менежер Цогтбаяр, санхүү хяналт үйлчилгээний газрын дарга Наранчимэг нарт хариуцлага тооцож, Авлигатай тэмцэх газар өгч шалгуулна гэдгээ мэдэгдэж байна. Мөн Монгол улсын УИХ-ын дарга Амарбаясгалан та эдгээр хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол дагаад огцор гэж шаардаж байна. " гэв.     


Мөн ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх : “УИХ-ын гишүүн Э.Болормаа нэгдүгээрт гадаадын компаниас 30 сая төдийгүй 630 саяыг хамгийн багадаа авсан. Энэ нь ёс зүйгүй үйлдэл. Хоёрдугаарт гадаадын компаниас санхүүжилт авсан учраас Монгол улсын аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гэсэн оролдлого. Гуравт Э.Болормаа нь төрийн эрхийг хууль бусаар авсан гэсэн ийм гурван үндэслэлээр эргүүлэн татагдах ёстой. Энэ бүхэн бүгд нотлох баримтаар нотлогдсон. 

Ийм учраас Э.Болормаа төдийгүй цаашилбал маш олон гишүүд ийм байдлаар хууль бусаар төрд гарч ирсэн байх үндэслэл байгаа учраас УИХ тарах ёстой. Ийм болохоор нийт ард түмэн та бүхэн энэ УИХ-ыг тараахыг дэмжиж өгнө үү гэж уриалж байна" гэлээ.  


Ж.Дорж