sonin.mn

ТЕЛЬ-АВИВ, 2025 оны хоёрдугаар сарын 17 /TASS/. Манай улс үндэстэн оршин тогтноход аюул учруулах тул Палестин улс байгуулахыг зөвшөөрөхгүй гэж Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Америкийн төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгджэ


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сенатын хэд хэдэн гишүүн, Ойрх Дорнод дахь АНУ-ын тусгай төлөөлөгчийн орлогч Морган Ортагус нар багтсан байна.  


"Израил улс оршин тогтноход аюул учруулах Палестин улсыг байгуулахыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх, барьцаалагдсан бүх хүнийг суллах, Газын зурваст ХАМАС бүлэглэлийг устгах, үүний дараа Саудын Арабтай харилцаагаа хэвийн болгох асуудлаар хэлэлцээр байгуулах гээд манай улсын тэргүүлэх зорилтууд тодорхой байгаа хэмээн И.Кац хэлжээ.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, Газын зурвасын талаарх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөө бол 2023 оны 10 дугаар сарын 7-н болсон үйл явдлын дараа Израилын иргэдийн аюулгүй байдлыг хангах цорын ганц хувилбар мөн гэдгийг дурдсан байна. 


Газын зурваст амьдардаг палестинчууд тус зурвасаас сайн дураараа гарч явах сонголт хийвэл тэдэнд ийм боломжийг олгох ёстой гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өмнө нь мэдэгджээ. "Галей ЦАХАЛ" радиогоор эх сурвалжийг эш татан мэдээлснээр, Израилын Ерөнхий сайд мөн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой Иерусалимд уулзах үеэрээ Газын зурвасын талаар Д.Трампын баримталж буй бодлогыг хэлэлцжээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг