
ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 17 /Reuters/. Украины дайныг зогсоох зорилготой хэлэлцээ удахгүй эхлэх гэж буй энэ үед дайны дараа энхийг сахиулахаар Британийн цэргийг илгээхэд бэлэн байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ням гарагт мэдэгджээ.
Их Британийн цэргийн алба хаагчид болон эмэгтэйчүүдийг “эрсдэлтэй байдалд оруулах” шийдвэрийг гаргахад тийм ч хялбар байгаагүй гэдгийг К.Стармер дурдаад, Украинд энх тайвныг тогтоох нь В.Путиний түрэмгийлэл цаашид үргэлжлэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.
Украин болон Европын орнууд нь дайныг зогсоох аливаа “бодит хэлэлцээний” нэг хэсэг байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт мэдэгджээ. Энэ долоо хоногт болох АНУ-Оросын хэлэлцээ нь В.Путин энх тайвны асуудалд хэр нухацтай хандаж байгааг харуулна. К.Стармер “Daily Telegraph” сонинд мэдээлэхдээ "дайн дуусах нь В.Путин дахин дайралт хийхээс өмнөх түр зуурын завсарлага болох ёсгүй" гэсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины асуудлаарх хэлэлцээг Парист зохион байгуулсны дараа К.Стармер Германы Канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони болон Европын бусад удирдагчидтай уулзах төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт өөрсөдтэй нь зөвлөлдөлгүйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, энхийн үйл явцыг эхлүүлнэ гэдгээ зарласан нь НАТО дахь Европын холбоотнууд болон Украины гайхшралыг төрүүлээд байгаа юм. Уг явдлын дараа Д.Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог хэлэхдээ, Украин болон Европын бусад удирдагчдыг энхийн хэлэлцээнд оролцуулахгүй гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл15
Хурдан илгээж оросын фашистуудаас украиныг хамгаалаач
Оросуудын хувьд Украины зүгээс ирэх аюулыг бүрэн арилгах шаардлагатай, Үүний тулд Украиныг нацизмээс салгаж төвийг сахисан энхийн орон болгохоос эхлээд олон асуудал бий,Барууны хувьд дайныг үргэлжлүүлж,оросыг аль болохоор сулруулж, боломж гарвал устгах явдал Ийм байхад зөрчөл,дайныг зогсоох, энхийн хэлэлцээнд хүрэхэд хүнд,Байдлыг харья,ОХУ,АНУ хоёр тохироцвол байдал нааштай эргэж болзошгүй
Украин бусдын тусламжгүйгээр оросын эсрэг дайтах бүү хэл,оршин тогтнох бараг боломжгүй боллоо,Европын холбоо дотроо асар их зөрчилтэй,хамаг хөрөнгөө дайнд зориулж, ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа тасалсан зэргээс болж эдийн засаг нь маш хүндэрч,Герман Франц гээд хөдөлгөх хүч нь суларч,эсэргүүцэл хөдөлгөөн өсч,задрах унахын ирмэгт тулж ирээд байна,АНУ л гэхэд ЕХ-той ярихгүй,тэр ийм субьект биш,улс орон бүртэй л ярьна,Хэлэлцээ хийнэ гэсэн хандлагад орлоо
Англи хүн ирсэн газар хэрүүл эхэлдэг гэдэг үг байдаг. 2 сарын өмнө Стармер Хойд тэнгисээс нефть олборлоно гэж далжиганасан чинь Трамп Стармерийг араамандаа яажиганаарай! суудлаас чинь зайлуулчихаж чадна шүү гэж анхааруулсан, ккк
ТРАМП ГАЛЗУУР ЧЭЭ.
Дайн нь зогсчихно хойно нь цэргээ явуулна гэнээ тэгж л таарна ! Одоо явуулчихвал үхчихнэ гэнээ !
Энэ нэг мэдрэл нь муудсан цагдаа асан байнаа. Ямар олигтой амьтан л цагдаа болоо аж. Эрийн муу цагдаа гэж юутай үнэн үг
Европ бол энэ ертөнцийн тэргүүлэгч соёл-иргэн шил, АНУ бол Европийн соёл-иргнэшлийн боло всронгуй үргэлжлэл, Орос нь мөн арай хоцронг уй үргэлжлэл нь юмаа. Сайн муу хоёр мөчир нь хамтраад модныхоо уг үндсийг устгах юм болов уу даа ?!
Европ бол Монголын боол мөн. Ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Боолуудыг даврааж байсан гар хөлүүдийг тасдвал таарна.
Европ бол энэ ертөнцийн тэргүүлэгч соёл-иргэн шил, АНУ бол Европийн соёл-иргнэшлийн боло всронгуй үргэлжлэл, Орос нь мөн арай хоцронг уй үргэлжлэл нь юмаа. Сайн муу хоёр мөчир нь хамтраад модныхоо уг үндсийг устгах юм болов уу даа ?!
Orvongooroo ergej oros akh nar mongold eelgui bolson. Neg khunii daranguilal oros choloolson ornuudaa ezelseer irsen tuukhtei. Odoo ch ezelj baina. Ard n ashig sonirkhol baina. Mongonii khorvoo
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм.
Khuts
Ха ха новарын гужаагийн эрлийзүүд өмдөндөө дусагнууллаа украйны фашистууд зеленский капут
Е/Х-ны далдын зорилго укр-т туслаж байгаа юм биш. Цаад зорилго нь Оросыг буландуулж уламаар суларуулж цаашлаад санаагаа гүйцэлдүүлэх л зорилго. Укр ч бөөн өр төлөөст..