Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөлд эхний ээлжинд гэр хорооллын 32 мянган өрхөд давхар шаталтат зуух тараах, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулах, 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг ажил тусгагдсан байна. Тухайлбал, гэр хорооллын 32 мянган өрхөд давхар шаталтат зуух тараахдаа “Нүүдэлчин эко” гэх зуухаар туршилт явуулаад эхэлсэн. Уг зуух нь утаа бага ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, зуух нь өөрөө утааг яндангаас гарахаас өмнө шатаадаг шинэ технологитой. Технологи нь Дэлхийн оюуны өмчийн байгуулагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж зуухны компани өөрсдөө сурталчилдаг. Харин тэдний сурталчилгааг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа мөн яг адил агуулгаар сурталчилж байсан.
Бүр өөрөө “нүүдэлчин” зууханд гал түлж үзсэн. Утаа гардаггүй юм билээ. Өмнөговь аймагт ч иргэд “нүүдэлчин” зуухыг хэрэглэдэг.
Баянгол дүүрэгт ч тус зуухыг авсан айлууд ам сайтай байдаг талаар С.Одонтуяа сайд ярьсан. Засаг даргаар нь ажиллаж байсан Баянгол дүүрэгтээ 2200 зуух сонгуулийн үеэр үнэгүй тарааж байсан туршлагатай тэрбээр энэ удаагийн 32 мянган өрхөд давхар шаталтат зуух тараах төсөлд ч онцгой үүрэг, оролцоотой байжээ. Тус зуухны тендер саяхан зарлагдаж, “Экоресурс” компани тендерт ганцаархнаа оролцож шалгарсан байна. Тэгвэл тендерийн тавигдах шаардлагуудыг ч С.Одонтуяа сайдын хүсэлтээр боловсруулжээ. Өнгөрсөн намраас гэнэт утаагүй гэгдэх “нүүдэлчин” зуух олонд танигдаад эхэлсэн. Одоо тэр зуухаа айл өрхүүдэд тараах гэж байгаа нь агаарын бохирдлын асуудалд хамгийн их эрх мэдэлтэй оролцдог Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн эрх мэдлийн хүрээнд хийгдсэн ажил байжээ.
Э.Солонго
Сэтгэгдэл11
Odontuya muu novsh
Күй нэг удаа болов эх орон,ард түмнийхээ төлөө юухан хийж болдоггүй юм байхдаа?Яасан үхэж далд ордоггүй,үнсэнд булагддаггүй хог шаарнууд вэ?эд.Алхам тутамдаа идэж уудаг яасан хог шаарннуд вэ?
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хуц гөлөгөө
Энэ зуух өвөл гэр халаах зориулалттай бус зуны амбаарт хоол цай хийхэд л сайн баймаар юм билээ. Нөгөө АНУ-ийн тусламжаар ирсэн зуух бол ёстой сайн шүү дээ. 10-аад жил ашиглаж байна.
Манайх шиг бүх юм хязгаарлагдмал, бэлэнчлэх снтгэлгээтэй улсад юм хийх маш хэцүү. Харин ч ажил хиых гээд оролдоод байгаа сайд харагдлаг, Харлуулж сурсан, өөрсдөө юм хийдэггүй улсад юу ч хийсэн баахан ажилгүй бэртэгчид, шантаажлагчид харааж зүхэн бла бла
Хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн хэн мөнгө өгнө түүний үгийг цензургүй дамжуулнамтэгж амьдраад сурё бнадөө. Өнөөдөр хэвлэл мэдээлэл шиг судалгахтай мэдээлэл хийж байгаа газар цөан байнх. Монгол контент гэх мэт ширээн дээрээ баахан сурталчилгааны бүтэнгдэхүүн тавьчихсан мэдлэггүй хар масст зориулсан сурталчилгаа явуулж буй мэдээллийн сувгуудыг харахаар сэтгүүл зүйг жинхэнн утгаар нь гутаасан шившигтэй харагддаг даа
энэ худлаа зуух байна лээ
Салдангийн охин гал үлээж үнс гаргаж явсан нь үнэн үү….энэ мэт ам нь ажил болсон хүнүүдээр засаглуулж байдаг миний заяа тавилангийн тохуурхал шоглоом ч юмуу? гай лайгаа аваад авсандаа яваасай @
ODOO ZUUHAA BOLIOD YANDANDAA FILTER TAVIH N ZUV BHAA YAG MASHIN SHIG
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!