sonin.mn

"Эрх Чөлөөний Эвсэл"-ийн тэргүүн Б.Цацрал болон тус эвслийн гишүүд 1-р сарын 11-ний 11 цагийн орчмоос "Засгийн Газар огцор" уриатай жагсаалыг эхлүүлсэн билээ. Тэд өнөөдөр гурав дахь өдрөө уг жагсаалаа үргэлжлүүлж байна. Тэгвэл Засгийн Газрыг хамгаалсан агуулгатай буюу Засгийн газрыг огцруулах шаардлага гаргасан иргэдийг эсэргүүцсэн жагсаал мөн Төв талбайд зэрэг болж эхэлжээ.

Мөн УИХ-ыг тараа гэсэн уриатай бас нэг өөр жагсаал Төрийн Ордны хаалган дээр болж байна.





У.Жавхлантөгс