СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах зөвшөөрлийг Сөүлийн дүүргийн шүүхээс дахин өгсөн тухай Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас мэдээлжээ.
Мөрдөгчид Юн Сог Ёлийг өнгөрсөн долоо хоногт баривчилж чадаагүй тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Юны хамгаалалтын албаныхан баривчлах ажиллагаанд саад учруулсан тул ажиллагааг түр зогсоосон юм. Шүүхийн тогтоолыг гүйцэтгэх хугацаа даваа гарагт дуусжээ.
Сар орчмын өмнө онц байдал тогтоох замаар үймээн самууныг удирдсан гэж Юныг буруутгаж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрбээр онц байдал тогтоож, цуцалсных нь дараа үүссэн улс төрийн хямралыг үл тоон өөрийн байр сууринд хатуу зогссоор байна.
Юныг дэмжигчид түүнийг хамгаална гэдгээ мэдэгдэж, жагсаал зохион байгуулсаар байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Юны өргөөнд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан бөгөөд энэ нь мөрдөгчид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд томоохон асуудалтай тулгарч болзошгүй гэсэн үг юм.
Юныг баривчлах шийдвэрийг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд орсон Авлигатай тэмцэх газрын дарга мэдэгдэхдээ, түүнийг баривчлах хоёр дахь удаагийн оролдлого сүүлчийнх байх болно гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Хаана дүр эсгэсэн хуурамч ардчилал байна тэнд завхрал байдаг жамтай. Манай жишээн дээр элбэгдорж,_цагаан хоёрын гэмт хэргийн түүх жишээ болж үүнийг баталж байна.
Мөрдөгчид ахин баривчлах гээд ирвэл автоматын шуурган галаар угтаарай Юнсоокоо !