ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 7 /АР/. АНУ-ын Конгресс 2024 оны сонгуульд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг ялсныг баталгаажууллаа. Сонгуулийн дүнг баталгаажуулах үйл явц хурдан явагдаж, эмх замбараагүй байдал үүсээгүй гэж "Associated Press" агентлаг мэдээлжээ.
Д.Трампад ялагдсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хамтарсан хуралдааны үеэр сонгуулийн албан ёсны дүнг зарлажээ.
Хууль тогтоогчид 2021 оны сонгуульд Жо Байден ялсны дараа нэгдүгээр сарын 6-нд Капитол руу дайран орж байсныг санагдуулам чангатгасан хамгаалалт дор чуулганд оролцсон байна. Энэ жил Капитолыг тойруулан хамгаалалтын хашаа босгосны зэрэгцээ цагдаа нар эргэн тойронд нь эргүүл хийжээ. Их хэмжээний цас орсон ч чуулган хуралдсан байна.
АНУ-ын муж улс бүрд тоологдсон сонгогчдын коллегийн санал хураалтын дүнг зарласан бөгөөд Трампын төлөө 312, Харрист 226 санал өгсөн байна. Энэ бол Д.Трампын тангараг өргөх ёслолын өмнөх сүүлийн процедур юм.
Төлөөлөгчдийн танхимын даргаар улиран сонгогдсон Жеймс Дэвид Вэнс хуралдаанд оролцсон байна. Тэрбээр Д.Трампад баяр хүргэж, түүнтэй хамт зураг авхуулжээ. Д.Трамд олон нийтийн сүлжээнд бичихдээ, түүний “агуу” ялалтыг Конгресс баталлаа хэмээгээд болж буй үйл явдлыг “түүхэн чухал мөч” гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Жеймс Дэвид Вэнс бол дэд ерөнхийлөгч юм аа!