Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.
Тэгвэл өнөөдөр энэхүү орон нутгийн өмчит байгууллагын гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, тамга тэмдгийг гардуулан өглөө.
З.Төмөртөмөөгийн хувьд хоёр дахь удаагаа Нийслэлийн иргэдийн хуралд Чингэлтэй дүүргээс сонгогдсон туршлагатай боловсон хүчин юм. Түүнчлэн, Хотын даргын орлогчоор ажиллах хугацаандаа нийслэлийн дулаан алдагдалтай цэцэрлэг, сургууль, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, судлах ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд түүхий нүүрсний эсрэг арга хэмжээ авах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ажлын менежментийг сайжруулах тал дээр иргэдийн дуу хоолой болж, холбогдох тогтоол шийдвэрийг гаргуулахын төлөө ажилласан. Энэ ч утгаараа энэхүү компанийг удирдах, нэг айлыг ч гэсэн яндангаас салгахын төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэж байна хэмээн ТУЗ-ийн гишүүд нь онцолж байлаа.
Сэтгэгдэл4
Төмөртөмөөдөө амжилт хүсье
Авлигал хорооллыг нураах чинь юу болсон бэ? Ням Бао данжаад аа..
гэр хороололд гэрийг нь байшингаар сольж хашаанд нь барилгажуулсан цагт улаанбаатрын утаа арилж ард түмэн дулаан алдахгүй буриадууд шиг байшинд амьдрах болно орон сууцанд орох сонирхолтой хүнч бий сонирхолгүй хүнч бий нэг дан байшинтай америк шиг хашааүзй байшигаар гудамж хийгээчээ АМЕРИКИЙН ДОЛООН МУЖ торнад болохоор хийсчихдэг модон байшинд онц байдал зарлуулаад сууж байна монгол орос дүнз балк тоосгон байшинд суудаг хөдөөд ч гэсэн гэрийг хятад орос шиг халах хэрэгтэй
Хөдөө рүү нь явуулж малчны туслах хийлгэх хэрэгтэй муу малыг