БРАЗИЛИА, 2025 оны нэгдүгээр сарын 7 /DW/. Индонез улс БРИКС-т бүрэн эрхт гишүүнээр элссэн тухай нэгдүгээр сарын 1-ны өдөр тус бүлгийг даргалах үүргийг хүлээн авсан Бразилын Засгийн газар мэдэгджээ.
Дэлхийд хүн амын тоогоор дөрөвдүгээрт ордог Индонез улсыг гишүүнээр элсүүлэх шийдвэрийг БРИКС-ийн гишүүн орнууд бүлгийн хүрээг өргөжүүлэх зөвшилцөлд үндэслэн баталсан байна.
БРИКС-т гишүүнээр элсэх Индонезын хүсэлтийг 2023 онд ӨАБНУ-ын Йоханнесбург хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан боловч тус улс ерөнхийлөгчийн сонгуулийн дараа элсэх үйл явцыг дуусгана гэж мэдэгджээ. Индонезын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Прабово Субианто 2024 оны 10 дугаар сард тангараг өргөсөн юм. "Индонез улс бүлгийн бусад гишүүний хамт дэлхийн засаглалын шинэчлэлийг дэмжиж, Дэлхийн өмнөд бүсийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нааштай хувь нэмэр оруулж байна" гэж Бразилын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Их 7 гэгч байхгүй болж БРИКС л дэлхийг удирдах болно.
Гях,,,гяхх,,,гяхх,,
Америк Японы харилцаа хүйтэрч эхэллээ, G7 collapse coming soon!