Монголын Ерөнхий сайд Амар 80 гаруй жилийн өмнөх баяр наадмынхаа өглөө Оросын шүүхээс цаазын ял авч байв.
Тэгж яллуулахдаа: Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай гэжээ. Энэ түүний сүүлчийн үг бөгөөд Монголын төрд үнэнч зүтгэхээр хэлмэгдүүлдэг гэсэн санаа гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ ерээд оныг хүртэл ийм дүгнэлт хийж байсан хүн үгүй. Хориотой үе байв. Саяхнаас л ингэж бодит байдлыг ухдаг болсон. Ерөнхийдөө он цаг улирч түүхийн хуудас шарлах тусам цаадтайх үнэн улам тодордог ажээ. Ийм нэгэн жишээг монголчууд бултаараа харлаа. 2024 оны шувтаргаар Засгийн газар Баялгийн сангийн хувь хишгийг бултааранд нь түгээв. Хүн болгонд бэлнээр 135 мянгыг тарааж Баялгийн сан дахь дансанд нь 135 мянган төгрөг хийжээ. Энэ мөнгө бол “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувиас олдсон гэдгийг мөн тодотгожээ. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг энэ хуримтлалд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр Хуримтлалын санд иргэдийн эзэмших хуримтлалын санг албан ёсоор E-Mongolia дээр нээнэ. “Эрдэнэс Монгол” өнгөрсөн хугацаанд орлого төвлөрүүлсэн. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум төгрөг хуримтлуулсан гэж мэдэгдэв. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд авчирсны л буян. Зөвхөн энэ ч биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг орлогоор ковидын үеэр хөл болон хилийн хориотой монголчуудын буюу 980 мянган айлын цахилгаан, дулааны бүх хэрэглээг төлсөн. Тэгээд араас нь сая Баялгийн сангийн хуримтлалын анхны шанг татуулж байгаа нь энэ.
“Эрдэнэт үйлдвэр” анхнаасаа Монголын 51, Оросын 49 хувийн эзэмшилтэй байсан. Харин Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа 2016 онд Оросын 49 хувийг Монголд авсан. Тэрээр төрийн шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэрийн дагуу сахал Эрдэнэбилэг нар 49 хувийг Монголдоо худалдаж авчирсан.
Ер нь Сайханбилэг яагаад тэр үед дан ганц Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг авчрахаар шийдсэнийг эргээд нэг бодоорой. Энэ байтугай бэлэн болчихсон мега төслүүд Их хурал дээр гацаад унаад байсан үе шүү дээ. Энэ утгаараа Сайханбилэг Монголын төлөө л зориглосон гэж ойлгогдоно. Тэрчлэн сахал Эрдэнэбилэг гэж зоригтой худалдаачин байгаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болохгүй л байв. Түүнийг эзэн гэж ирээд их л гоочилсон. Өнөөдөр сахал Эрдэнэбилэгээс аймаар эзэн төрчихсөн байхад хэн ч юу ч ярихгүй байгаа нь гайхмаар. “Эрдэнэт үйлдвэр” ийм учиртай ирсэн атал 2019 онд Монголын төр ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр үйлдвэрийн 49 хувийг хүчээр нийгэмчилсэн. Цаашлаад Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг энэ үйл ажиллагааных нь төлөө буруутган хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж айлгасан. Ийм төрийн дарамт, хуулийн байгууллагын ажиллагаануудаас болоод тэд эх орноосоо дайжсан. Ийм л юм болсон.
Хэрвээ Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар 8 жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авчирч Монголын 51 хувьтай нийлүүлээгүй бол яах байсан бол? Юуных нь ковидоор цахилгаан дулаан даах? Юуных нь Баялгийн санд ашиг хуримтлуулах? Өнгөрсөн жилүүдэд Байдены болон Европын Холбооны хоригт ороод ямар ч борлуулалтгүй нам зогсох байв.
Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” 2023 онд л гэхэд Монголбанкинд 1.1 тэрбум ам.доллар борлуулсан. Энэ нь манай улсын гадаад валютын нөөцийн 28.3 хувийг эзэлжээ. Мөн нийт ажиллагсдынх нь төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна. Энэ бүхнийх нь төлөө “Эрдэнэт үйлдвэр”-т 2021 онд Улсын баатар цол олгов. 2024 онд “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхнийг сайн ажилласан гээд 100 сая төгрөгөөр шагнаж харагдав. Чухамхүү энд л “Шударга ёс где?” гээд хашгирмаар болов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эх орондоо олж ирсэн Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар хулгайчаараа дуудуулаад хүний нутагт хэвтэж байна. Харин тэдний авчирсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг нь Улсын баатар цолоор, үйлдвэрийг ажиллуулж байгаа Г.Ёндон нарыг 100 сая төгрөгөөр шагнаад байгааг ойлгох гэж хичээгээд ер болж өгсөнгүй. Тийм учраас Монголын төр үүнийгээ залруулах шаардлагатай. Ингэхэд том албан тушаалтай гурван хүний гурван жижигхэн шийдвэр хэрэгтэй.
Ерөнхий прокурорт уриалах нь: Жаргалсайхан прокурор Танд Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарын нэр дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсантай холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болговол шударга ёс Таны үед шударгаар тогтох жишиг болно.
Ерөнхийлөгчид санаа өгөх нь: Хүрэлсүх Ерөнхийлөгч Та “Эрдэнэт үйлдвэр”-ийг Улсын баатар цолоор шагнасан. Энэ үйлдвэрийг бүтнээр нь Монголынх болгосон Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг урьж авчраад Улсын баатар цол олговол жинхэнэ Төрийн тэргүүний шийдвэр болно.
Ерөнхий сайдад санал болгох нь: Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Та Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг зөвлөх, эсхүл өөр албан тушаалд томилж мега төслүүдийнхээ хөрөнгө оруулалт босгох, улс төрийн шийдвэр гаргах зэрэгт оролцуулах юм бол ганган хоршил болно.
Та гурав үүнийг л хэрэгжүүлчих. Монголд л хэрэгтэй. Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай бус хамгаалдаг байх учиртай. Мөнхүү монголчууд эвдэрч бус эвлэж нэгдэж байж л Монгол Улс хөгжинө. Цувсан барнаас цугласан шаазгай илүү гэдэг. Тэгээд ч Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг нарыг буруутгах шалтгаан үгүй хийгээд тэдний зөв байсныг өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өгөөж хангалттай нотоллоо бус уу?
Ажиглагч А.Батболд
Сэтгэгдэл58
Элийрсэн гичий юу энэ бандь гэгч шунлаа дарж чаддагүй хулгайч нарыг буудах хэрэгтэй
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шүү дээ ! Цаг нь болохоор цагаан хараараа ялгарна доо ! Энэ хүмүүс уул нь зөв юм хийсэн юмшүү дээ.
Цаг хугацаа давчуу тэр мөчид,,,казах ч юмуу оросын хэсэг ноход эрдэнэт үйлдвэрийг авчихсан,,,эзэн суучихсан БАЙСАН бол,,,,Сайханбилэг өнөөдөр юу гэж хэлэгдэх байсан бол,,,,,,”””эрдэнэт үйлдвэрийг гадныханд өгсөн,,, луйварчин””””хэмээн,,,бас л ад үзэгдэж суух байжээ,,,,,яг үнэндээ,,,,мэнгэт нямдорж хэмээх нохой монгол улсыг мөнч их хорлон сүйтгэсэн юмшүүдээ,,,,
ЛА ЛАРЫН ОРОСУУД МОНГОЛЫН ТАЛД ЕРДӨӨ Л 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 400 САЯ ДОЛЛАР ӨГӨӨД АВ ГЭЖ ХУГАЦААГААР ДАРАМТАЛСАН БАЙДГЫН. ЧАДАХГҮЙ БОЛ ХУЖААД ЗАРНА ГЭДГЭЭ ШУУД МЭДЭГДСЭН БАЙДАГ. МОНГОЛЫГ ЧАДАХГҮЙ ГЭЖ БАСАМЖЛААД ХАРИН САЙХАН БИЛЭГ МАШ ХӨРДАН ЗГ ТОГТООЛ ГАРГАЖ ЭРДЭНЭБИЛЭГ НЬ МАШ МУНДАГААР МӨНГИЙГ ОЛЖ ЭНЭ НАЙМАА МАНАЙД ОРЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ. УЛНЫХАН МАНЫРАН БҮРД ХУЛГАЙЧУУД МӨН Ч ИХ БАЛАЙРСАНДАА
Сайханбилэг зөв юм хийсэн.
1937-40-өөд оны их хядлагыг яг тэр цагт нь бол олон нийт дэмжиж, "муусайн эсэргүүнүү дийг болж, хохь нь" л гэж байсан гэж бгаа. Яагаад гэвэл зохиомол суртал явуулаад ард түмний толгойг эргүүлчихсэн байсан хэрэг. Тэгвэл одоо цагт яг тийм юм болоод бгаа юм Энэ бол Баттулгын хятад танкны үлгэрийн л өөр нэгэн хувилбар нь юмшүү дээ ! Хэсэгхээн хугацааны дараа олон түмэн учрыг нь ойлгоод үнэн мөнийг нь мэдэх болно !!! Энэ бол гарцаагүй үнэн болой !!!
odoo oyuintolgoin or ni 17.9 terbum dollar bolson shuu. Mongoliin nit or 34 terbum baigaa l daa odoo. oyuintolgoin or jil bvr nemegdeed bgaa bolohoor yg haagdahad bid asar ih ortoi vlden dee. iimees Saihan balag pisdaa bol shorond hiij avsan dollariig ulsd tushjaaj gereeg tsutsulij oriig tootsohgui bolgoh heregtei bnaa.
Yag minii bodoj yavdag zuil. Sahal gej hadnii mangaa hemeen hevleleer balbaj baigaad zugeer l deeremdeed avchihsan met.
Ингэж солиордог амьтан шар хадны эмнэлэгт үзүүлж хэвтэх ээ бод.уулын чинээ харыг туулайн чинээ цагаанаар будах үлгэр .Цаад учрыг мэдсэнээс хойш ухвар мөчид нь яалаа ий лээ гэж мунгингаад толгой нь эргэмэр аядах биз .Ийм хөгийн зүйл эрээчиж шавхруу угаадас горьдож суудаг амьтан л бна больж үз зон олон чинь бодсоноор чинь болохгүй хэрсүүжсэн шүү
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан 400 сая доллароо сахал Эрдэнэбилэг бүрдүүлэхдээ 180 саяыг нь Монголын төрийн өмчит банкнаас босгож буюу хулгайлж ! 160 саяыг нь гадаад хүн буюу синга хужаа хүнээс зээлж ! 40 саяыг нь дотоодын кампани хүнээс өрөнд авч босгоод яг өөрөөс нь 20 сая л гарсан юм билээ ! Гайхамшигтай мeнeжeр гайхамшигтай луйварчин байсан шүү ! Хэрвээ Сахалаас Эрдэнэтээ амжиж буааж аваагүй бол сахал маань Азийн томоохон долларын тэрбумтан Монголын хоёр дахь тэрбумтан болох байлаа ! Анхныхан нь Оджаргал гээ биз дэ ! Яахав Элбэгдорж Сайханбилэг хоёрт их тус болсон гээд 100 сая долларыг өгөх бол сахалд юу ч биш !
ЯАЖ Ч МИАЛААД ХЯТАД , КАЗАХСТАН АВАХ ГЭЖ БАЙХАД НЬ 13 МЭХЭЭ ХЭРЭГЛЭН МОНГОЛДОО АВААД ҮЛДСЭН НЬ ТОМ ГАВЬЯА !
400 сая $-ыг босгож чадсан нь сайн менежер ийн ур ухаан бишүү?! Төрөөс зээлсэн мөнгөө тэртэй тэргүй буцаагаад төлнө, өөр бусад өр зээлээ ч төлнө, энд буруу юм юу ч байхгүй !!! МАН-ын амбиц, монголчууд бидний атаархал л энэ хүмүүст ялын тогтоол унших гээд бгаа юм ш дээ !!!
Ерөөсөө Оросууд зарахгүй эсвэл Хятадуудад зарчихсан бол амар байждээ Ингэж хэрүүл хараал орон шорон гадагшаа дүрвэлт болохгүй зүгээр
Ажиглагчын тэднийг буруутгах шалтгаан үгүй гэсэн дүгнэлт зөв буруу байсан гэдгийг цаг хугацаа харуулна. ХХБ-ны худалдан авах ажиллагааг мэнгэт сайдаас эхлээд бөөн луйвар мафи мэтээр тайлбарласан. Харин 49 хувь гарцаагүй Монголд ирсэн. Бид хуваагаад идэж байгаа. Эдгээр хүмүүс тухайн үеийн Ерөнхийлөгчийг хараагаад л занаад л зүхээд л. Хариуд нь МАН сонгууль амжилттай болсон.
Өөрийн мөнгөтөй бол захын ганзагачин ч Эрдэнэтийг худалдан авах байсан. Гагцхүү татварын буюу ард түмний мөнгийг өөрийн юм шиг шааж худалдан авсан нэр зүүсэн нь булай. Тийм л юм бол хэн нэгэнд эрхийг нь өгөөд мөнгийг нь бариулаад явуулах нь яасын?
Тэгээд Монголдоо л аваад ирсэн биздээ,өөр тийш нь зувчуулчаагүй шүү дээ ! Хувийн хэв шилд нь үлдээсэн бол бүүр ч их ашигтай л байх байсым даа !
Эрдэнэт 100% монголынх болсон нь зах зээлийн нйигэмд шилжсэнээс хойш хэрэгжсэн хамгийн том мега төсөл гэхэд хилс болохгүй. Монгол ковидыг давахад хамгийн их тус болсон газар Эрдэнэт. 49% оросынх хэвээр байсан энэ тухай санасны гарз. Эргэж бодох зөв өнцөг бол энэ.
Эрдэнэт 100% монголынх болсон нь зах зээлийн нйигэмд шилжсэнээс хойш хэрэгжсэн хамгийн том мега төсөл гэхэд хилс болохгүй. Монгол ковидыг давахад хамгийн их тус болсон газар Эрдэнэт. 49% оросынх хэвээр байсан энэ тухай санасны гарз. Эргэж бодох зөв өнцөг бол энэ.
Алиалагч А.Батболд чи мөн хуцваа !!!!!
ХҮРЭЛСҮХ ! ЮМЖИРДУЛАМ ШИГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ! ДАЛД ХЭЛБЭРИЙН БОЛОХООС ОНОШ ИЖИЛ !
А. Батболд гэж хэн бэ? Юу хуцаад байгаа юм. Хулгайчдын талаас овоо юм идсэн хулгайчийг хамгаалагч.юм байна гэж ойлголоо.энэ бол монгол хүн биш.
Монголыг дуусгасан хулгайчидыг авчирч ялыг нь эдлүүлэх хэрэгтэй.
Монгол ардын зүйр цэцэн үгс ямар аймаар үнэн юм бэ ?! "Өөх өгсөн хүнтэй Өөд уруугүй заргалднаа" гэж ! Тэр үед хэдхэн хоногийн дарах сонгууль бол ох гээд УИХ тарчихсан,чуулган хуралдах яма р ч бололцоогүй бсан, гатэл одоо УИХ-аар ор уулалгүй, ЗГ дангаараа шийдсэн гэж мяалдаг УИХ хуралдахыг хүлээсэн бол Хятад 49 хуви йг нь кармаалчихсаан манийг мад тавиад маасайж байх байсан даа !!!
Биднийг, хүмүүсийг юм мэдэхгүй, наад захын учир явдал, үйл явцыг ойлгохгүй гэж бодоод байгаад гайхахын ихээр гайхдаг. МАН ямарч үнээр хамаагүй АН-аас өшөө хонзонгоо авч байвал өөр бодох юмгүй! МАН-ыг тараах нь зүйтэй гэсэн үг яриа гарахад эргэлзэж байсан ч одоо бодоход үнэхээр Монголын ард түмэнд том нүгэл үйлдсээр байна!!!
Энэ 3 хулгайч л өөрт нь ашигггүй бол юуг ч юу гээд гүтгэж чадна.Энэ 3 МАН-ы төлгөн коммунистуудтай нийлж Нямдоржийн заавраар Сайханбилэг Сахал Эрдэнэбилэг тэргүүтнийг цаашлаад Ардчилсан намын хийсэн ажил бүхнийг харлуулж хувиа хичээсэн улс төрийн тоглолт хийсээр байгааг ард түмэн ухаарах цаг болсон. Оюутолгойн гүний уурхайг нээгээгүй, Эрдэнэт 100 хувь монголд ирээгүй бол Монгол яах байсныг энэ МАН-с нэг асуух юмсан.Мэдээж ажил хийсэн хүмүүст алдаа байгаа. Алуурчин хулгайч нарыг хүртэл яллахдаа хөнгөнийг хүндэд нь хамаатуулад хэргийн хугацааг ялладаг шиг ажлын үр өгөөжийг нь алдаанд нь харьцуулаад эх орондоо амар тайван ирж ажиилах боломж олгочих эр зориг төрийн алтан ухаан Хүрэлсүх Оюунэрдэнэ 2-т алга уу.
Энэ гичии А.Батболд гэгч юу донгосоод байна, Эрдэнэт үйлдвэр халзан Ганболд, тарвага Элбэгдорж нарын идэш болохгүй шүү, энэ захиалгат нийтлэлээ больж үз
Зөнөг өвгөн Байгаль чи хол очиж хуцаарай
А.Батболд маш зөв ухаантай сэдэв хөндөж бичсэн байна, эрүүл ухаантай хүн маш энгийнээр бодход яг үнэн юм бичжээ.
А.Батболд маш зөв ухаантай сэдэв хөндөж бичсэн байна, эрүүл ухаантай хүн маш энгийнээр бодход яг үнэн юм бичжээ.
Овоо тэнэг гаруу
Санаа нь зөв боловч хажуугаар нь хулгай луйвар хийсэн нь олон баримтаар нотлогдсон шүү дээ. Ингэж Хулгайч луйварчдаа хэдэн жилийн дараа хэргийг нь цайруулж, баатар болгоод байвал Монголд Авилга рхээл хахуультай тэмцэх бус өөхшүүлж, дэогэрүүлгч болох биз. Бат болд та овоо хэдэн бор юм халаасалсан бололтой
Хятадад бол тэр 2 аль хэдиин алуулчихсан байх даа.
Хардлага гүтгэлгээр олон хүн ажил албан тушаалд хүрдэг эцэстээ нөгөө хардлага гүйтгэлэг нь худлаа болоод өнгөрдөг ийм шудрага бус юм бидний цөөхөн Монголчууд дотор бага л байгаасай даа.
Оросоос авчраад улсдаа өгсөн бол гавъяа болох байлаа, хувьд авч хулгай хийцгээсэн хүмүүсийг адилхан хулгайч л өмөөрөх байх даа, хөх инээд хүрчихлээ байна.
Тэнэг минь чи "тэжээсэн бяруу тэрэг эвдэх ийн үлгэр л ярьж бна даа !
Ингэж хэрэлдэж байхаар буцаагаад Оросуудад зараяаа.амар зүгээр
Хуйвалдаан байсныг зөв гэж байгаа юм бол цаашид энэ улс хэзээ ч зөв болохгүй шүү дээ
Тэд улсад авах хувийг хувьдаа авчихаад улсад юу ч өгөхөө байсан учраас төр эргүүлж авч энэ олон зардлыг төлөх чадвартай болсон.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувийн мэт 20 жил ашиглаж олон их начдын хулгай хийснийг яах вэ?Оюу толгойн Дубайн гэрээг яах вэ?Өөр олон хулнай байгаа шүү дээ
ynen ni oldono,gehdee zeb yum hiisen gedeg etgeedyyded horig irne...yumnii ychir oilgoj baij,bas hamtran synalgyi setgelees l bol emeerch bolno...echyyhen synal baigaa bol?...chaasaa yabasgyi ee!!
Монголд шударга ёс бдаг бол ардын нам байхгүй бх бсан!!! Монголд сайн юм хийсэн хүмүүс шүү!! Дээгүүрээ хөшигний ард 10 дахин идэж ууж луйьардаж бгаа!! Хувийнхаа юмыг хүн луйварддаггүй!! Татварыг аваад явбал 10 дахин өгөөжтэй бх блаа!
Монголд шударга ёс бдаг бол ардын нам байхгүй бх бсан!!! Монголд сайн юм хийсэн хүмүүс шүү!! Дээгүүрээ хөшигний ард 10 дахин идэж ууж луйьардаж бгаа!! Хувийнхаа юмыг хүн луйварддаггүй!! Татварыг аваад явбал 10 дахин өгөөжтэй бх блаа!
Монголд шударга ёс бдаг бол ардын нам байхгүй бх бсан!!! Монголд сайн юм хийсэн хүмүүс шүү!! Дээгүүрээ хөшигний ард 10 дахин идэж ууж луйьардаж бгаа!! Хувийнхаа юмыг хүн луйварддаггүй!! Татварыг аваад явбал 10 дахин өгөөжтэй бх блаа!
Яг зөв. Энэ хоёр эрхэм бол жинхэнэ Эх орончид, Баатарууд юм.
Элбэгдорж ,Сайханбилэг, Сахал, урьж авчраад шүүхээс ял өгье.
Утгаараа Эмээгийн суга нь байж ядаж байгаа бололтой
Зөв , дэмжиж бна . Ардчилсан , хүний эрх чөлөө , шүүх засаглал нь хараат бус , хүний өмч хураахгүй , иргэдээ хамгаалсан төр шиг төр засаг Монгол улсад маш хэрэгтэй бна !!!
Дэмжиж бна.
Зөв!!!
Зөв!
Ер нь бол зөв юм хийсэн. Үүн шиг Төмөр замаа бас Монгол улс өөрсдөө авах ёстой. Гэхдээ Сайханбилэг болон Эрдэнэбилэг хоёрыг уучлах уу? гэвэл ҮГҮЙ.
Яахнав төмөр замыг хүнээр авахуулаад бас шоронд хийхнүү Одооч ёстой больёоо.хө
2 новш
Монголыг сүүлийн 30 жил сүйрүүлсэн "Ардчилагсад" сонгуулийн дараа толгойгоо өндийлгөн ард түмний баялагийг дахин дээрэмдэх үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж ийм юм бичиж эхлэж байна. Сонор сэрэмжтэй байгтун, ухаант монголчуудаа.
Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг нарыг цаазалач гэсэн ял нь багадана. Тэд Монголын ард түмэнд үгүйрэл хоосорол, ядуурал, гуйлганчлал, өвчлөл, утаа, түгжрэл, янхдалт, авилгал, ёс суртахууны доройтол, шунал, тачаал гээд энэ хорвоогийн муу бүхнийг авч ирсэн.
Тэдэнд Эрдэнэтийн 49 %-ийг өгсөн бол Эрдэнэт үйлдвэрийн ашгийн 49%-ийг буюу 273 тэрбум төгрөгийн 49 % буюу 134 тэрбум төгрөгийг зөвхөн Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг нар хармаалаад Монголын 3,5 сая гуйлганчин ард түмэн юу ч үйгүй хоцрох байсан. Монголын төр Эрдэнэтийн 49 %-ийг эдгээр бүлэг дээрэмчдээс хурааж аваад төрийн мэдэлд авсан нь ард түмэнд ашгаа өгч байна.