“Мегаватт”
Сүүлийн хоёр жил бид бүгд цахилгааны “мэгаваат” /буюу МВт/ гэдэг үг тогтоож авав, бүр чухамдаа ДЦС-4 нь 600-700МВт орчим, ДЦС-3 нь 150 МВт орчим үйлдвэрлэдэг бөгөөд манай нийт хэрэглээ оргил ачааллын үеэр 1600-1700МВт хүрдэг талаар ч тоонуудыг тогтоосон байх. Шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлдвэр бариасай гэж бүгд хүсдэг ч тэдгээр нь эрчим хүчний эх үүсвэртэй юу гэдгийг ихэнх нь мартчихдаг бөгөөд сүүлийн жилүүдэд л тогоо таслуулан байж нэг юм ухаарч байх шиг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200МВт-аар нэмэгдэж буй, 2030 он гэхэд 3300МВт орчим цахилгаан бидэнд шаардлагатай. Урьд жил манай улс 200МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давжээ /мэргэжлийн хэллэгээр 1500 орчим фидер дэх 2 сая хэрэглэгчийн 3151МВт хязгаарлалт!/. Харин анзаарсан бол энэ өвөл 12-р сарын 20 хавьцаанаас хойш буюу ерөнхийдөө ”ес эхлэснээс хойш” цахилгааны хязгаарлалт хийсэнгүй, уг нь ноднингоос хэрэглээ нь 150-200МВт-аар нэмэгдчихсэн байгаа шүү дээ.
50МВт+150МВт
Шулуухан хэлэхэд нийслэлийн эрчим хүчний асуудалд Нийслэл өөрөө анх удаа аминд тулсан маневр хийж чадсан юм. Хотын дарга 2024 оны хавар 300 тэрбумын 50МВт-ын батерэй хуримтлуурын станц барих тендэр зарлаж, улмаар 9-р сард Хятадын “Энвижин Энержин” салбартаа тэргүүлэх компанитай гэрээ байгуулж, барилга угсралтыг 77! хоногт гялалзуулж, санхүүжилтийг нь “International Financial Corporation”-ын 7.7! хувийн хүүтэй бондоор шийдэж, 12-р сар гэхэд төвийн системд эрчим хүч нийлүүлж, тохируулгын үүрэг гүйцэтгэж эхэллээ. Харьцуулахад 2023 онд 80МВт-ын батерэй хураагуурт хоёр жил зарцуулсан байдаг. Батерэй хуримтлуурын станц уг нь барилга угсралтын ажил нэг их цаг авдаггүй, бичиг цаас, мөнгө цаасны ажилд л хамаг цаг нь явдаг аж. “Багануурын батерэй”-г товч тайлбарлахад 200МВт/ц буюу 50МВт чадлыг 4 цаг нийлүүлнэ, шөнөдөө цэнэглээд, оргил ачааллын үеэр нь нийлүүлнэ гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг ДЦС-ууд яг тухай бүрт нь тааруулж үйлдвэрлэх боломжгүй заавал тохируулга шаарддаг ажээ. Тохируулгыг одоогоор Оросоос эсвэл батерэй хуримтлуурын станцаар шийдэж буй. Багануурын 50МВт станц тохируулга хийхээс гадна 25 мянган айлыг цахилгаанаар хангах чадалтай. Сонсоход амархан ажил мэт ч улс төрийн зүтгэл манлайлал байгаагүй бол ажил ийм шуурхай шийдэгдэхгүй байлаа.
Түүнчлэн Бөөрөлжүүтийн ДЦС-ын эхний 150МВт блок аравдугаар сард ашиглалтанд орж, зүгшрүүлэлт тохируулгын ажил хоёр сар хийгдэж 12-р сард төвийн эрчим хүчний системд цахилгаан өгч эхэлсэн бөгөөд Улаанбаатар бондоос дамжуулан санхүүжүүлж, эргэн төлөлтийг Бөөрөлжүүт ДЦС бүрэн хариуцахаар гэрээлсэн байна. Үнэ тарифын хувьд 2016 оны гэрээгээр 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан /орос хятадаас авдаг тарифаас 35 хувь хямд/. Олон жил ужгирсан эрчим хүчний төслүүдийг шуурхайлах боломжой ажээ, харин асуудлын углуурга юу байв?
“UB Business Opportunity”
Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал бол угтаа мөнгөний л эх үүсвэрийн асуудал. Өмнөх хотын даргын үеэс яригдсан 500 тэрбумын “Улаанбаатар бонд” дотооддоо гаргасан нь тэр дороо зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагч нар Нийслэлийн ирээдүйд итгэлтэй байгааг харуулсан дохио болов. Товчхондоо хөрөнгө оруулагчид 12% хүүтэй 500 тэрбумыг Нийслэлд олон жилийн хугацаатай зээлдүүлж буй хэрэг. Улмаар гадагшаа 500 сая долларын бонд гаргахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотыг 10 тэрбум долларын бизнесийн боломжтой гэж гадны хөрөнгө оруулагч нар дүгнэж буй. Сураг дуулах нь ээ хотын дарга Лондонд очиж 3 тэрбум паундын эх үүсвэр, Британы Засгийн газрын баталгаа хөөцөлдөж яваа ажээ. Саяхан Бээжинд зохион байгуулсан “UB Business Opportunity” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр зааланд 150 зочин ирнэ гэж төлөвлөж байсан ч санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 204 байгууллагын 500 гаруй хүн цугларч, зарим нь босоогоороо зогсож мань хотын дарга бараг хамба лам шиг олныг хуйлруулсан байгаа юм. Уг нь манай хот дэлхийн бусад том хотуудтай харьцуулахад жижигхэн хот, бидэндээ том санагдаад буй асуудлууд маш шуурхай шийдэгдэх бололцоотой. Үүнд харин улс төрийн манлайлал, шийдэмгий тууштай чанар л хэрэгтэй юм.
Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ
Яахав дээ, бусад аар саар шүүмжлэл бухимдал явж л байдаг ч зарим дорвитой ажлууд хийгдээд эхэлсэн байна. Олон жилийн нийтийн тээврийн асуудлыг ч хотын дарга болсон даруйдаа цэгцэлж 600 “хар биш саарал” автуус шуурхай шийдэж оруулав. Жаахан тоо бодъё, нийслэлд одоогоор 2000 айлын газар чөлөөлж 12,000 айл буюу хуучнаар 1,3,4-р хорооллуудыг нийлүүлсэнтэй тэнцүү хороолол босгохоор болоод буй. Тэрхүү 12,000 айл орон сууцанд орсоноор дахиад 12,000 айлын газар чөлөөлөгдөж тэнд нь дахиад 60-70 мянган айлын орон сууц баригдаж, тэр айлууд нь газраа чөлөөлсөнөөр дахиад цаашаа гэх мэтээр геометр прогрессоор өсөөд явбал хэдхэн жилд гэр хорооллыг орон сууцжуулах боломжтой. Туулын хурдны зам, тойрог замын төслүүд ч гараанаасаа гарсан.
Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг явдал. Тиймээс ч хамгийн галтай асуудал бүрт очиж явдаг, ямар сайндаа Гандантэгчэнлин хийдийн Чойжамц хамба ажлаа өгөхөд хүртэл “дараагийн хамба Нямбаатар уу?” гэсэн мааз яриа явж байхав.
Хүмүүс тэгтлээ анзаараагүй өнгөрсөн Багануурын 50МВт батерэй хуримтлуурын станц бол Нийслэлдээ л бараг “мега төсөл”, бонд буюу зээлээр боссон энэ станц борлуулалтын орлогоороо буцаагаад зээлээ төлчихнө. Тун дажгүй бизнес модель. Хариуд нь бид эрчим хүчтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй, хамгийн гол нь ажил ингэж хурдалж болдог юм байна, асуудал ингэж хурдан шийдэгдэж болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй үлдэж буй юм.
Хуулийн сайд байхдаа Риотой хэлэлцээрийг ахалж өр тэглүүлсэн, Оранотой гэрээ шувтрах үеэр хотод томилогдсон, алдарт China Energy-ийн гэрээг ч бас эхлүүлсэн. Засгийн гишүүнээр ажиллах үедээ 50 ажлын хэсэг ахалж байгаад, улмаар хотод ирэээд “Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ” гэсэн ерөнхий уриатай ажиллаж буй. Том асуудал нь мэдээж өнөөх утаа, түгжрэл, эрчим хүч. Болчих байхаа...
Нийтлэлч Аанхаа
Сэтгэгдэл33
Unen shu
Хамгийг адгийн бузар удирдагч ч гэсэн эрх мэдлээ удаан хадгалахын тулд ард түмэнд таалагдах өнгөлөн далдах ажлуудыг хийдэг.
Олон түмний хараалыг их хүртэж байгаа Нямбаатар мэтийн ардын намын хүн дүрст сүгнүүд удахгүй үнс чандруу болж хийснэ! Цаг нь ойрхон болсоон!
Хотын дарга бодож байгаа ажлуудаа зоригтой хийгээрэй. Амжилт
Ням Бао данжаад Авлигал хорооллыг чухам л одоохон нураах юм болж тэнгэр харж өлийж улин хуцаад байсан яасан бэ? Хошногоныхоо нүхээр гартал нь мөнгө чихүүлээд нам болсон уу? Ням Бао цавчаагаа хийж идэхийн тулд татвар юмныг үнийг өсгөөд байгааг өмхий малууд минь харахгүй байна уу? Мөнгө ихээр эргэлдүүлэхийн хирээр гэдэс нь цүдийж унгас хаялах нь их болж байгаа.Оюутолгойгоос Дан Хао данжаадаар толгойлуулсан УИХ-ын 21 гишүүнд 2 тэрбум долларын авлигал өгсөн хэрэг гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Олж уншсан уу өмхий малууд.аа
Баруунаас зүүн тииш монсс.нэсэх.яармаг.уулын замаар 2 давхар зам тавиад хотын төврүү ордогүй хотын төвөөс гардаг гарц гаргаад хийвэл гарц байна даа
Заяа нь хаясан өмхий хар малууд аа. Ням Бао данжаад Авлигал хорооллыг чухам л одоохон нураах юм болж тэнгэр харж өлийж улин хуцаад байсан яасан бэ? Хошногоныхоо нүхээр гартал нь мөнгө чихүүлээд нам болсон уу? Ням Бао цавчаагаа хийж идэхийн тулд татвар юмныг үнийг өсгөөд байгааг өмхий малууд минь харахгүй байна уу? Мөнгө ихээр эргэлдүүлэхийн хирээр гэдэс нь цүдийж унгас хаялах нь их болж байгаа.Оюутолгойгоос Дан Хао данжаадаар толгойлуулсан УИХ-ын 21 гишүүнд 2 тэрбум долларын авлигал өгсөн хэрэг гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Олж уншсан уу өмхий малууд.аа
тэнэг сда? Орох нь хаа нэг газараа бөглөрчл таарааш дээ
Хотынхаа иргэдийн төлөө үнэхээр зүтгэлтэй ажиллаж байна. Алс хэтийг харсан бодлого нь ер бус. Оптимизм, зориг гайхамшигтай. Залуу байхад ийм л байдагсан.
Хотын дарга сайн ажиллаж байгаа. Заримдаа хааяа хадуураад дайсан хорлон сүйтгэгч эрээд байгаа болохоос биш. Сонгууль нэгэнт дууссан. Хүссэн ч үл хүссэн ч ирэх дөрвөн жилд энэ даргын л гарыг харах болно. Олонхийн сонголт шүү дээ.
Заяа нь хаясан өмхий хар малууд аа. Ням Бао данжаад Авлигал хорооллыг чухам л одоохон нураах юм болж тэнгэр харж өлийж улин хуцаад байсан яасан бэ? Хошногоныхоо нүхээр гартал нь мөнгө чихүүлээд нам болсон уу? Ням Бао цавчаагаа хийж идэхийн тулд татвар юмныг үнийг өсгөөд байгааг өмхий малууд минь харахгүй байна уу? Мөнгө ихээр эргэлдүүлэхийн хирээр гэдэс нь цүдийж унгас хаялах нь их болж байгаа.Оюутолгойгоос Дан Хао данжаадаар толгойлуулсан УИХ-ын 21 гишүүнд 2 тэрбум долларын авлигал өгсөн хэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Олж уншсан уу өмхий малууд.аа
Ёрөнхийлөгч байсан жамуха Баттүлгад нэг загнуулаад гэхүү тэрийг нь ард түмэн санаж байна ! Жёнко Оросын Путины мафи болох нь тодорсон !үүнийг захын муур байтугай хулгана хэлнэ ! Одоо үёд жаахан элий балай Трамп нугас Москвад хэлэлцээ хийх гээд ирэх үёд болгоомжтой байгаарай ! Цөмийн дайн гарч магадгүй шүү !
niitlelch Aanhaa chi muu geleg bagasig sagaarai!!!!!ajil hiij baigaa hynoiig yrgelj harlyylah nobsnyyd ydahgyoi dee,ta nar yryydan doroitoh chag ni irne......
hyn terlehten amidarch yzeegyi chag hygazaa gej ygyi ee!!!!enee chagiin sylag bazaanyyd amidrah gej baigaa bol chag yedee zohichoj amidarch syr!!!!ta nar hotiin dargiig doromjloh erhy baihgyi ee!!ene hynii orond baisan bol (AANHAA)gyai ta ch myy l helyylne,baramnyyd aa!!baga daljignaarai,ynen gyizdeg yum suu!!!chihgyi nydgyi sohor aalznyyd aa!
Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг... Энэ үнэн. Тийм ч учраас би энэ эрч хүчтэй залуу даргыг НАМ харгалзахгүй дэмждэг. Түүнд болон түүний багт улам иа АМЖИЛТ ерөөе.
Unen shuu nam hamaagui hen irgediinhee tuluu Shuurhai ajillaj bna Irged demjine Hotin darga bolon hamtarch ajillaj bui bugdedni Amjilt
Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг... Энэ үнэн. Тийм ч учраас би энэ эрч хүчтэй залуу даргыг НАМ харгалзахгүй дэмждэг. Түүнд болон түүний багт улам иа АМЖИЛТ ерөөе.
Нямбаа чи шүү зоригтой ч хүчтэй удирдагч хэлснээ хийдэг эр дээ
Нямбаа чи шүү зоригтой ч хүчтэй удирдагч хэлснээ хийдэг эр дээ
Нямбаа сайн ажиллаж бгаа, дэмждэг
ИРГЭДИЙН МАШИНЫ ТАТЮАР АРАЙ ДЭНДСЭЭН ЮУМ ХЭМЖЭЭНДЭЭ ЗҮЙ ЗОХИСТОЙ БДАГ ХЭТРЭХ Л ЮМ БОЛ АЮУЛ
Заяа нь хаясан өмхий хар малууд аа. Ням Бао данжаад Авлигал хорооллыг чухам л одоохон нураах юм болж тэнгэр харж өлийж улин хуцаад байсан яасан бэ? Хошногоныхоо нүхээр гартал нь мөнгө чихүүлээд нам болсон уу? Ням Бао цавчаагаа хийж идэхийн тулд татвар юмныг үнийг өсгөөд байгааг өмхий малууд минь харахгүй байна уу? Мөнгө ихээр эргэлдүүлэхийн хирээр гэдэс нь цүдийж унгас хаялах нь их болж байгаа.Оюутолгойгоос Дан Хао данжаадаар толгойлуулсан УИХ-ын 21 гишүүнд 2 тэрбум долларын авлигал өгсөн хэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Олж уншсан уу өмхий малууд.аа
Данхтайгаа хамт огцор зайлж үз.
Том асуудал нь тэгээд хэрүүлүү бас орлого нэмэгдээгүй байхад татвараа500% нэмсэн асуудлуу битгий ингэж долигонож бай нямбаатар чинь шалдан байгаа шүү
Том асуудал нь тэгээд хэрүүлүү бас орлого нэмэгдээгүй байхад татвараа500% нэмсэн асуудлуу битгий ингэж долигонож бай нямбаатар чинь шалдан байгаа шүү
Том асуудал нь тэгээд хэрүүлүү бас орлого нэмэгдээгүй байхад татвараа500% нэмсэн асуудлуу битгий ингэж долигонож бай нямбаатар чинь шалдан байгаа шүү
Том асуудал нь тэгээд хэрүүлүү бас орлого нэмэгдээгүй байхад татвараа500% нэмсэн асуудлуу битгий ингэж долигонож бай нямбаатар чинь шалдан байгаа шүү
Эерэг талаас нь харж хэлэхэд татвар нэмсэн нь санхүүжилт босгохтой, бас хөдөөнөөс орж ирж бгаа машин.д түгжрэлд том хувь нэмэр оруулаад байгаатай холбоотой бх. Ажил хийж бгаа нь үнэн. Ийм хүмүүсийг нам харгалзахгүй олон түмэн дэмжиж бгаа. Цаашдаа 14 МЕГА төсөл болон хотын даргын хийж бгаа ажлууд хэрэгжвэл одоогийн утаа түгжрэл гээд хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэж найдаж бна. Хоосон яриа биш ажил хэрэг болж эхэлж бгаа учраас.
ta nar setgyylch yy?....yimyylegchid yy?ylmasiin dotorhi ene samuunaasaa salchgaa,hotiibn dargiuig eldebeer heldegee bolichgoo!!!ene hyn bysad ardyydiin, telee ajillaj baina,zebhen myy helegchid ta nart taalagdahgyi bol?...dyygai baichgaa...Nobsiin gelegnyyd be?.....
Aamhaa yu. Ene ch hend yu gj bichihee meddeg gar l daa. Ooriigoo niitlwl bichdeg bolohoor ih uhaantai, busad n mulguu gj bodood bdg biluu. Hunii huvid ch oliggui yum da iim yum bicheed suuh
Niitlelchee garchigaa Hamba Naymba bish Nyambaa hamba gej ugvul deer bailable....
Нямбаатар дайчин зоригтой шуурхай шийдмэг ажил хэрэгч чанараараа хотын тулгамдсан асуудлыг зөв шийдэж явааг сошиалын хог шаарууд яаж ч харлуулаад барахгүй үнэнд гүйцэгдэж бгааг алхам дутамдаа харж бна.Шинэ ондоо улам эрч хүч дүүрэн амжилттай ажиллахад ч итгэл дүүрэн баяртай бна.Баярлалаа
Долоогч