sonin.mn

ЗАГРЕБ, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /RIA Novosti/. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд Хорватын одоогийн Ерөнхийлөгч Зоран Миланович 50.11 хувь, түүний ойрын өрсөлдөгч, бие даан нэр дэвшигч Драган Приморац 22.3 хувийн саналыг тус тус авлаа гэж тус улсын Сонгуулийн хороо нийт саналын хуудасны 51.61 хувийг тоолсны дараа мэдээлжээ. 


Бусад нэр дэвшигчид 9 ба түүнээс доош хувийн санал авсан байна. 


Ням гарагт болсон Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 19:00 цагт санал авах байруудыг хааснаар дууссан байна. Сонгуулийн хорооны мэдээлснээр, сонгогчдын ирц 45.99 хувьтай байжээ.


Хорватын иргэд ням гарагт төрийн тэргүүнийг дахин таван жилийн хугацаатай сонголоо. Энэ удаагийн сонгуульд 3 сая 762 мянга 224 иргэн санал өгөх эрхтэй байсны 250 мянга орчим нь гадаадад амьдарч буй иргэд ажээ.


Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд найман хүн өрсөлдсөн байна. Тодруулбал, З. Миланович, Д. Приморац нараас гадна “Мост” намаас дэвшсэн Миро Буль, бие даан нэр дэвшигч Томислав Йонич, зүүний үзэл баримтлалтай "Можемо!" намын дарга Иван Кекин, DOMiNO намын дэд дарга Бранко Лозо, бие даан нэр дэвшигч Мария Селак Распудич, Нико Токич Картело нар өрсөлджээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг