Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.12.25) Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих зорилтыг дэвшүүлсэн.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлагдснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.
Мөн цаашид эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл7
Хоёр төмөр замыг холбочиж чадахгүй хөгөө чирж байгаа биз дэ ! Доор дээр өргөн нарийн болчихоод яаж холбохоо мэдэхгүй хөгөө чирж байна уу Данхаа ! Үсрээд л 100 мётрт багтах холболт нь бараг зууны мёга төсөл юм биш үү Данхаа !
Женкогоо барьж ширлээч
Женкогоо барьж ширлээч
Ямарч байсан хөдөлгөх ёстой төсөл. Удахгүй гацааж байсан хүмүүсийг ил болгоорой. Үнэхээр олон троллууд ажилдаг болж фб орчинд.
ENE SAID TENEG ERUUS MONGOL HUNIIG HUGJUULEH BAYLAG BUTEEDEG BOLOH ZUV HUMUUJILTEI ANGLI HELTEI MONGOL HUNIIG BUTEEH TALAAR OGT YARIHGUI GAZRIIN BAYALGAAA IH HEMJEEGEER ZUUH TUHAI L YARIJ TOLGOI TARHIIG N UGAAH YUM DAA
Энэ худлаа хэ хэ
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэг хүнд ноогдох үзүүлэлт 100000, бүр 1 сая доллар боллоо гээд ч тэр нь ард түмэнд наалдахгүй зөвхөн гадныханд очно шдээ. Ийм худлаа юм амлаад монголын баялгийг барах гэж улайрах нь гэмт хэрэг