Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа өрсөлдсөн Трамп 11 сарын 5-нд санал хураалтаар илүүрхсэн. Тэр нь хуульд заасан ялалтад хараахан хүрээгүй байжээ. Харин Хавайд 12 сарын 17-нд явагдсан санал хураалтаар ялалтын босгыг давжээ. Сонгуулийн хороо нь Трампын ялалт албан ёсоор баталгаажлаа гэж зарлав. Одоо 2025 оны нэгдүгээр сарын 6-нд Конгресс нь нийт саналыг тоолно. Тэрний дараа Трампыг 47 дахь Ерөнхийлөгчөөрөө зарлана. Тэгснээр Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө.
Трампын ялалт шат шатаар баталгаажиж байгаа ч түүнийг Америк ч дэлхий ч хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Шинэ Ерөнхийлөгч гадаад дотоод бодлого дээр ямар байр суурьтай байна вэ гэдгийг асар их сонирхож байна. Сонгуулийн өмнө болон дундуур хэлсэн үгээс нь санаа авч тайлбар анализ хийцгээж байна.
Энэ дотроос хамгийн ихээр нэг зүйлийг хэвлэлүүд онцлох болжээ. Тэр нь Трампын өшөө авалтын жагсаалт юм. Ингэх учир үндсийг америкчууд болоод дэлхий нийтээрээ мэднэ.
2020 оны өдийд Байдены ялалт албан ёсоор зарлагдаж байв. Тэгэхэд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Уисконсинд явагдсан санал хураалтын үр дүнд булхай орсон гэж шүүхэд хандсан. Тэрнээс болж Байдены ялалтыг зарлах хугацаа хойшилж байжээ. Хэдийгээр Байден ялж дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан ч Трамп түүнийг булхайгаар Ерөнхийлөгч болсон гэж үзсэн хэвээр өнөөдрийг хүрсэн. Тэгснийхээ улмаас Трамп 2020 оны сонгуулиас хойш амар заяагаа үзээгүй. Улс төр, хуулийн хүнд дарамтыг давсан. Тийм учраас 2020 оны ялагдлаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд өөрийг нь зовоосон хүмүүсээс өшөө авах жагсаалт гаргасан гэгдээд байна.
Трамп ялалт байгуулсныхаа дараа гаргасан өшөөгөө авах хүмүүсийн жагсаалт нэлээд урт байж магадгүй гэж хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа. Нэрсийг ч жагсаасан байв.
Жагсаалтад одоогийн Ерөнхийлөгч Байден, түүний хүү Хантер болон Байдены гэр бүлийн бусад гишүүд, Харрис, Ерөнхийлөгч асан Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Пелоси нар багтжээ. Үүнээс гадна Трамп Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Жеймс, хуульч асан Коэн, “Мета” корпорацийн үүсгэн байгуулагч Цукербергээс өшөө авах хүсэлтэй байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Мөн Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан асан Стрзок болон түүний амраг Лиза нарыг дуртайяа шийтгэнэ. Тийм шалтгаантай гэжээ. Тэдний тухай хэлсэн үгийг нотолгоо болгожээ. Трамп Тусгай зөвлөх Смитийг эх орноосоо хөөх ёстой, Байден, түүний гэр бүлийнхний араас жинхэнэ тусгай прокурор томилж ажиллуулна, Харрис хилийн асуудлаар хийсэн үйлдлийнхээ төлөө яллагдах ёстой, Обамаг цэргийн шүүхээр шүүхийг хүсч байна, Чейни эх орноосоо урвасан учир цэргийн шүүхээр шүүгдэх ёстой, Шифф бол дотоод дайсан, түүний эсрэг цэргийн хүчийг ашиглах хэрэгтэй, Пелоси ч дотоодын галзуу дайсан, Генерал Миллиг дээд хэмжээгээр яллавал зохино, Нью-Йоркийн ерөнхий прокурор Жеймс хүний эрхийн эсрэг хуйвалдааны хэргээр шоронд суулгана, Шүүгч Энгорон бол авлигач, улс төрийн хакер, Манхэттэний дүүргийн прокурор Брэггийг яллахыг хүсч байна, 2020 оны сонгуульд миний эсрэг ажилласан хуульчид, улс төрийн зүтгэлтнүүд, хандивлагчид, хууль бус сонгогчдыг урт хугацааны хорих ялаар шийтгэхийг уриалж байна, Цукербергийг анхааралтай ажиглаж байна, тэр ямар нэгэн хууль зөрчсөн тохиолдолд насан туршдаа шоронд сууж болно гэх зэргээр мэдэгдэл хийснийг дурдсан.
Трамп нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа эдгээр мэдэгдлээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг америкчууд онцгой анхаарч байна. Гаднын мэдээллийн агентлагууд ч чих тавьсаар байна.
Түүнээс гадна Америкийн 47 дахь Ерөнхийлөгчөөр баталгаажихад тун ойртсон Трампын энэ түүх Монголд давтагдаж болзошгүй нь. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай таван намаас нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийн тоо хөдлөхгүй. Харин нэр дэвшигчид хэн байх вэ гэдэг чухал бөгөөд сонирхолтой. Одоогийн Үндсэн хуулиар зөвхөн шинэ хүмүүс нэр дэвших үү, эсвэл өөрчлөлт ороод хуучин Ерөнхийлөгч нарын зарим дахиад нэр дэвших үү. Уул нь Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн уг эхийг зөрчиж болохгүй. 2019 онд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэсэн нь уг эх дэх Нэг удаагийн бүрэн эрх нь дөрвөн жил байна, дахин нэр дэвшиж болно гэсэнтэй зөрчилдөнө. Эхлээд дөрвөн жил, дахиад нэр дэвшинэ гэхээр сонгогдвол найман жил ажиллана гэсэн үг. Тэгэхээр 2019 оны өөрчлөлт нь уг эхийг дордуулсан гэсэн ойлголт үүснэ. Үндсэн хуулийг өөрчлөхийг хүсэгчид гүйцэтгэхдээ ийм суурь шалтаг гаргаж хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ зөрчил байна, буцаад дахин нэр дэвшдэг болгоё гээд шийдчихвэл өмнөх Ерөнхийлөгч нарын зарим нь нэр дэвшинэ. Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бол бүр бэлдэж байгаа нь ажиглагдаад байгаа. 2024 оны орон нутгийн сонгуулиар яав? Намынхаа дотоод сонгуулиар нийслэлийг мэдэлдээ авсан тэрээр тэр сонгуульд жинхэнэ өөрийнхөөрөө оролцсон. Хүүхэд хөгжлийн дэвтэртэй болгоно гээд яриад явчихсан. Орон нутгийн сонгуульд түй ч хамаагүй сэдвээр өрсөлдсөн. Жинхэнэдээ Х.Баттулга орон нутгийн сонгуулиар орон нутгийн сонгууль хийгээгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдсэн. Хараад байгаарай хэрвээ Үндсэн хууль дахь халтай заалт өөрчлөгдөхөөр бол удахгүй Хүүхэд хөгжлийн дэвтрээ яриад гараад ирнэ. Эрх нээгдвэл түүнд боломж байгаа. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр дөрвөн жил л ажилласан. Одоохондоо олон нийтийг уйдаагаагүй гэсэн үг. Дахин нэр дэвшвэл хамгийн эвгүй нэр дэвшигч болно. Энэ бүгдээс илүүтэйгээр Х.Баттулга дахиад сонгогдвол Трамп шиг жагсаалт танилцуулж магадгүй. Тэгж сонсогдоод байна. Тийм учраас Х.Баттулга “Монгол Трамп” болох уу гэсэн утгатай зүйл яригдах болжээ.
Шалтгаан нь Х.Баттулгын фээврит нь Трамп. Ерөнхийлөгч байхдаа уулзаж байсан. 11 сарын 5-ны санал хураалтын дүн гайгүй гарахад хамгийн түрүүнд баяр хүргэж утсаар холбогдсон гэж байгаа. Тэр байтугай орой нь Тамгын газрын даргаа дуудаж 100 грамм татаж тэмдэглэсэн. Харин Х.Баттулгын өшөө авалтын жагсаалтад хэн хэн байх бол гэдэг ихээхэн сонирхолтой.
2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд нэр дэвших эрхээ Цэц дээр хусуулсантай л холбогдох байх. Тэр өдөр Цэцийн дунд суудлын хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж байсан юм. Тэгэхэд цэцэд мэдээлэл гаргаж байсан гурвын нэг нь Засгийн газарт Шадар сайд, бас нэг нь Цэцийн гишүүн болчихсон л байна. Тэр үедээ Х.Баттулгын дахин нэр дэвших эрхийг хассаныг Тамгын газрын дарга руу нь чихээд өнгөрч байсныг олон хүн өнөөдөр санаж байгаа байх. Гэтэл мэдээлэл гаргасан гурваас гадна тэр үеийн эрх баригч намын удирдлагууд энэнд хамаатай л гэдэг. Намынхан нь ч бас. Хагараад хоёр хуваагдчихаад байсан намынх нь нөгөө талынхан өрсөлдөгчтэй нь нийлээд тоглоод явчихаж билээ. Энэ мэтээр Цэцийн шийдвэрийн энд тэндээс Х.Баттулгын өшөө авалтын жагсаалт бүрдэх талтай. Гэхдээ эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрчилж өмнөх болоод одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхтэй үгүйг нэг тийш болгосны дараа энэ тухай яригдана.
Ажиглагч А.Батболд
Сэтгэгдэл17
Хараал идмэр, үхэж далдраасай !
Үхсэн ацаараа,,,жэнко ,өсөхийн өлөн хулгайч,,,бөгспутин шиг дебыль,,,,гүржийн хөлбөмбөгчин монголын бөхчин мэтсийн булчингын масс хэт их,,,,, таохины масс булчингийн масстай урвуу хамааралтай юмшүүдээ,,,,,,
Ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар Баттулга нэвт гарч ирнэ, харж л байгаарай!
жингэр женко,,,бөгспутины улаан луйвар дэмжилэгээр гарч магадгүй юмшүү,,,
гатнуул, шш, цагдаагийн дарга
өмнөхүүд дахин нэр дэвшиж сонгогдох эрхгүйгээр дараагийх 6 жилээр сонгогдох боллоо гэсэн. ватлга өөрөө зөвшөөрсөн шиг. баг нь санаачлаад баг нь унагачихсан гэсэн үү. одоо тэгээд яах гээд байган. өшөө авалтын жагсаалттай, ажилд оруулж өгнө үү. бөх бэлгүүтэй шиг нуруу хугалж өгнө. ок
эхний ээлжинд гаж донтон педонуудыг. мөнгө хуурамчаар үйлвэрлэгчидыг. рецидив алуурчин хулгайчид.
Х.Баттулгыг Монголын иргэд, сонгогчид сонгохгүй нь тодорхой. Хань хамсаатнууд, хуйвалдагчид нь нь сэрүүн зүүдээ ярьж, бичиж л байг. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг.
...танкны үлгэр нь өөрийг бүдэрүүлсэн дээ хөөрхий
2024 оны сонгуулиар бүрдсэн УИХ, Засгийн газрын нэр хүнд эдүгээ аль хэдийн уланд уначихаад байгаа байдал хэвээр үргэлжилбэл 27 онд Женко нэр дэвшвэл хар масс шууд сонгоно шүү!!!
2009 оны Монголын өдөр тутмын сонинд Оросын тусгай албаныхан Дёрипаскагийн санхүүжилтээр Монголын улстөрчдөөс өөр йн хүнээ сонгох ажиллага явуулж байгаа тухай мэдээ гарсан Ингээд урвагч увайгүй Баттулга олзлогдсон Монголыг хорлосон улстөрчид их...Гэхдээ энэ Баттулга шиг улс эх орноо худалдсан нь гараагүй .
ХБАТТУЛГА ОРОСЫН ГАР ХӨЛ НАРИЙН ЦАРИГ ЗОГСООХ ХООРОНД ОРОС НЬ ХЯТАДРУУ НАРИЙН ЦАРИГ ТАВЬЖ БАЙГААД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 20 ДАХИН НЭМСЭН. ЭРГЭЭД ХАРСАН ЧИНЬ МОНГОЛ ХЯТАДАД НҮҮРСЭЭ ЗАРЖ ЧАДААГҮЙ ОРОС ИХ ЗАРЖ ОРОС ХОЖСОН БАЙСАН ҮҮНИЙГ ХБАТТУЛГА ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ҮНДЭСТНЭЭ ХОРЛОСОН ПОПУЛИЗМЧ ХБАТТУЛГА СӨНТҮГЭЙ ҮЕИЙН ҮЕД МАРТАХГҮЙ !!!! ЭНЭ МУУ МАЛД ИТГЭЖ САНАЛ ӨГСӨНДӨӨ МАШ ИХ ХАРАМСДАГ
gadny turshuul shuu dee
Тэтгэвэртээ суулдаа...яршигтайн
Х.Баттулгыг дэмжээд гаргаад ирвэл МАНАН чичирч эхэлнэ. Хүүкийн карьер улс төрд цэг.
Баттулга ахиад СОНГОГДООСОЙ
Женко эргээд ерөнхийлөгч болж дутуу ажлаа гүйцээх хэрэгтэй. Дэмжиж байна, Женког