2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгажээ.
Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10 хайрцагт тус тус хийн нуун далдалсан 24 нэр төрлийн эм илэрсэн байна. Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эдгээр эмнүүдийн дунд мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр байсан ба энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мансууруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Эдгээр эмийг мансуурах зорилгоор тун хэтрүүлэн, зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж, гар, хөлийн хуруу эд, эрхтэн нь үхжих цаашлаад тайруулах эрсдэл үүсэгдэг аюултай юм.
Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм бэлдмэл авч явахгүй байх, дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл3
Hil deer mas sain anhaaralttai ajillaarai,Hyatadaas hor l irne suu!!!bidnii dynd ta nariig hyanadag tagnyylyyd mas ikhe baina ene bygdiig ta nar medehgyidee hoorondoo hereldeed bna uu?esbel medsen her ni yah be?...gej boddog boloo yu?../..men naransebrein boomtiin tyhaid ch bas l bodolchoh hereg?Hyatadiin hil deer ardyyd ochood hileer hyadadyyd bizgyi orj ireed ajil hiigeed dyraaraa baina geh ene ylas yah yostoi be?.......deed tybsindee zailsgyi togtoj yarilzah saardlagatai bys yy?....internet plokuud la&ibaar yabaag harlaa?...ylas oron mini iim uitgartai ter zasagiinhaa aliniig ch ynend haanaa baigaag ni haran haramsaj syyna?...ta nar mini hois doo?...yah yosrtoi be,..................
Өвчнөө намдаах эрхийг МАН бас хорьж байгаа юм уу?
ХИЛ ГААЛЬГҮЙ БОЛГООЧЭЭ ОРСЫН ЭМ ХУУРАМЧ БАЙДАГГҮЙ ОРСООС АРАЙ ГЭЖ ЭМ ОРУУЛЖ ИРЖ БАЙХАД ЭМИЙГ НЬ ХУРААЖ АВЧ АШГИЛЖ БОЛОХГҮЙ ГААЛЬ ЗААВАР ДЭЭР НЬ ҮЙЛЧИЛГЭЭ НИЙ ЗААВАР НЬ БАЙГААШ ДЭЭ МОНГОЛ ОРСЫН ТАРХИНЫ ЦИНАРИЗИН ХАЙГААД ОЛДОХГҮЙ БАЙНА НОШПА АЛГА ЕР НЬ ОРСЫН ХӨРӨГТЭЙЙ ЭМ АЛГА ОРСЫН МОНГОЛД ТАВ НУГАРЧ БАЙНА