Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Францын хөрөнгө оруулалтай "Бадрах Энержи" компаний авлигатай холбоотой хэргийн шүүх хурал Францад саяхан болсон билээ.
"Бадрах Энержи" ХХК-ийн 66 хувийг Францын төрийн өмчит Орано майнинг групп нь "Арева Монгол" компаниар дамжуулан эзэмшдэг бол 34 хувийг Монголын төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК "Мон-Атом" компаниар дамжуулан эзэмшдэг. "Бадрах Энежри" ХХК нь 1996-2018 он хүртэл “АРЕВА Майнс” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан агаад Парисын шүүх 2013-2017 онд хамаарах "АРЕВА"-ийн авлигын асуудалтай холбоотой хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.
Шүүх “АРЕВА Майнс” ХКК-ийн 2013-2017 оны Монгол Улсад явуулсан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэргийг дахин хэлэлцсэн байна. Өмнө нь уг асуудлаар "АРЕВА" хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийгээд байсан ч мөрдөн байцаалтын явцад зуучлагчаар дамжуулж хийсэн маргаантай төлбөрүүд нь авлигын шинжтэйг илрүүлсэн байна. Үүнийгээ ч "АРЕВА"-ийн тал шүүхэд хүлээн зөвшөөрч, 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ.
2015 онд эхэлсэн мөрдөн байцаалтын явцад "АРЕВА" нь “Eurotradia International” зуучлагч компаниар дамжуулан хийсэн 1.275 сая еврогийн асуудалтай төлбөрийг илрүүлжээ. Энэхүү эх үүсвэрийг ашиглалтын лицензийг баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд Монгол бизнес эрхлэгч рүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байв.
Гэвч хяналт шалгалтаар тухайн зуучлагч тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд шууд оролцоогүй нь тогтоогдсон байна. Мөн хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтны хамааралтай үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулжээ.
Үүнийг тодруулбал Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газрын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг 2018 оны 11-р сард албан тушаалаа урвуулан ураны тусгай зөвшөөрөл Францын компанид олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр АТГ-аас саатуулж байсан байдаг.
Хэдийгээр Монголд энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй ч “Арева”-аас Монголын төрийн албан тушаалтан 1.275 сая еврогийн авлига авсан нь үнэн болж таарлаа. Дээрх авлигын хэрэгт холбогдох хүмүүс болон “Eurotradia”-ийн талаарх хэргийг ирэх долоо хоногт тусад нь хэлэлцэх ажээ.
Зөөвч-овоогийн гэрээ ид яригдаж буй Монголын Уул уурхайн дэд сайд асан авлига авч байсан хэрэг шийдэгдэж буй нь ямар учиртай вэ? Ураны гэрээ урагшлахгүй 10 жил болсон жинхэнэ шалтгаан нь чухамдаа энэ юм биш үү ?
О.Эрдэнэбулган нь Н.Алтанхуягийн фракцийн гол гишүүдийн нэг бөгөөд дэд сайдаас огцорсныхоо дараа улс төрийн үйл ажиллагааг ихээхэн бийлэгжүү явуулж, УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан юм.
Францад хэрэг нь шийдэгдэж байгаа энэ үед Монголд ч холбогдох этгээдүүдийг дахин шалгах нь зөв биш гэж үү? Ураны гэрээг 10 жил гацаасан буруутан "авилгач экс сайд" ер нь ингэхэд хаана явна?
С.Сарнай
Сэтгэгдэл14
Уран гацаг ээ, өчнөан ашигт малтмал ашиглаж байж өөдлөөгүй, уран бол бүүр цаашаа. Байгаа юм байж л бхйг. Биднээс илүү хойч үе маань зөв ашиглаг
За тэнэгт
Гадаадын хэвлэлд гарсан мэдээг үзвэл "Арева" өөрөө монголын албан тушаалтанд мөнгө өгөөгүй, харин үйлчлэгч “Eurotradia International” нь лиценз төлбөрийн 1,2 сая еврог Эрдэнэбулганд албан ёсоор өгснийг цаад золиг нь хусчихсан юм байна даа!! Гэтэл энэ хэргийн талаарх мэдээг манай хөлсний сэтгүүлч нар "Арева монголд авлига өгчээ" г.м. гарчиг өгч суртал нэвтрүүлэг хийгээд эхэлжээ!!!
10 н хэдэн жилийн өмнөх хэрэг үү, 1 сенсаацыг нөгөөгөр дарах гээл гаргаж бн уу. Утааг дарах уу
Энэ хэн гэх урвагч хулгай вэ. Дарвиктчихмаар.
Гацах болтухай. Гацаад. Байж байг.
ta nar byy tenegt!!!ene zebhen Mongol hoyoriin hoorond YRAN ajillabal sain ,bidend sain manai ylasiin hegjil checehegleld heregtei baina.harin bysad yyl yyrhaig bol zogsooh ni sain hereg,bid ene yyl yyrhaigaas hamaaralgyi hegjimeer baina?...ene tal deer chini harin hych neg bna suu!!!!olon nohoi hyzahad haa hamaagyi gelegnyyd hyrch ireed dyy negddegiig harin medne.........................
Булавч бултайнааа. Сүүлийн 20 жилд гадныхныг ингэж сэгсэрсэн буюу сэгсрэх гэж авилга нэхсэн гарууд мөд ингээд он сар. нэр устайгаа мөд гараад ирнэ дээ. Аваадсурсан гарууд он дараалаад дээлээ нөмрөх учир хүйтэн хөлс нь цувж эхэлж бна даа. Хорвоод илчлэглэгдгүй юм гэж үгүй болсон цаг даа.
Бөөгийн элч франц монголын түшмэдэд авлига өгч уран олборлох гэж байгааг хэлж. Франц улс монголд эзлэгдэж байснаа мартаж гэж хэлэв
МАН д сэдвийн чиглэлийг өөрчлөх адил технологитой тактик байнга гарч ирэх юм, олон жилийн бус сүүлийн хэдийн жилийг авилгалыг Францын шүүх авч хэлэлцлээ, Оюун эрдэнэ өөрөөр хэлбэл чамд гэрээгээ хий, хийхгүй бол чиний авсан мөнгийг зарлана гэж...
Гадаадын хэвлэлд гарсан мэдээг үзвэл "Арева" өөрөө монголын албан тушаалтанд мөнгө өгөөгүй, харин үйлчлэгч “Eurotradia International” нь лиценз төлбөрийн 1,2 сая еврог Эрдэнэбулганд албан ёсоор өгснийг цаад золиг нь хусчихсан юм байна даа!! Гэтэл энэ хэргийн талаарх мэдээг манай хөлсний сэтгүүлч нар "Арева монголд авлига өгчээ" г.м. гарчиг өгч суртал нэвтрүүлэг хийгээд эхэлжээ!!!
1,2 сая евроны тодорхой хэсэг МАН-ын дарга нар,АТГ, Цагдаа тагнуулын гүзээнд орсон болоод энэ хүн чөлөөтэй эрх дураараа явж чадаж байна.
Uunii gol nairuulagch n tuhain ued zahiral ner zuuj yvsan Badamdamdin gedeg pizikch bdg shuu ! ter buruu garaar yvsan mungu tuuntei holbootoi !
bombogor deer arhichin bolson hogiin pisda