Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр (2024.12.17) томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Сайд Н.Учрал Тапан Мишрад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэг, энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
Түүнчлэн Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх зорилтыг тууштай дэмжин, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс дахь НҮБ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлан Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын дунд шилдэг бөгөөд бүтээлч тайлангаар шалгарсан нь бүс нутагтаа “сайн жишээ” болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Ноён Тапан Мишра Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улсын Төр, засаг үргэлж дэмжин ажиллаж байсныг дурдаад цахим засаглалыг хөгжүүлэх, тэгш, хүртээмжтэй ниймгийг бэхжүүлэхэд нээлттэй, үр дүнтэй дэмжин хамтран ажиллаж байсанд Сайд Н.Учралд талархал илэрхийлэв.
Сэтгэгдэл0