sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Улаанбаатар хотын утааны асуудлаар УИХ-ын дарга, Засгийн газрын нэр бүхий гишүүд, сайд нар ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаныхантай уулзалт хийж, чиглэл өгсөн билээ. Энэ үеэрээ тэрээр: "Засгийн Газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Сайд нар ажлаа аваад удаагүй гэдгийг ойлгож байгаа. Одоо ажилдаа орцгоо. Салан задгай байна. Эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа. Гаргасан амжилтаасаа яагаад ухраад байна вэ? гэдэгт асуудал байна. 


Цар тахлын үед бүх айл өдөржингөө галлагаа хийдэг байхад болоод л байсан. Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлж халаад Улаанбаатарыг бүрхэж байна.


Тавантолгой түлшийнхэн хатаалт хийхгүй байгаа. Миний сонссоноор 13 хувийн чийгшилтэй байна гэж сонссон. Бид нарыг ажиллаж байхад 4 хувийн чийгшилтэй байсан юм. Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул. Хэн нэгний толгойг элээд байх шаардлага байхгүй" гэсэн байна.


С.Сарнай