Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм.
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар багуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл19
Хурдан шинэ нийслэлээ байгуулж нүүцгээе ээ
Zamaa heden ursgaltai bh ni hamaagui orgon chanartai hiigeerei de bairnuudiin hoorondoo zaitai haragdah orchin saitai galiin ayulgui bdal gsngasan ydaj amarhan shatna gd undsen horonhond burtgedgui Kanab hausiihaa daitai hj uzeerei Ta nariin galiin ayulgui gd bga bairnuud chini Kanaf hausaas ch shatamhai shuu
Суудлын зориулттай галт тэрэгний зам тавьбал.
Ачааны хурдны галт тэрэг хүртэл гарсан
Хүк Хархоринг мөнгө болгож харсан л бол дуусаа. Энэ эртний хот ингээд дууслаа.
Манайхан хот барих болотный ! Монгол хуухэд усаар тоглох болотный! Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын жишгээр Хот суурин соёл иргэншил 5000 жил хөгжиж байгаа улсуудаар бариулаа!
Хархорин хотыг байгуулах юм бол УБ-т метро хэрэггүй дээ, төр засгийн байгууллагууд, их дээд сургуулиуд Хархорин руу нүүх тул метро хэрэггүй шүү, бөөн мөнгөний гарлага
казахстаны Астана хотын туршлагыг судлаарай даа
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B5%D1%80%D0%B5%D0%BD%D0%BE%D1%81_%D1%81%D1%82%D0%BE%D0%BB%D0%B8%D1%86%D1%8B
500000 бага бишүү
Шинээр шилжэж очиж байгаа айл өрхөд яамар тэмжлэг байгаа вэ төр захиргаа наас
Шинээр шилжэж очиж байгаа айл өрхөд яамар тэмжлэг байгаа вэ төр захиргаа наас
Энэ макет нь Астанаг жижигруулчихсэн юм шиг л харагдаж байна.Балай юм. Дэлхийн нэртэй хот байгуулалтын Гадаадын эрдэмтэд,хотуудын Мэрууд, дэлхийн түвшний мэргэжилтнүүд ,санхүү эдийн засаг түүх соелын зүтгэлтнүүд,Гадаад яам,Тагнуулын ерөнхий газарын ,банк, их сургуулиудын төлөөлөл байхгүй байна. Энэ тайлбарлаж байгаа нь зогсоод сонсож байгаа энэ тэр нь нэг л жул,даржин,дүр эсгэсэн, арга барсан,ажилаа ацагласан, хөлдүү хошин марзан тавмлттай гэмээр харагдаад байна шүү!
Тавилтай
Тавилантай
Тамтай
ШИНЭ 100 АЙЛ ТӨВ ЧИНЬ АЖИЛЛАЖ БАЙХАД ЮУУН ШИНЭ ХОТ ВЭ?
ШИНЭ 100 АЙЛ ТӨВ ЧИНЬ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ЮУУН ШИНЭ ХОТ ВЭ?
Ардын нам гэж зальжингууд !хайран төсөв ч хулгайчдын дансанд явлаа даа