Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр (2024.12.16) захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулах юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр ажиллана.
Сэтгэгдэл6
Хосбаяр төлөөлөгчдөө ажилд нь амжилт хүсье
Чононд мах хадгалуулна гдг шиг! Наадуул чинь бүгд хамсаатан найз нөхөд ниилж хулгай хийх юм хайсан нүд нь бүлтэгнэсэн өлөн Хулгайчууд шү дээ! Ажлын хэсгээ алд! Засгийн газар, эрээний төлөөлөгчиин газар хотын засаг бүгд огцор!
Бас нэг хийхээ олж ядсан юмнууд.
нэг хүн орсын холбооны улсад аваачиж шинжлүүл
ажлын хэсэг байгуулах, дутагдал илрүүлэх яахав, сонсгол хийгээд байдлыг тодруулдаг, ХАРИУЦЛАГА ГЭЖ ЮМ БАЙДАГГҮЙ
одоо ашиглаж байгаа шахмал түлш гэгч нь зүгээр л нунтаг угаарын хий агуулсан нүүрсний хог, жинхэнэ шахмал түлшээ солонгос, германаас авч ирэд харьцуулаад хар