Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.
Л.Мөнхбаатар гишүүний энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсөл дэх зохицуулалттай холбоотой асуудлаар Б.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Х.Баасанжаргал гишүүн хуульд өөрчлөлт оруулснаар үүсэх үг дагаварын талаар тодруулсан. Мөн тэрбээр улс төрийн нам нь ардчиллын суурь бүтэц, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зохион байгуулалтаар хангадаг. Энэ бүтцийн үйл ажиллагаа хариуцлагатай байж гэмээ нь иргэдийн засаглах эрхийг хангах, төрд итгэх итгэлийг өсгөхөд их чухал үүрэгтэй. Тиймээс намууд хуулийг хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна гэлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулахдаа “Төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн 2 дугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байгаа” хэмээв. Цаашдаа дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг хангах шаардлагатай гэдэг хариултыг өгсөн. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 7 нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгааг энэ ташрамд дуулгасан.
Ө.Шижир гишүүн, төсөл дэх хуулийн хугацааг дахин өөрчилж, тухайн заалтын хэрэгжих хугацааг дахин хойшлуулах саналыг намууд гаргавал хэрхэх талаар тодруулсан. Улс төрийн намын тухай хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулиар тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан. Төслийг батлаад, хэрэгжүүлсний дараа цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй. Иймд намууд хариуцлагатай байх ёстой, дахиж дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ойлголт байж болохгүй гэдэг хариултыг Н.Учрал сайд өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хэлэхдээ “Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг сунгах шаардлагыг парламентад суудалгүй намуудаас хүссэн. Энэ дагуу нэг жилээр сунгаж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө одоо бүх нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээж байна. Дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр Үндсэн хууль дахь “…Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна…” гэсэн хэсэг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих хугацаатайг сануулж байв. Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй гэдэг нь статистикаар 22.000 орчим гишүүнтэй нам л улсын хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах юм байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг 37 нам үүнийг анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлсэн. Мөн 2 болон түүнээс дээш сонгуульд оролцоогүй намыг идэвхгүйд тооцох, намын удирдах байгууллага, төлөөллийн төв байгууллагаа 5 жил тутам хуралдуулах, эс бол идэвхгүйд тооцох зэрэг олон шаардлагыг хангах үүрэг хүлээж байгааг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин улс төрийн намуудын төлөвшлийн талаар байр сууриа илэрхийлээд, энэ талаарх бодлогыг тодруулж Н.Учрал сайдаас хариулт авсан.
Улс төрийн 12 намаас дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацааг хойшлуулах санал гаргасан гээд, цаашид мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлээгүй намууд улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдэг хариултыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өгөв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 97 гишүүний 87 нь дэмжин баталсан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын гаргасан саналаар Д.Амарбаясгалан дарга хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулав. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл9
МАН-г газрын хөрснөөс арчиж устгах естой. МАН ард түмний нэгдлийг хагарган бутаргах гэж яриад байгаа нь хятад гаралтай эдгээр иргэдийг бүү оролд тэд нар бол Монголын эзэд болсон, ,тэдний ууж идэхэд бүү садаа бол гэсэн утгатай анхааруулга. Голомтын Баясгалан,Сахал Эрдэнэбилэг, Номтойбаяр , Буян Жагаа,Хурц, гэсэн улс бүгд хятад гаралтай.Түүх архивын баримт сөхвөл 1921 онд манай улсад ардын хувьсгал ялсны дараа элдэв башир аргаар засаг төрийн өндөр албанд гарч ирсэн МАН-ын дарга Бай Линь Цэрэндорж гэгч хужаагийн эрлийз ямархуу хор найруулдаг байсныг түүхийн ном сөхвөл гарч ирнэ. Дотоод яаманд л гэхэд хошуучаас дэслэгч генерал хүртэлх цол хэргэмтэй болсон 16 хятадын эрлийз байдаг. Монголын Чингисийн алтан ургийнхан , эх орончдыг, толгой дараалан алсан улс бол МАН-ын манж хятад гаралтай эрлийз хунхуузууд..Батлан хамгаалахын үе үеийн сайдаар МАН-ын хятадын эрлийзүүд сонгогдсон байдаг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-т өгч шалгуулдахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр "УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 11-нд Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй нэг сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад долоо хоног хэрэгжүүлэхгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэлээ.
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. Харин түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна. Хэргийг сануулахад, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клубт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан Б.Золбоо хохирогч бүсгүй С-гийн нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн, Ч.Ганхуяг ч хохирогчийн биед халдсан нь тогтоогджээ.
Төр хариуцах ёстой төсөл дээр том толгойлсон “Энержи ресурс”-ийн нэг нөхөр гэдэг нь хэн юм бэ…
Ерөнхий сайдыг Шанхайд хэлэлцээр хийж явах зуур Д.Энхтүвшин нарын гишүүд төсвийг эсэргүүцэж эх оронч царайлсны цаад учир өдөр ирэх бүр улам тодорсоор байна. Шанхайн айлчлал, тэнд хийгдсэн гэрээнүүдтэй холбоотойгоор өмнөх, хойдох маш олон асуудал хурцаар босч ирж байх шиг байна. Бүр тодорхой хэлбэл Шанхайн хэлэлцээрээр “Ганц мод-Гашуунсухайт боомт”-ын хил холболтын гэрээг “Чайна энержи” групптэй хийсэн нь олон зүйлийг ил болгожээ. Тэр үеэр Хятадын талаас төмөр зам, нүүрсний худалдан авалттай холбооотой цөөнгүй баримт бичгийг Монголын талд өгчээ. Мэдээж Монголтой хийсэн бүх гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдийн нэг хувь Хятадын талд хадгалагддаг. Хятадын тал ингэж өгсөн нь их олон бүрхэг асуудал, хууль хүчнийхэн учгийг нь тайлах гэж цаг авч байгаа хэргүүдэд баримт болжээ. Ирсэн даруйдаа Л.Оюун-Эрдэнэ “Монголын талд хадгалагдаж байгаа гэрээ, баримт бичгүүдийг аваад ир” гэтэл тэр нь олдсонгүй. Бүр Засгийн Газрийн архивт ч байгаагүй бололтой. Байж болох төрийн бүх бүтцийн архивт байсангүй.
Тэдгээр Хятадын талд байгаа, Монголын талд устгагдсан баримтуудын голд Төсвөөр тодорсон УИХ-ын гишүүдийн нэр, гарын үсгүүд хөвөрч яваа гэх. Өнөөдөр монголчуудад зүхүүлж байгаа урьдын том улстөрчид, олигархуудын ямар гар хөл болж явсан юм. Өнөөдөр ч тэдний гар хөл болсоор байна уу… гэхчлэн олон асуултын тэмдэг тэдэнд хаяглагдах бололтой. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том бүрэлдэхүүнтэй Шанхай хотыг зорьсон нь Монголд олон томчуудыг айдаст автуулсан юм байна. Тийм учраас түүнийг Монголоос ниссэн оройноос эхлэн Их хуралд оруулсан гар хөлүүдээрээ “Ордны бослого” өрнүүлжээ. Тэр өдрүүдэд чухам хэн хэн гарч ирсэн, юу юу болсныг монголчууд бүгд мэднэ.
эрхэт монго"" мандахбаяраас засг төрийн улсын газрыг салгаж авч ард түмнийг хохиролгүй болгоно уу энэ найрамдал ?услантай дүйцжх сайхан газрыг авч чойжилсүрэн садад газрыг өгч бамбрууш кафе кембредж сургууль орон сууцны барилга барьж тэр их улсын газрыг авах хэрэгтэй тавин айл иргэд залилуулсан гэнээ хөрөнгийг нь хурааж иргэдийг хохиролгүй болгох зүйтэй ийм юм одоо байсаар байх уу
Гамин цэргийн бага дарга Хүй Сюй Жан Данхын энэ үйлдэлд маш их уурлаж хашгачиж орилоод ширээгээ шаасан сурагтай байна.
путин хэлсэн шүү дээ хаана хэн ямар юм хийсэн нь бүгд эрт орой хэзээ ч ил тод болдог гэж хэлсэн