Өчигдөр болсон Европын Төв банкны /ЕТБ/ захирлуудын зөвлөлийн хуралдаанаар еврогийн бүсийн гурван үндсэн бодлогын хүүг 0,25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргажээ.
Ингэснээр 12 дугаар сарын 18-наас эхлэн хадгаламжийн хүү 3 хувь, дахин санхүүжилтийн үндсэн операцийн хүү 3,15 хувь, маржинал зээлийн хүү 3,4 хувь болж байна.
Еврогийн бүсэд инфляцийн өсөлт удааширч буй энэ үед ЕТБ мөнгө-зээлийн бодлогоо 6 дугаар сараас зөөлрүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш дөрөв дэх удаагаа суурь хүүгээ бууруулж байгаа нь энэ юм. Тус банк инфляцийг 2 хувьд барих зорилт тавиад байгаа юм.
Урьдчилсан тооцооллоор, энэ оны эцэст инфляц 2,4 хувьтай гарах төлөвтэй байна. Харин Герман улсад 10 дугаар сард инфляц оны дүнгээр 2 хувьтай байсан бол 8 дугаар сард 1,9 хувь, 9 дүгээр сард 1,6 хувь байжээ.
Энэ оны 6 дугаар сард тус банк 2019 оноос хойш анх удаагаа еврогийн бүсийн бодлогын хүүг 4,5 хувиас 4,25 хувь болгож бууруулсан билээ. Энэ нь Орос-Украины дайны улмаас эрчим хүчний хямрал дэгдсэн тэр үеэс хойш анх удаа бодлогын хүүг бууруулсан тохиолдол юм. Дараа нь есдүгээр ба аравдугаар саруудад дахин хоёр удаа бууруулжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Европын орнууд АНУ-ын талд үйлчилдэг ЕХ нэртэй хувийн байгууллагаас гарч, европын орнууд нэгдэж тусдаа ЕХ байгуулсан хамаагүй дээр.
монголчууд мундаг шүү, өөрт нь хүртээлч үгүй юманд хошуу дүрнэ, түүний оронд гэртээ очоод модон жорлон, утаа үйлдвэрлэдэг зуух хоёроосоо салаач ээ
MONGOL BANKNII BODLOGIIN HUU 10%....ULAAN OROSIINH 25% SHUU KKK