ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /CBS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Америкийн түүхэнд дөрвөн жилийн дараа Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдсон хоёр дахь ерөнхийлөгч болсныхоо дараа “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр тодорлоо. Тус сэтгүүл Д.Трамп улс төрийн тавцанд эргэн ирсэн явдлыг Америкийн түүхэнд байгаагүй үйл явдал гэж тодорхойлжээ.
Оны онцлох хүнээр тодрох магадлалтай хүмүүсийн нэрсийн жагсаалтад дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Д.Трампын хамтран зүтгэгч тэрбумтан Илон Маск, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Уэльсийн гүнж Кейт Мидлтон зэрэг нэр хүндтэй эрхмүүд багтсан байна.
И.Маскийн хувьд 2021 онд “Time”-ийн оны онцлох хүнээр тодорч байв. Д.Трамп оны онцлох хүнээр тодорсноо тэмдэглэж, Манхэттен дүүрэг дэх Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хонхыг цохижээ. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн магнатаас улстөрч болсон түүний хувьд хонх цохисон анх тохиолдол болж байна гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Тэргүүн хатагтай асан Меланиа Трамп, охин Тиффани, Иванка нар болон дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс нар Манхэттенд түүнтэй хамт иржээ.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ялсан Д.Трамп “Time” сэтгүүлийн оны хүнээр шалгарч байсан юм. “Энэ бол асар их нэр төрийн хэрэг юм.
“Time” сэтгүүл энэ шагналыг хоёр дахь удаагаа надад хүртээж байна. Энэ удаад надад илүү таалагдаж байна, үнэндээ бид сайн ажилласан” гэж Д.Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
2000 оноос хойш “Time” сэтгүүл ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг “Оны онцлох хүн”-ээр тодруулж байгаа бөгөөд 2020 онд Ерөнхийлөгч Жо Байден, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар хамтдаа өргөмжлөгдөж байсан юм. Мөн Ерөнхийлөгч асан Барак Обама 2008, 2012 онд, Ерөнхийлөгч асан Жорж В.Буш 2004, 2000 онд мөн энэ "цол"-ыг хүртэж байжээ. “Time” тэртээ 100 орчим жилийн өмнөөс буюу 1927 оноос хойш жил бүр “Оны онцлох хүн”-ийг тодруулж ирсэн түүхтэй.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Чингэс хааныг мянганы хүнээр тодруулж байсан нөгөө сэтгүүл мөн үү
Бөгспутины үлдсэн ганц найдвар,,,амь амьдрал,,,,оройн дээд шүтээн савсага трамп л,,,,орос орныг сүйрлээс аврах юм байлгүйдээ,,,
Трамп Монголын талаар жаахан мэдээлэл муутай. Одоо сайжирсан биз. Ямар сайндаа Хятадууд Монгол цагаачдаас хамгаалах гэж цагаан хэрэм барьсан гэж авдаг байгаа.
Гях,,,гяхх,,,гяхх,,,савсага трамп бас тэгж шаасан уу,,,
Amerikchyydiin jaahan yum ynsdag ni Mongoliig medeheer barah yy?...gebch medehgyi hymyys baidag baih aa!!!harin chingisiin Mongoliig medehgyi hyn delhii deer baina gebel bi beer haramsana daa............