Монгол улсад орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2024.12.13) төрийн ордонд болж буй ойн баярын хурлыг нээж үг хэлж, газрын харилцааны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад баярын мэнд дэвшүүллээ.
Засгийн газраас газрын харилцааны үйл ажиллагааны олон салбар дамнасан онцлогт нийцүүлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Монгол улсын Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний үр дүнд газрыг зөвхөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн дагуу олгох, олон салбарын төслүүдийг газрын давхцал зөрчилгүй, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “газрын нэгдмэл сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх” бодит боломж бүрдсэн.
Цаашид орон зайн их өгөгдлийг бүрдүүлэх, түүнд суурилсан төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, 3D кадастрыг нэвтрүүлж газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг төгөлдөржүүлэх, тэдгээрт шаардлагатай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг сайд Н.Учрал онцлов.
Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа дайчлан, хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч та бүхэнд орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл7
Зип кодоо, google map тай л ашиглахад болно. Кадастр мэт нь мэргэжлийн байгууллагууд хэрэглэхээс нийт ард иргэдэд хэрэгцээгүй
газрйн кадастрыг нууцалж хулгай их хийдэг хахууль авч хүний газар дээр кадастр хийгээд айл буулгадаг тэр нь зайлж өгдөггүй баян зүрхийн газрын алба хог шаар
МАН ард түмний нэгдлийг хагарган бутаргах гэж яриад байгаа нь Монголын хятад гаралтай иргэдийг бүү оролд, тэд нар бол Монголын эзэд болсон, ,тэдний ууж идэхэд бүү садаа бол гэсэн утгатай анхааруулга. Голомтын Баясгалан,Сахал Эрдэнэбилэг, Номтойбаяр , Буян Жагаа,Хурц, гэсэн улстөрийн томчуул бүгд бүгд хятад манж гаралтай.Түүх архивын баримт сөхвөл 1921 онд манай улсад ардын хувьсгал ялсны дараа элдэв башир аргаар засаг төрийн өндөр албанд гарч ирсэн МАН-ын дарга Бай Линь Цэрэндорж гэгч хужаагийн эрлийз ямархуу хор найруулдаг байсныг түүхийн ном сөхвөл гарч ирнэ. Дотоод яаманд л гэхэд хошуучаас дэслэгч генерал хүртэлх цол хэргэмтэй болсон 16 хятадын эрлийз байдаг. Монголын Чингисийн алтан ургийнхан , эх орончдыг, толгой дараалан алж устгасан улс бол МАН-ын манж хятад гаралтай эрлийз хунхуузууд..Батлан хамгаалахын үе үеийн сайдаар МАН-ын хятадын эрлийзүүд сонгогдсон байдаг.
Эдийн засаг гэж энэ
2010 оны үед л Монгол улс бүхэлдээ зип кодтой болж байгаа. Одоо ямарч хаяг хэрэггүй гэж аваад байсан. Одоо 15 жил боллоо. Нөгөө код нь байдаггүй ээ. Манай төрийн ажил үнэхээр сайхан далан удаа хэмжиж хянаж хуралдуулан зөвлөлдөж найдвартай хийх юмаа. Одоо өнөөхөө төрийн нууцаас гаргах болоогүй юу.
Эмгэнэл зарла, утаанд хордож бгаа монголчууд аажмаар үхэж бна
Эмгэнэл зарла, утаанд хордож бгаа монголчууд аажмаар үхэж бна