Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.12.11) Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгууль, түүний үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудаар хэлэлцэн бататгасан ураны төсөл гэдгийг дурдаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Цөмийн энергийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байгаа талаар мэдээлэл өглөө.
Монгол, Францын хамтарсан ураны төсөл зөвхөн хоёр орны эдийн засагт төдийгүй Европын Холбооны улсуудын эрчим хүчний салбарт ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дэд дарга онцлоод, тус улсуудын Элчин сайд нар дэмжих ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн манай хөрш улсууд буюу ОХУ, БНХАУ тус төслийн талаар нааштай хандлагатай байгааг тэрбээр дурдаж, Улсын Их Хурал төслийн гэрээг энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахаар ажиллаж байгааг танилцуулсан юм.
Элчин сайд Коринн Пэрера да Силва хоёр улсын хамтарсан ураны төсөл бол Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолж, хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам эрчимтэй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх үед үндэсний хиймэл дагуулын төслийн төсвийг хойшлуулах болж байгаа ч энэ чухал төсөл хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
Монгол-Францын хамтарсан ураны төсөл хэрхэн хэрэгжихийг Европын Холбооны улсуудын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа хэмээн Элчин сайд Ина Марчюлёните дурдаад, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг том гүүр нь энэ төсөл болно гэсэн юм. Мөн тэрбээр ирэх 2025 онд Монгол, Европын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа танилцуулж, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж бийг тэмдэглэлээ
Сэтгэгдэл13
Африкийг тонон дээрэмдэж булайгаа дэлгээд хөөгдсөн гомонууд одоо манай орныг онилчихож. Бид одоо тэгээд африкийн орнуудаас тэнэг болж таарч байна уу.
Тийм шүү.Африкаас хөөгдсөн бас францчуудаараа хөөлгүүлсэн хүмүүс хэдэн ногооноор монголчуудын тархи угаагаад байх нь зохисгүй шүү..Уран малтахаас бмнө бидэнд хийвэл их ажил байна.Гаргаж байгаа зэсийн баяжмалаа хайлуулаад зэс цувимал болгоод гаргах , .Нүүрсээ угаагаад бас коксжуулаад гаргах , Эрдэнэтийн 13 хаягдал овоолгоос катодынзэс гаргах , төмрийн хүдрээ хайлуулаад ган , ширэм болгоод гаргах , түүхий нефтиэ боловсруулах гээд маш их ажлын байр орлого олох боломж байна . Ийм их ажил байхад том том шанагаар хутгаад түүхийгээр нь гаргах ямар сонирхол байнаа . Баялаггүй орон түүхий эд аваад хэдэн арав зуу нугалаад бүтээгдэхүүн хийж гаргаад баяжиж байна .Уран бол тоглоом биш .
“Трафигура” компанийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “...Бид Монголын нефтийн бизнест ийм ёс бус үйлдэл гарсанд сэтгэл дундуур байна. “Трафигура”-д ийм буруутай үйлдэл хийхгүй. Монгол дахь үйлдэлд холбогдсон хүмүүст сахилгын арга хэмжээг авсан. Нарийвчилсан дүгнэлт хийгээд үр дүнг нь танилцуулна. Тэр үед энэ нь “Трафигура”-гийн соёл, ухамсар биш гэдгийг ойлгох болно. Гэсэн хэдий ч бид компанийн хэмжээнд хяналт, хяналтыг сайжруулахын тулд арга хэмжээнүүдийг авч байна. Дашрамд хэлэхэд, Монголд гарсан энэ асуудлыг “Трафигура”-гийн ажилтнууд 2023 онд илрүүлсэн. Энэ бол бидний дэлхийн бизнест нэвтрүүлэхийг зорьж буй хариуцлага, өмчлөлийн соёлыг харуулж байгаа хэрэг” гэсэн юм. Залгуулаад, өнгөрсөн сард “...Алга болсон 1.1 тэрбум ам.долларын талаас илүү нь “Лекс ойл” ХХК-д хамаатай”, “...Үлдсэн 500 сая ам.долларыг хайж олох хяналт шалгалт үргэлжилж байна”, “...“Трафигура”-гийн Монголд гарсан хоёр дахь томоохон залилан нь банкныхныг түгшээж байна” гэх зэргээр гадаад эх сурвалж мэдээлсээр бай
зочин 59.153.115.41 12 минутын өмнө Африкийг тонон дээрэмдэж булайгаа дэлгээд хөөгдсөн гомонууд одоо манай орныг онилчихож. Бид одоо тэгээд африкийн орнуудаас тэнэг болж таарч байна уу. Хариулах hoer horshiin esreg hereglekh zebsegiig bid beldej ogokh hereg baina uu erkhem uudee
Онцгой байдлын албан хаагчид гурван метрийн гүн нүхэнд унасан 58 настай эрэгтэйг гаргасан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 03:21 цагт бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид очиж иргэн М-г гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ
ЕХ-ны өмнөх Элчин сайд нар тун давгүй улс байсан, харин энэ удаагийн хүүхэн бол харилцаа хандлага муутай, дээрэнгүй Литва байна лээ дээ, өмнө нь Лаост сууж байгаад дэвшээд ирж байгаа ухаантай, Монгол эх орныг минь дорд үзэх гэвэл үгүй шүү. ЕХ энэ удаа томилгоондоо алдсан, энэ хүүхний үед харилцаанд шат ахиж чадахгүй л болов уу.
Наад муу золбин литва нацист чинь Дэлхийн 2 р дайнд ялагдсандаа бачуурч үхэх гэж яваа шаар юм. Тэр дайнд бид холбоотны хувьд ялагч байсан юм. Энэ золбинг хөөж явуулах ёстой.
ФРАНЦТАЙ УРАНЫ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ. НӨГӨӨ НЭГ ТОМ ТӨСЛӨӨ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ДЭМЖҮҮЛЭЭРЭЙ .ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ТӨСӨЛ ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН ГЭДГИЙГ МАНАЙ БООВОН ТОЛГОЙТУУДААС ХЭН Ч ХЭЛЭЭГҮЙ МЭДЭЭГҮЙ.
оросууд монгол франц хоёрын хуйвадпааны ураны бөмбөгөөр нэг их бөмбөгдүүлээд байхгүй байхаа макарон ёвропийн цэрэг цуглуулж украйн атомын бөмбөг хийх үйлдвэр барих ажилдаа орлоо монгол дан орсын хүсэхгүй юмыг хийгээд байна ёвропийн холбоонд элсвэл зүгээр биг үү
ФРАНЦТАЙ УРАНЫ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ. НӨГӨӨ НЭГ ТОМ ТӨСЛӨӨ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ДЭМЖҮҮЛЭЭРЭЙ .ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ТӨСӨЛ ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН ГЭДГИЙГ МАНАЙ БООВОН ТОЛГОЙТУУДААС ХЭН Ч ХЭЛЭЭГҮЙ МЭДЭЭГҮЙ.
ФРАНЦТАЙ УРАНЫ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ. НӨГӨӨ НЭГ ТОМ ТӨСЛӨӨ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ДЭМЖҮҮЛЭЭРЭЙ .ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ТӨСӨЛ ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН ГЭДГИЙГ МАНАЙ БООВОН ТОЛГОЙТУУДААС ХЭН Ч ХЭЛЭЭГҮЙ МЭДЭЭГҮЙ.
ФРАНЦТАЙ УРАНЫ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ. НӨГӨӨ НЭГ ТОМ ТӨСЛӨӨ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ДЭМЖҮҮЛЭЭРЭЙ .ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ТӨСӨЛ ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН ГЭДГИЙГ МАНАЙ БООВОН ТОЛГОЙТУУДААС ХЭН Ч ХЭЛЭЭГҮЙ МЭДЭЭГҮЙ.
Өмнөд Солонгосын парламент "Ерөнхийлөгч төрийн эсрэг бослого гаргасан" хэргийг мөрдөн шалгах байнгын тусгай зөвлөх томилох тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгч Yoon Suk Yeol нь цэргийн онцгой байдал зарлаж төрийн эрхийг армийн гарт өгөх оролдлого хийсэн тул нэн даруй баривчлахыг уг тогтоолд шаарджээ. Парламентын гишүүдийн 210-63 саналаар (14 түдгэлзсэн) батлагдсан уг хуульд Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй байхаар заасан. Уг тогтоолын баривчлах жагсаалтад Ерөнхийлөгч Yoon Suk Yeol, Батлан хамгаалахын сайд асан Kim Yong-hyun, армийн штабын дарга Park An-su, Ерөнхий сайд Han Duck-soo, Сөрөх тагнуулын командлагч Yeo In-hyung зэрэг 7 хүний нэр багтсан байна. Үндэсний ассамблейн баталсан хуулийг Сөүл хотын шүүх, прокурор хэрэгжүүлж чадахгүй бол асуудал Үндсэн хуулийн цэцэд шилжинэ. Ерөнхийлөгчийг өөрийг нь байлцуулахгүйгээр баривчлах захирамж гаргах эрх гагцхүү энэ байгууллагад бий юм.