sonin.mn

Сэтгүүлч Болдко буюу н.Болдбаатар, Италта н.Алтансүх нар Агаарын бохирдолд шийдэл байсан талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд шахмал түлш уг нь болж байсан юм, утааг арилгаж байсан, гэтэл дараа нь барьцалдуулагч бодис гээд юугаар ч юм тодорхойгүй зүйлээр хийдэг болсон тул одоо хортой болсон, утаа ихэссэн, иймээс ч дахин хэрэглэх шаардлаггүй,


"Тавантолгой түлш" компанийг шүүхэд өгөх ёстой, бид үүний төлөө гарын үсэг цуглуулж байтал биднийг Хятадаас мөнгө авсан гэж сошиалаар гүтгэсэн, эрчим хүчний реформ цагаа олоогүй, тогны үнэ нэмсэн нь асар буруу шийдвэр, үүнээс болж гэр хорооллын иргэд мөнгөө төлж чадахгүй тул хөлдөж үхэхгүйн тулд гартаа таарсан бүхнийг түлж эхлэнэ, утаа бүр ихсэнэ, иймээс тогны үнээ буулга, эрчим хүчний реформоо хавар хий гэв.


Мөн сэтгүүлч н.Болдбаатар: "Энэ байдлаараа таван жилийн дараа Монголын бүх эмнэлэг хорт хавдрын эмнэлэг болно. Айл болгонд хорт хавдартай хүн байдаг болно. 10 жилийн дараа бүгд үхэж эхлэнэ. Улаанбаатарчууд бүгд үхнэ." гэлээ.


Н.Отгон