НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Дэвид Саксыг хиймэл оюун, криптовалютын салбар дахь АНУ-ын засаг захиргааны бодлогыг хариуцах шинэ албан тушаалд томиллоо.
"Дэвид Америкийг энэ хоёр салбарт дэлхийд тэргүүлэгч болгох ажлыг хариуна" гэж Д.Трамп пүрэв гарагт олон нийтийн “Truth Social” сүлжээний хуудсандаа бичжээ.
Тэрбээр хиймэл оюун, криптовалютын салбарын бодлогыг зохицуулах албан тушаалыг улсынхаа түүхэнд анх удаа бий болгож байна. Цахиурын хөндийд нэр хүндтэй Д.Сакс нь Стэнфордод боловсрол эзэмшсэн бөгөөд "Paypal" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашиж байснаас гадна венчур хөрөнгө оруулалтын "Craft Ventures" компанийг хамтран үүсгэн байгуулж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0