ГАЗА, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /Xinhua/. Мөргөлдөөн дууссаны дараа Газын зурвасыг удирдах хамтарсан хороог Палестиныг чөлөөлөх үндэсний хөдөлгөөнтэй (ФАТХ) байгуулах тухай Египетийн саналыг хүлээн авснаа ХАМАС бүлэглэл пүрэв гарагт мэдэгджээ.
"Үндэсний эв нэгдэлд хүрэх, хагарал хуваагдал, түүний олон үр дагаврыг даван туулахын тулд үндэсний хэмжээнд тохиролцсон иж бүрэн хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор” дайны дараах Газын зурвасыг удирдах хамтарсан хороо байгуулах талаар ХАМАС-ын төлөөлөгчид ФАТХ-ын төлөөлөгчидтэй Каирт яриа хэлэлцээ хийсэн байна.
“Үндэсний хэмжээний хүртээмжтэй механизмаар дамжуулан нийгэмд дэмжлэг үзүүлэх хороо байгуулах тухай Египет дэх манай ахан дүүсийн дэвшүүлсэн саналыг манай төлөөлөгчид хүлээн авч байгаагаа мэдэгдсэн” гэж ХАМАС-ын мэдэгдэлд дурджээ. Өмнө нь ФАТХ хөдөлгөөний удирдлагад байсан Газын зурвас 2007 оноос хойш ХАМАС бүлэглэлийн хяналтад байгаа юм. Израилын эрх баригчдын хувьд, тус зурваст ХАМАС бүлэглэл эрх мэдлээ ямар нэгэн хэлбэрээр хадгалан үлдэхийг эсэргүүцсээр байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хамас чинь алан хядах хөдөлгөөн тэгж байж мөнгө босгож амьдардаг гарууд