Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав.
Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.
Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.
Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл4
Браво Оюук ! Шинэ танил, гуравдагч хөрш манд тугай ! Зурагдсан хуучин пянз шиг болсон Орос, Хятад хоёроос өөр тулах түших олон олон найз нөхөд хэрэгтэй, ура ура ура !!!
Хэт бүлт үсэрч. Лалын орнуудад тэр тусмаа Арабын Эмиратад ерөнхийлөгч гэж бхгүй! Эрхэм дээл Эмир гэж буй!
Бээжинхүү Данх хар хошного Бангладешаа дагуулж юмны үнийг 4-5 дахин нэмчихээд Фүүк ахынхаа тавьсан хар утаанаас зугатаж бидний татварын мөнгөөр арабад зугаалж тансаглаад явьж байх гэж. Гахай Данхын Засгийн газрыг яагаад огцруулахгүй байна?
Данхын толгой энэ арабын толгойноос 2 дахин том данхар байна.