МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /TASS/. Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш 100 мянган ам.доллароос давснаар ханшийн түүхэн дээд үзүүлэлт дахин шинэчлэгдлээ.
Криптовалютын Binance биржийн арилжааны явцад биткоины ханш эрчимтэй өсөж, 101 мянган ам.долларт (+5.63%) хүрсэн байна.
Ойрын өдрүүдэд биткоин 100 мянган ам.долларт хүрч, цаашид өссөөр байх бөгөөд ханшийн өсөлтийн одоогийн эрчээрээ 300 мянгад хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, уг криптовалютын ханш хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан өсөж байгаа бөгөөд үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын амлалтууд юм.
Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тэрбээр "АНУ-ыг дэлхийн криптовалютын төв болгон хувиргана, криптовалютын зах зээлийн одоогийн зохицуулалтын бодлогод томоохон өөрчлөлт оруулна, засгийн газар токенуудаа хадгалах “биткоины үндэсний стратегийн нөөц”-ийг бий болгоно" гэж амласан юм.
Хөрөнгө оруулагчид криптовалютад анхаарал хандуулах болсны өөр нэг шалтгаан нь геополитикийн байдал хурцдаад байгаа энэ үед биткоин болон стейблкоинуудыг “бодитой хамгаалалтын актив” гэж үзэж байгаатай зарим талаар холбоотой. Хөрөнгө оруулагчид уламжлалт зах зээлүүд дэх тогтворгүй байдлаас өөрсдийгөө хамгаалах, хөрөнгөө төрөлжүүлэх арга замыг эрэлхийлж байдаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
хоосон хөөс
хулганууд мээнь, алив баригдаарай, үнэгүй 🧀
Америкийн сатануудын эзэмшилд байдаг хуурамч зоосон мөнгө.